Jump to content

Хар зүрхний Хөх нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хар зүрхний Хөх нуур
Хар зүрхний Хөх нуур баруун талаасаа, 2021 он
Хар зүрхний Хөх нуур, Монгол
Хар зүрхний Хөх нуур
Хар зүрхний Хөх нуур
БайршилЦэнхэрмандал, Хэнтий, Монгол
Солбицол48°1′13.2″N 108°56′52.3″E / 48.020333°N 108.947861°E / 48.020333; 108.947861Солбицол: 48°1′13.2″N 108°56′52.3″E / 48.020333°N 108.947861°E / 48.020333; 108.947861
Төрөлнуур
Ай савд багтдаг улсМонгол
Урт470 м (1,540 фут)
Өргөн335 м (1,099 фут)
Талбай0.17 км2 (0.066 миль2)
Хөвөөний түвшин1,675 м (5,495 фут)

Хар зүрхний Хөх нуур нь Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын төвөөс баруун хойно, зүүн бүсийн төв замаас хойш 35 километрт Цэнхэрийн голоос холгүй оршдог. Хөх нуур нь Хар зүрх уулын өвөрт далайн түвшнээс дээш 1675 м өндөрт орших цэнгэг уст том жижиг холбоотой хоёр нуур юм. Нуурын хойно өврөөрөө модгүй, араараа шовх оройтой Хар зүрх уул байдаг.

Хөх нуур нь уулаар хүрээлэгдсэн олон зүйл амьтан, өвс ургамлаар баялаг байгалийн үзэсгэлэнт газрын нэг билээ. Энэ газарт 1189 оны шарагчин тахиа жил Тэмүүжинг Хамаг Монголын хан сууринд залсан. Монголын Нууц Товчоонд Хөх нуур, Хар зүрх уул, Сэнгүр горхи хэмээх нэрүүд гардаг.

Нуурын эрэг дээр Чингис хааны мэндэлсний 840 жилийн ойд зориулан босгосон хөшөө бий агаад түүнийг тойруулан 108 метр голчтой хагас саран хэлбэртэй талбайд Монголын төрийг барьсан Алтан ургийн их бага 36 хаадын модон сийлбэр байрлуулсан байдаг. Эдгээрийн төв хэсэгт Чингис хаан, түүний эцэг Есүхэй, хатан эх Өэлүн, төрийн их хатан Бөртэ Үжиний сийлбэрийг байрлуулсан бөгөөд энэхүү цогцолборт нийт 50 ширхэг модон сийлбэр байдаг байна.

Нуурын ар тал дахь Чингис хааны модон сийлбэр


 Commons: Хар зүрхний Хөх нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан


Stub icon

Энэ нуурын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.