Jump to content

Буйр нуур

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Буйр нуур
Монгол дахь Буйр нуурын байршил
Буйр нуурын хиймэл дагуулын зураг
Буйр нуур, Монгол
Буйр нуур
Буйр нуур
БайршилДорнод аймаг, Монгол ба Хөлөнбуйр, Хятад
Солбицол47°48′25″N 117°41′32″E / 47.80694°N 117.69222°E / 47.80694; 117.69222Солбицол: 47°48′25″N 117°41′32″E / 47.80694°N 117.69222°E / 47.80694; 117.69222
ЦутгалХалх гол
Гарах урсгалОршуун гол (Хөлөн нуур руу цутгана)
Урт40 км (25 бээр)
Өргөн20 км (12 бээр)
Талбай610 км2 (240 миль2)
Дундаж гүн6.5 м (21 фут)
Хамгийн гүн цэг11 м (36 фут)
Усны хэмжээ3.8 км3 (1.3×1011 фут3)
Хөвөөний түвшин583 м (1,913 фут)
Хөлдөх хугацаа11 сар - 5 сар
Албан нэрБуйр нуур, түүний орчмын ус, намгархаг газар
Бүртгэгдсэн2004 оны 3 сарын 22
Эшлэл ду.1377[1]

Буйр нуур нь зүүн Монгол-Өвөр Монголын зааг дээр орших цэнгэг уст нуур. Зэргэлдээ орших Хөлөн буюу Далай нууртай хамт Хөлөн-Буйрын экологийн бүс нутагт хамрагдана. Тус нуурыг 2004 онд Рамсарын конвенцид олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газрын жагсаалтад бүртгэжээ.

Нуурын өмнөд эрэгт түрэлт давалгаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжилдэг ба завсарт нь жижиг нуур тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогдоно. Зүүн ба хойд эрэгт өндөр дэнж байрлах ба тэр хавьд Халх гол цутгаж Оршуун гол урсаж гардаг тул эргийн дагуу бургас, нишингэ шигүү ургана.

Буйр нуурын усны түвшин жилийн доторхи хэлбэлзэл, унах хур тундас цутгал голын урсацаас шалтгаална. Илүүдэл усаа Оршуун голоор дамжуулан Хөлөн нуурт өгнө. Нуурын баруун өмнөд үзүүрээс Холбоо гэдэг бяцхан горхи урсаж Баян нуурт цутгадаг байсан боловч одоо зөвхөн хур тунадас элбэг жилд л урсацтай.

Буйр нуур маш цэнгэг устай нуурын тоонд ордог. Нуурын усанд гидрокарбонат, хлорид, натри, кальц зэрэг ион зонхилох тул гидрокарбонат-хлоридын ангид багтана.[2]

Сонирхолтой баримтууд

[засварлах | кодоор засварлах]
  1. "Буйр нуур, түүний орчмын ус, намгархаг газар". Рамсарын газрын мэдээллийн үйлчилгээ. Татаж авсан: 2025-10-25.
  2. Буйр нуур (Memento 10. Тавдугаар сар 2012 цахим архивт), Medeelel.mn
 Commons: Буйр нуур – Викимедиа зураг, бичлэг, дууны сан