Адаг дулааны мөргөлдөөн

(Адаг дулаан-с чиглүүлэгдэв)
Адаг дулааны мөргөлдөөн
Хамаарах дайн: Зөвлөлт-Японы хилийн мөргөлдөөнүүд
Огноо 1936 оны 3 сарын 31-4 сарын 2
Байрлал Монгол улс,Буйр нуур, Адаг дулаан
Үр дагавар Монголчуудын бүрэн ялалт
Газар нутгийн
өөрчлөлт
Япон ба Манж-гогийн цэргийн довтолгоог бут цохин няцаасан тул нутаг дэвсгэрийн өөрчлөлт гараагүй.
Байлдагч талууд
Flag of the Mongolian People's Republic (1924–1940).svg БНМАУ Flag of Japan (1870–1999).svg Японы эзэнт гүрэн
Flag of Manchukuo.svg Манж-го
Удирдагчид
Flag of the Mongolian People's Republic (1924–1940).svgДэмид,
Малж,
Гомбо
Flag of Japan (1870–1999).svgАки Шибуя
Цэргийн хүч
Хилийн цэрэг,
Монголын ардын армийн Баянтүмэн дэх нисэх отряд,
хуягт суман,
ЗХУ-ын хүнд пулемётын салаа,
5 машин бүхий отряд,
4 машинтай хөнгөн пулемёт бүхий моторжуулсан суман,
сэлэмт салаа
90 машинтай 1000 цэрэг,
12 танк,
хуягт машин,
7 нисэх хүчин,
их буу
Хохирол
13 хүн амь үрэгдэж, 38 хүн шархдаж, 3 хуягт эвдэрснээс 1 хуягт нь дайсанд олзлогджээ 100 гаруй хүн алагдаж, 2 танк, 1 онгоц, 40 гаруй машин

Адаг дулааны мөргөлдөөн нь Монгол-Япон хилийн дайн буюу Япон/Манж-Го-Монгол/Зөвлөлтийн хооронд болсон хилийн мөргөлдөөны нэг юм.Адаг дулаан гэж Буйр нуурын зүүн хойд талд орших нутгийн нэр ажээ.

Шалтгаан, нөхцөл[засварлах | кодоор засварлах]

Адаг дулааны мөргөлдөөний үндэс суурь нь Халхын сүмийн хилийн мөргөлдөөн буюу 1935 оны нэгдүгээр сараас эхэлсэн түүхтэй. Учир нь Монголын тал хуучин Цэцэн хан аймгийн хилийн зааг шугмаар улсын хилийг авч үзэж байхад Япон\Mанж-Гогийн тал Халхын голоор хилийн шугмыг тооцож байсантай холбоотой. Халхын сүмийн мөргөлдөөний дараа Монголын талын зэвсэгт мөргөлдөөнөөс зайлсхийж байгаа бодлогын дагуу Монголын тал Япон, Манж-Гогийн талд алдсан Халхын сүмийн хэсгийг цэрэг, зэвсгийн хүчээр эргүүлэн авах оролдлогыг хийгээгүй байна. Энэхүү бодлогыг Япончууд монголчууд хүч сул учир шууд зэвсэгт мөргөлдөөнд орох сонирхолгүй байна гэж үзэн шат дараалсан цэргийн довтолгоонуудыг хийж Х алх гол орчмын Тамсабулагийн тохойг таслан авахаар оролдож эхэлсэн байна.

Хилийн мөргөлдөөний үйл явц[засварлах | кодоор засварлах]

Адаг дулаан дахь манай хилийн харуулыг 1936 оны гуравдугаар сарын 31-нд Япон, Манж Гогийн 60 орчим машинтай 1000 ор чим цэ рэг найман танкаар хүч хавс ран довтолсноор найман цаг орчим үргэлжилсэн ширүүн тулалдааны үед дайсны хоёр танкийг устгах үүргийг YI дивизийн штабын дарга Гомбоос авсан төлөөлөгч Д.Чүлтэмсүрэн тасаг цэрэг удирдан галын дундуур тойрон бүслэх замаар давшиж ар талд нь гармагц цэргүүдээ хориглолтод оруулаад бага даргынхаа хамт танкан дээр нь гарч, экипажийг бууж өгөхийг шаардахад хариу эсэргүүцсэн тул уг танкийг винтовын бөмбөгөөр дэлбэлж устгажээ. Энэ мэтичлэн Монголын цэргүүд Дэмбэрэл, Шагдарсүрэн нарын зоригт нисгэгчдийн агаарын хүчний дэмжлгтэйгээр 3 өдрийн тулалдаанаар япон-манж-гогийн цэргүүдийг БНМАУ-ын нутаг дэвсгэрээс үлдэн хөөж гаргасан байна.

Мөргөлдөөны дараах байдал, хилийн хэлэлцээр[засварлах | кодоор засварлах]

Хилийн будлианыг зохицуулахын тулд талууд БНМАУ ба Манж-Гогийн хооронд хилийн хэлэлцээр эхэлсэн байна.

Энэхүү хэлэлцээр нь 1935 оны 6 сарын 3-наас 1937 оны 9 сарын 13 хүртэл үргэлжилсэн түүхэнд "Манжуурын бага хурал" гэж нэрлэгджээ. Манжуурын бага хурал нь гурван удаа хуралдсан байна.

Тус хэлэлцээрийн анхдугаар бага хурлын төлөөлөгчдийн Монголын талын тэргүүнээр Бүх цэргийн жанжны орлогч Гончигийн Самбуу, МАХЦ-ийн II корпусын дарга Гомбожавын Дамба, нарийн бичгийн даргаар Онход Жамъяангийн Догсүрэн,комендантаар Цэргийн явдлын яамны ажилтан Чимэгийн Жагван, шуудан зөөгчөөр Дотоод явдлын яамны тасгийн дарга Нэрэндоогийн Чимэддорж, Самбуугийн хувийн нарийн бичгийн даргаар Жанлавын Лувсандэндэв,хятад хэлний орчуулагчаар Үйлдвэрчний төв зөвлөлийн орчуулагч Журамт, орос хэлний орчуулагч нэг, шифр утасны орчуулагч нэг, тэнд үйлчлэх жолооч хоёр, шуудангийн жолооч нэг, нийт 13 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгч ажилласан байна.

Манж-Гогийн талаас Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй тус мужийн сэргийлэи хамгаалах цэргийн дарга, хошууч генерал Үржин Гармаоев, Манж-Го улсын Гадаад явдлын яамны Засгийн хэлстийн дарга Шинжи Жин И,Хайлаарын тагнуулын байгууллагын дарга Цай Тэн Жин Рүй болон Манж-Гогийн төлөөлөгчдийг дагалдан Манж-Го улсын Гадаад явдлын яамны зөвлөх, Японы Гадаад явдлын яамны хэрэг эрхлэх газрын ажилтан Канки, Цэргийн явдлын яамны зөвлөх Сайто,ажилтан Сакурай, орчуулагч Иногүчи, Монгол Засгийн яамны хэрэг эрхлэх тушаалтан Жүнжүүржав (япон хэлний орчуулагч, холбоо баригч), Хадаа, Хайлаарын цагдаагийн газрын салааны дарга Чүн Дэй болон нарийн бичгийн даргаар Хуа Минтай, Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны ажилтан Жү Кавсан Зан (монгол хэлний орчуулагч, холбоо баригч), Хойд Хянган мужийн сэргийлэн хамгаалах яамны орчуулагч Эрхэмбаяр болон хурлын тэмдэглэгчид зэрэг арваад хүн оролцсон байна.

Манжуурын бага хурлаар Хилийн мөргөлдөөн болсон нутгууд нь хэний нутаг болохыг шийдэх, хилийн шугамыг нягтлан тогтоох гэсэн хоёр үндсэн асуудал хэлэлцсэн боловч тодорхой үр дүнд хүрээгүй байна.

Хэлэлцээнд оролцсон Монголын талын төлөөлөгчдийг Зөвлөлтийн талаас хардаж улмаар Их Хэлмэгдүүлэлт (Монгол)ийн үед хилс хэргээр хэлмэгдүүлсэн байна

Мөн Манж-Гогийн талыг ахлан оролцсон Хойд Хянган мужийн захирагч Лин Шинь тэргүүтэй төлөөлөгчдийг япончууд хардаж буруутгаж буудан хороосон байна.

Урлагийн бүтээлүүд[засварлах | кодоор засварлах]

Түүнчлэн үзэх[засварлах | кодоор засварлах]

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

Гадаад холбоос[засварлах | кодоор засварлах]