Jump to content

Пүи

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Хэвт ёс
Чин улсын хаан

1934 оны Пүи
Хаанчлал1908.12.02–1912.02.12
(4 жил, 12-р хаан)
Төрсөн огноо1906 оны 2 сарын 7 (1906-02-07)
Төрсөн газарЧин улс, Бээжин
Өнгөрсөн огноо1967 оны 10 сарын 17
(61 насалсан)
Өнгөрсөн газарБНХАУ, Бээжин
ОршуулсанБабаошаний оршуулгийн
газар, дараа нь Чингийн
баруун бунханд
зөөгдсөн
ӨмнөхБадаргуулт төр
Удаах
Хатан5 эхнэр
Хүүхэдхүүхэдгүй
ЭцэгЧунь ван Зайфөн
ЭхЮлань
Ургийн овогAйсингиоро
Оны цолманж: Гэхүнгэ ёсо
монгол: Хэвт ёс
хятад: Шюаньтун

Пүи (19061967; 61 насалсан) — 1908-1912 онд заларсан манж Чин улсын арван хоёрдугаар эзэн хаан, Хятад орны түүхэн дэх сүүлчийн эзэн хаан байв. 1932 оноос Японы тоглоомын улс болох Манж-гог тэргүүлж 1934-1945 онд Кандэ хэмээх оны цолыг хэрэглэж байсан. 1945-1959 онд Зөвлөлт, Хятадын шоронд хоригдоод суллагдаж, Бээжин хотын ойролцоо цэцэгчин хийж байжээ. Мөхсөн улсын хаадад бага зэргийн албан тушаал олгодог эртний хятад ёсоор түүнийг БНХАУ-ын улсын хурлын гишүүнээр томилж байсан.

Айсингиоро Пүи 1906 онд Бадаргуулт төр хааны дүү Чунь чин ван Зайфөнгийн ахмад хүү болон төржээ. Өвөг нь Чунь чин ван Ишюань бөгөөд элэнц нь Төр гэрэлт хаан юм. Пүигийн эх нь манжийн гувалгия овогт Юлань (1884–1921) байв.

Бадаргуулт төр хаан, Цыши хатан эх нар өөд болсны дараа 3 настай Пүиг шинэ хаан өргөмжилсөн бөгөөд оны цолыг монголоор Хэвт ёс, манжаар Гэхүнгэ ёсо, хятадаар Шюаньтон (Xuantong) гэж нэрийдэв. Төрийн хэргийг хааны эцэг Чунь ван шийдэж байв. Пүи ордонд Вэн Чаован гэдэг асрагчтай байсан бөгөөд төрсөн эхтэйгээ долоо жилийн турш уулзаагүй.

Цагаагчин гахай жилийн хувьсгалаар Хятад орон Чингийн хаанд захирагдахгүй болж, Юань Шикайн боловсруулсан хааныг татан буулгах нөхцөлд хааныг төлөөлөн бэлэвсэн их хатан Лунъюй 1912 оны 2 сарын 12-нд гарын үсэг зуржээ.

1922 он. 16 настай

Пүи 18 нас буюу 1924 он хүртэл Бээжин дэх хааны ордон Бор хотод амьдарсан.

1917 оны 7 сард Жан Шюнь гэх генерал Пүиг хаан ширээнд дахин залсан ч Дуань Чируйд ялагдсанаар хэдхэн хоног болоод цуцлагдсан. 1919 онд Регинальд Жонстон хаанд англи хэл заах болсон бөгөөд хааныг манж хэл мэддэггүй, харин хятадаар ярьдгыг дурссан. 1922 онд дөрвөн бэлэвсэн хатан Пүид зураг үзүүлснээр Ваньрун, Вэньшюй хоёр хатан буулгав. Жонстон 1924 онд Мингийн хааны удмын Жү Юйшюнийг Пүитэй уулзуулсан нь хоёр улсын хаан ургийн уулзсан анхны тохиол байв. Мөн онд Фөн Юйшян гэх жанжин Пүиг Бор хотоос хөөжээ.

Тяньжин дахь ордон

Эцэг Чунь вангийн өргөөнд хэдэн өдрийг өнгөрөөгөөд Пүигийн гэр бүл Тяньжинь дахь Японы мэдлийн газар луу нүүжээ. Пүи Чэнь Баочэнь, Жөн Шяошюй, Луо Жэньюй нартай хаант ёсыг сэргээхийг зөвлөлдөж байсан бөгөөд 1931 онд Японы цэргийн сайд Жиро Минамид захидал бичсэн.

Манж-гогийн хаан

Пүи 1932 оны 3 сарын 1-нээс Японы хүүхэлдэй улс байсан Манж-го (манж улс)-г удирдах болж, оны цолыг Датун хэмээсэн бол 1934 онд хаан болж Кандэ гэх оны цол хэрэглэв. Хааны ордон Чанчүньд байсан (одоо музей) бөгөөд Пүи манж, япон, өрнийн хийцтэй цэргийн хувцас өмсдөг байлаа.

Пүигийн дүү Пүже Японы эзэн хаан Хирохитогийн үеэл Хиро Сагатай гэрлэсэн ба Манж-гогийн ор залгах ханхүүгээр нэр заагджээ. 1935-1945 онд Квантунгийн армийн Ясүнори Ёшиока Пүид туслаж, мөн хянаж хамт байдаг байсан.

Дэлхийн хоёрдугаар дайны төгсгөл үе 1945 оны 8 сарын 16-нд Пүи Зөвлөлтийн улаан армид олзлогдож, эхлээд Чита, дараа нь Хабаровск хүргэгдсэн. Хятадад коммунист хүчин ялж БНХАУ байгуулагдсаны дараа Зөвлөлт Пүиг Хятадад шилжүүлсэн.

Хятадад ирээд Ляонин мужийн Фүшүнь дэх шоронд 10 жил хоригдсоны эцэст 1959 онд Мао Зэдунгийн өршөөлөөр суллагджээ. Дараа нь Бээжин дэх ургамлын хүрээлэнд ажиллаж, улсын номын санд бичгийн хэргийн ажилтан болсон. 1962 онд Жоу Энлайн тохируулснаар Ли Шүшянь сувилагчтай гэрлэжээ. 1964 оноос 1967 онд нас барах хүртлээ Хятад улсын хурлын гишүүн гэсэн өндөр албан тушаал эрхэлсэн.

1966 оны Соёлын хувьсгал эхэлсний дараа Пүигийн бие муудаж, зүрхний өвчнөөр 1967 оны 10 сарын 17-нд 61 насандаа таалал төгчээ. Цогцсыг чандарлаж Бабаошань хувьсгалын оршуулгын газарт аваачсан ба 1995 онд бэлэвсэн эхнэр нь хувиасаа мөнгө гаргаж Манжийн хааны гэр бүлийн оршуулгын газар болох Чингийн баруун бунханд авчирчээ.

3 настай Пүи эцэг ван, дүүгийн хамт
  • Эцэг — Чунь ван Зайфөн — айсингиоро овогт
  • Эх — Юулань — гувалгия овогт
Пүи Ваньрун хоёр Тяньжиньд

3 эрэгтэй, 7 эмэгтэй дүүтэй. Үүнд:

  • Пүже (1907–1994) — эх нэг эрэгтэй дүү, 87 насалсан
  • Пүчи (1915–1918) — 3 насандаа өөд болсон
  • Пүрэн (1918–2015) — 97 насалсан
  • Юньхэ (1911–2001) — 90 насалсан
  • Ваньрун (1906–1946) — гобула овогт дагуур, 1922 онд гэрлэсэн, Шяокөминь их хатан
  • Вэньшюй (1909–1953) — эрдэт овогт монгол, 1922 онд гэрлэсэн, 1931 онд салсан, Шюй хатан
  • Тан Юйлин (1920–1942) — татара овогт манж, 1937 онд гэрлэсэн, Шян татвар
  • Ли Юйчинь (1928–2001) — хятад, 1943 онд гэрлэсэн, 1957 онд салсан, Лю татвар
  • Ли Шүшянь (1928–2001) — хятад, 1962 онд гэрлэсэн, эхнэр

Урлагт дүрслэгдсэн нь

[засварлах | кодоор засварлах]
 Commons: Pu Yi – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
Өмнөх
Бадаргуулт төр
Чин улсын хаан
1908–1912 он
Дараах
Өмнөх
Манж-гогийн хаан
1934–1945 он
Дараах
Өмнөх
Бадаргуулт төр
Айсингиоро овгийн тэргүүн
1908-1967
Дараах
Пүже