Манж-го

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Манж-Го» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Манж-го
хүүхэлдэй улс

1932–1945
Улсын далбаа Хааны сүлд
Японы хүрээн дэх Манж-го
Нийслэл Шиньжин
Хэл аялгуу япон, хятад,
монгол, манж
Төр засаг Хэмжээт эрхт
хаант засаг
Төрийн тэргүүн
 - 1932–1934 Айсингиоро Пүи
Эзэн хаан
 - 1934–1945 Кандэ (Пүи)
Ерөнхий сайд
 - 1932–1935 Жөн Шяоши
 - 1935–1945 Жан Жинхуй
Түүх
 - Тунхагласан 1932.02.18
 - Мөхсөн 1945 оны 8 сар
Хүн амын тоо
 - 1940 тооц. 43,233,954 хүн 
Мөнгөний нэгж Манж-гогийн юань

Манж-го (хя. 滿洲國; «манж улс») — 1932–1945 онд Манжуур нутагт оршин тогтносон Японы хүүхэлдэй улс.

1931 онд Японы эзэнт гүрэн ДИУ-ын зүүн хойд хэсэгт довтолж Манжуурыг эзэлж авсан суурин дээр 1932 онд Манж-го улс байгуулагдсан ба 1945 онд ЗХУ Чөлөөлөх дайн үүсгэж япончуудыг Манжуураас хөөснөөр дуусгавар болжээ. Нэг талаас газар орныг эзлэх Японы ашиг сонирхол, нөгөө талаас Чин улсыг дахин сэргээх огцорсон хаан Пүигийн хүсэл сонирхол манж үндэстний өлгий нутагт огтлолцжээ. Нийслэл Шиньжинд (Чанчүнь) байж, хүн амын олонх нь хятад байв.

Түүх[засварлах | edit source]

Эхлэл[засварлах | edit source]

Япон-Манжгогийн гэрээ

1904-1905 оны Орос-Японы дайны үр дүнгээр Япон Манжуурт нөлөөлөх эрхтэй болжээ. Япончууд 1906 онд Манжуурын өмнөд төмөр замыг Порт-Артур боомт хүртэл барьсан. Хятадад иргэний дайнтай байх үед Манжуурт ноёрхож байсан Жан Жолиньд Япон тусалдаг байсан ба бие дааж ирэхэд нь 1928 онд хүн явуулж алуулсан.

1931 онд нэг талаас Чин улсын сүүлчийн хаан Пүи хаант засгийг сэргээхийг хүсэж, нөгөө талаас Япон Манжуурыг ДИУ-гаас таслан эзэлж харилцан тохирсоны үндсэн дээр Японы хараат, хүүхэлдэй улс Манж-гог 1932 онд байгуулжээ.

Одоогийн Гирин мужийн Чанчүнь хотыг нийслэл болгож Шиньжин («шинэ нийслэл», Hsinking) хэмээжээ.

Эхэндээ төрийн тэргүүн гэсэн цолтой байсан Пүи 1934 оноос Кандэ («амгалан журам»?) эзэн хаан гэгдэх болсон. 1935 он хүртэл Жөн Шяошюй ерөнхий сайд байсан ба Жан Жинхуй түүнийг залган 1945 оныг хүртэл ажилласан юм.

Манж-го улс өөрийн мөнгөн тэмдэгт, шуудангийн марк, өөрийн банктай байв.

1935 онд Манж-го Хятадын дорнод төмөр замыг ЗХУ-аас худалдаж авсан.

Манж-гог зөвшөөрсөн нь

Гадаад харилцаа[засварлах | edit source]

Хятад улс буюу ДИУ Манж-гог хүлээн зөвшөөрөхгүй байсан. Хоёр тал ямартай ч худалдаа, утас холбоо, тээврээр харилцаж байв.

1933 онд Улсуудын холбоо (НҮБ-ын өмнөх байгууллага)-ноос Манжуур нь Хятадын бүрэн эрхийн нутаг мөн гэсэн бөгөөд бас Японы гишүүний эрхийг цуцалсан. 1932 оноос хойш Япон, ЗХУ, Итали, Герман, Монгол зэрэг орноор зөвшөөрүүлж чаджээ.

Манж-гогийн морин цэрэг

Дайны үе[засварлах | edit source]

Манж-год Японы үлэмж хүч Квантуны арми хурсан ба 1939 онд БНМАУ руу халдан байлдаж ЗХУ-ын цэрэгтэй тулан буцжээ. 1945 оны 8 сарын 8-нд Яалтын гэрээний дагуу ЗХУ Японд дайн зарлаж (Чөлөөлөх дайн) Японы армийг Манжуураас үлдэн хөөж Манж-го улсыг мөхөөжээ. Кандэ хаан олзлогдож эхлээд ЗХУ руу ачигдан дараа нь БНХАУ-гийн шоронд хоригдов.

Хөрөнгөтний буюу ДИУ-ын Үндэсний хувьсгалт цэрэгтэй тулалдаж байсан коммунист хүчин буюу Ардын чөлөөлөх цэрэг 1945-1948 онд Манжуур нутагт бат суурилсан ба Манж-го болон Квантуны үлдсэн цэргүүд коммунист хүчний төлөө байлдах болжээ. Манжуурт байж байгаад ялагдсан 1.5 сая япон цэрэг байсан ба 1946-1948 онд Америкийн хөлөг онгоцоор нутаг буцжээ.

Нутгийн хуваарь[засварлах | edit source]

Нутгийн хуваарь

Манж-го нутгаа анх 5 муж, хожим 19 муж болгон хуваасан ба Шиньжин, Харбин хоёр хот шууд улсад харьяалагдаж байв.

Хүн ам зүй[засварлах | edit source]

1931 онд 30 сая хүнтэй байсан бол 1941 онд 50 сая хүнтэй болсон. 1934 оны үед хүн амын 96 хувь хятад-манж (үүнд хятад илт давамгай), 2 хувь япон, 2 хувь солонгос, 1 хувиас бага орос, монгол гэх мэт байв. 80 хувь нь хөдөө амьдардаг.

Шовагийн төмрийн үйлдвэр

Япончуудын тоо: 1932 онд 100 мянган тариачин байсан. Манж-гогийн тэмдэглэснээс үзвэл анх 240 мянга хожим 870 мянган япон хүн оршин сууж байсан. Хэрвээ дайнд ялагдаагүй бол 5 сая хүртэл өсөх төлөвтэй байжээ.

Манж-год Мүгдэн, Шиньжин, Харбин, Дайрэн, Аньдун зэрэг хот олон хүнтэй байсан.

Эдийн засаг[засварлах | edit source]

Манж-гогийн нийгэм, эдийн засаг хурдтай хөгжиж байсан. Аж үйлдвэр сайн хөгжсөн. Манж-год төмөр үйлдвэрлэж, хотууд орчин цагийн төрх олж байв. Нисэх онгоц, автомашин үйлдвэрлэж эхэлсэн. Япончууд 6500 км авто зам, 8500 км төмөр зам барьсан.