Өгий нуур
- Сумын тухай Өгийнуур сум өгүүллээс үзнэ үү.
| Өгий нуур | |
|---|---|
Өгий нуурын эрэг 2025 онд | |
| Байршил | Өгийнуур, Архангай |
| Солбицол | 47°46′15″N 102°46′00″E / 47.77083°N 102.76667°EСолбицол: 47°46′15″N 102°46′00″E / 47.77083°N 102.76667°E |
| Ай савд багтдаг улс | Монгол |
| Урт | 7.9 км (4.9 бээр) |
| Өргөн | 5.3 км (3.3 бээр) |
| Талбай | 25.7 км2 (9.9 миль2) |
| Дундаж гүн | 6.6 м (22 фут) |
| Хамгийн гүн цэг | 15.3 м (50 фут) |
| Усны хэмжээ | 0.17 км3 (140,000 acre⋅ft) |
| Хөвөөний түвшин | 1,337 м (4,386 фут) |
| Албан нэр | Өгий нуур |
| Бүртгэгдсэн | 1998 оны 7 сарын 6 |
| Эшлэл ду. | 955[1] |
Өгий нуур нь Монгол Улсын Архангай аймгийн Өгийнуур сумаас зүүн хойд зүгт оршдог нуур. Өгийн нуур Цэцэрлэг хотоос 100 км, Улаанбаатар хотоос 341 км орчим зайд оршино.
Өгий нуур 25 хавтгай дөрвөлжин километр талбайтай бөгөөд 7 километр урт, 5 километр өргөн юм. Хамгийн гүнзгий газартаа 15 метр орчим. Далайн төвшнөөс дээш 1337 метр бөгөөд Хойд мөсөн далайн ай савд багтдаг цэнгэг уст тал газрын нуур. 2006 онд тус нуурыг Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан.
Өгий нуур баруун талаасаа Хөгшин Орхоны усаар тэжээгдэж, баруун хойшоо Хоолойн гол гарч Орхон голд цутгадаг. Оны 11-р сараас 5-р сар хүртэл мөсөн бүрхүүлтэй байдаг.
Ан амьтан
[засварлах | кодоор засварлах]Улаан нүдэн, цурхай, зэвэг, алгана, гутаар, бэс загас, мөнгөлөг хэлтэг зэрэг Орхон голын савд байдаг 14 зүйл загас, 27 зүйл хөвөгч ургамал, 48 зүйл хөвөгч амьтан байгааг судлаачид тогтоожээ. Энэ онцлогийг даган 150 орчим төрлийн усны шувууд цуглардаг нуур юм. Хошуу галуу, халбаган хошуут зэрэг ховор шувууд байдаг учраас зүүн хойд Азийн галуу, нугасны овгийн шувуудыг хамгаалах олон улсын сүлжээнд бүртгэгджээ. Энэ нуур тахилгатай тул эмэгтэй хүн орохыг цээрлэнэ. Өгий нуурын ус намгархаг газрын экосистемийг хамгаалахын тулд 1971 онд хуралдсан олон улсын хуралдаанаар Рамсарын конвенцид бүртгэжээ.
Өгий нуурын эргэн тойронд хэд хэдэн жуулчны баазтай.
Байгал хамгаалал
[засварлах | кодоор засварлах]Өгий нуур бол монгол орны төвийн бүсийн амин судас болсон цэнгэг уст нуур билээ. Гэтэл 2014 оноос эхлээд олон хүчин зүйлийн нөлөөллөөс болж Өгий нуур бохирдож экосистем нь эрчимтэй алдагдаж эхэлжээ. Ялангуяа, тус нуурын өмнө тулгамдсан нэг асуудал нь загас агнуур юм. Хэдэн жилийн өмнө элбэг байсан загас нь одоо эрс багасжээ. Тиймээс загасны нөөцийг тогтоох, нуурыг хамгийн ихээр бохирдуулж байгаа малын хөлийг хорьж, нууранд завь явуулахгүй байх, хамгаалалтын хашаа татах зэрэг арга хэмжээ авах саналыг нутгийн иргэд гаргадаг байна.
Мөн үзэх
[засварлах | кодоор засварлах]Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Өгий нуур". Рамсарын газрын мэдээллийн үйлчилгээ. Татаж авсан: 2025-10-25.
Энэ нуурын тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.