Дорнод аймаг

Дорнод аймаг
англ. Dornod Province

ᠳᠣᠷᠤᠨᠠᠳᠤᠠᠶᠢᠮᠠᠭ
Дорнод аймгийн сүлд Дорнод аймгийн далбаа
Дорнод аймгийн сүлд Дорнод аймгийн далбаа
Kerulen.jpg
Чойбалсан дахь Хэрлэн голын гүүр
Ерөнхий мэдээлэл
Байгуулагдсан: 1931 он
Улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Аймгийн төв: Чойбалсан хот
Аймгийн сумд: 14
Газар нутгийн талбай 123,597.43 км²
Хүн ам: 83,731 (2022 он)
Хүн амын нягтрал: 0.6[1] оршин суугч км² тутамд
Угсаатан: Халх
Нутгийн олон: Дорнодынхон
Утасны код: +976 (0)158
Шуудангийн дугаар: 21000
ТХ-ийн улсын дугаар: ДО
ISO 3166-2: MN-061
Цахим хуудас: dornod.gov.mn
Газрын зураг
ХятадОросын Холбооны УлсОрхон аймагДархан-Уул аймагГовьсүмбэр аймагУлаанбаатарДорнод аймагСүхбаатар аймагХэнтий аймагТөв аймагДундговь аймагДорноговь аймагӨмнөговь аймагБаянхонгор аймагГовь-Алтай аймагХовд аймагБулган аймагАрхангай аймагХөвсгөл аймагЗавхан аймагУвс аймагБаян-Өлгий аймагӨвөрхангай аймагСэлэнгэ аймагДорнод аймгийн байршил
About this image
Монгол Улс дахь Дорнод аймгийн байршил

Координат: 48° У, 115° З


Дорнод (монгол бичгээр ᠳᠣᠷᠤᠨᠠᠳᠤдорунаду) — Монгол Улсын аймаг.

Ерөнхий[засварлах | кодоор засварлах]

Дорнод аймаг 1931 онд байгуулагджээ. 1941 оноос Хорлоогийн Чойбалсангийн алдраар "Чойбалсан аймаг" гэж нэрлэгдэж байгаад 1963 оноос эргэн "Дорнод" хэмээн нэрлэгдэх болжээ. Газар нутгийн хэмжээ - 123,597 км². Хүн амын тоо - 74,200 (2007 оны эцсийн байдлаар). Засаг захиргааны төв - Чойбалсан хот. Аймгийн нутаг засаг захиргааны хувьд 14 суманд хуваагддаг.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Дорнод аймаг Монгол Улсын хамгийн зүүн талд оршдог. Хэрэглээний бүсчлэлээр зүүн бүст хамаарна. Умард талаараа ОХУ (Өвөр Байгалын хязгаар), дорнод талаараа БНХАУ (ӨМӨЗОХөлөнбуйр, Хянган, Шилийн гол) гэх хоёр улстай хил залгана. Улс дотор Сүхбаатар, Хэнтий хоёр аймагтай хаяална. Тэгш тал газар зонхилно. Тус аймгийн нутагт байх Хөх нуурын хотгор (д.т.д. 560 метр) Монгол орны хамгийн нам дор газар гэгддэг.

Дунд палеозой, Юра, Цэрдийн галавын чулуулаг болон дөрөвдөгчийн неогены хурдас их тархжээ. Хэрлэн, Онон, Улз, Халх зэрэг гол урсаж, Буйр, Хөх, Галуут, Яхь зэрэг нуур долгиотдог. Цагаан хүндийн, Утаатминчүүр, Эрээн, Цагаанчулуут, Дайхар зэрэг рашаан бий.

Сумд[засварлах | кодоор засварлах]

Сумаар ялгагдсан Дорнод аймгийн газрын зураг

Дорнод аймгийн нутаг засаг захиргааны хувьд дээд түвшинд 14 сум, дэд түвшинд 63 багт хуваагддаг. Дорнод аймгийн хүн амын тоо 2000 онд 75,373 байсан бол 2010 оны тооллогоор нийт хүн ам 69,552 болж буурчээ.[2] Үүн дотор МУ-д оршин суугаа МУ-ын харьяат иргэн 68589, МУ-д оршин суугаа гадаадын харьяат болон харьяалалгүй хүн ам 284, гадаадад суугаа Дорнод аймаг, МУ-ын харьяат иргэн 679 бүртгэгджээ.[3]

Сумдын газар нутаг, хүн ам, нягтрал
Сумын нэр Хүн ам
(2009)[4]
Суурин
хүн ам
(2010)[5]
Нутаг дэвсгэр (км²)[6] Нягтрал
(хүн/км²)
Баяндун 2,936 2,797 6,235 0.45
Баянтүмэн 2,006 1,872 8,321 0.22
Баян-Уул 4,451 3,816 5,623 0.68
Булган 1,775 1,749 7,111 0.25
Гурванзагал 1,388 1,030 5,252 0.20
Дашбалбар 3,246 3,178 8,713 0.36
Матад 2,526 2,476 22,831 0.11
Сэргэлэн 2,198 1,559 4,169 0.37
Халхгол 3,203 2,997 28,093 0.11
Хөлөнбуйр 1,776 1,464 3,773 0.39
Хэрлэн* 40,439 38,535 281 137.14
Цагаан-Овоо 3,696 3,080 6,502 0.47
Чойбалсан 2,691 2,501 10,152 0.25
Чулуунхороот 1,609 1,533 6,539 0.23
Аймгийн дүн 73,940 68,589 123,597 0.55
* - Аймгийн төв Чойбалсан хот багтана.

Ан амьтан, ургамал[засварлах | кодоор засварлах]

Аймгийн нутгийн ихэнхээр хээрийн хүрэн хөрс голлох бөгөөд хойд ба бүр зүүн өмнөд захаар нь нугын хүрэн хөрс тархжээ. Хээрийн өвслөг ургамал ихтэй, манай орны хадлан бэлчээрийн хамгийн их нөөцтэй аймаг юм. Халиун буга, цагаан зээр, монгол тарвага зэрэг ан амьтан элбэгтэй.

Аж үйлдвэр[засварлах | кодоор засварлах]

Мал аж ахуй, газар тариалан голлон хөгжүүлсэн бөгөөд барилгын материал, хүнсний үйлдвэр хөгжүүлсэн. Аймгийн төв Чойбалсан хот нь төмөр замын цэг бөгөөд энд зүүн аймгуудад үйлчилдэг дамжлага бааз ажилладаг. Дорнод аймагт ОХУ руу гарах хилийн боомт Эрээнцав, Ямалах боомт Чулуунхороот суманд, Ульхан боомт Баян-Уул сумын нутагт, Хятад улс руу гарах Хавиргын боомт Чойбалсан суманд, Баянхошууны болон Өвдөгийн боомтууд Халхгол суманд тус тус бий. Давс, нүүрс (Адуун чулуу), холимог металл, газрын тос, уран, барилгын материал зэрэг ашигт малтмалтай.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Дорнод аймгийн зураг – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Монгол улсын үндэсний статистикийн хороо: Монгол улсын хүн амын нягтрал аймаг нийслэлээр
  2. Хүн ам, орон сууцны 2010 оны улсын тооллогын дүн
  3. 2010 оны тооллогоорх Монгол улсын хүн амын тоо (аймаг, нийслэлээр)
  4. Дорнод аймгийн Статистикийн хэлтэс. Жилийн тайлан 2009 [1]
  5. 2010 оны тооллогоорх Монгол улсад оршин суугаа Монгол улсын харъяат иргэдийн тоо (сум, дүүргээр)
  6. Landuse office of Dornod Aimag g_tailan.xls