Архангай аймаг

Архангай аймаг
англ. Arkhangai Province

ᠠᠷᠤᠬᠠᠩᠭ᠋ᠠᠢᠠᠶᠢᠮᠠᠭ
Архангай аймгийн сүлд Архангай аймгийн далбаа
Архангай аймгийн сүлд Архангай аймгийн далбаа
TariatLandscape.jpg
Тариат сумын уул толгод, ус ургамал
Ерөнхий мэдээлэл
Байгуулагдсан: 1931 он
Улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Аймгийн төв: Цэцэрлэг хот
Аймгийн сумд: 19
Газар нутгийн талбай 55,300 км²
Хүн ам: 93,677 (2022 он)
Хүн амын нягтрал: 2 оршин суугч км² тутамд
Угсаатан: Xалx
Нутгийн олон: Архангайнхан
Утасны код: +976 (0)133
Шуудангийн дугаар: 65000
ТХ-ийн улсын дугаар: АР
ISO 3166-2: MN-073
Цахим хуудас: arkhangai.gov.mn
Газрын зураг
ХятадОросын Холбооны УлсОрхон аймагДархан-Уул аймагГовьсүмбэр аймагУлаанбаатарДорнод аймагСүхбаатар аймагХэнтий аймагТөв аймагДундговь аймагДорноговь аймагӨмнөговь аймагБаянхонгор аймагГовь-Алтай аймагХовд аймагБулган аймагАрхангай аймагХөвсгөл аймагЗавхан аймагУвс аймагБаян-Өлгий аймагӨвөрхангай аймагСэлэнгэ аймагАрхангай аймгийн байршил
About this image
Монгол Улс дахь Архангай аймгийн байршил

Координат: 48° У, 102° З

Цэцэрлэг хот
Өгий нуур
Хорго
Чулуутын хавцал

Архангай аймаг нь Монгол Улсын 21 аймгийн нэг. Аймгийн төв нь Цэцэрлэг хот юм.

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Далайн төвшнөөс дээш дунджаар 2414 метр. Хамгийн өндөр цэг нь 3539 метр өндөр Харлагтайн сарьдаг уул. Хамгийн нам дор цэг нь 1290 метр өндөр Орхон Тамирын бэлчир юм. Хойд талаараа Хөвсгөл аймагтай, зүүн талаараа Булган аймагтай, өмнө талаараа Өвөрхангай аймагтай, баруун хойд талаараа Завхан аймагтай тус тус хиллэдэг.

Дийлэнхдээ ойт хээр, тал хээр нутагтай, баруун урдуур нь Хангайн нуруу, баруун хойгуур нь түүний салбар болох Тарвагатайн нуруу оршдог ба зүүн болон төв хэсгээр тэдгээрээс эх авсан Орхон, Хануй, Тамир, Чулуут зэрэг томоохон голууд урсдаг. Энэ нутаг нь жуулчлалын нэгэн чухал газар бөгөөд Өгий, Тэрхийн цагаан зэрэг нуур болон Хорго, Тайхар чулуу зэрэг галт уулархаг тогтцоороо олны анхаарлыг татдаг. Хамгийн өндөр цэг нь Хангайн нурууны Харлагтайн сарьдаг (3539 м) ба хамгийн нам цэг нь Орхон-Тамирын бэлчир (1290 м) болно.

Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Цэцэрлэг хотод агаарын дундаж температур нь жилд 0.1 бөгөөд, өвөл 1-р сард -15.6 хэм хүйтэн, зун нь 7-р сард 14.7 хэм дулаан байдаг. Хангайн нуруу нь монгол орны хамгийн их тунадастай нутгийн нэг бөгөөд Цэцэрлэг хотод жилд дунджаар 344 мм тунадас унана. Салхины дундаж хурд нь 2.6 м/с бөгөөд хамгийн их салхитай байдаг 4-р сарын дундаж хурд нь 3.5 м/с юм.

Онцлог газар[засварлах | кодоор засварлах]

Аймгийн нутгийн хойд хэсэг нь пермийн ба чулуун нүүрсний галавын боржин, баруун өмнөд хэсгээр нь элсэн чулуу тархжээ. Тамирын голд төмрийн хүдэр, Суман голын савд галт уулын чулуу, үнэт чулууны баялаг бий. Аймгийн газрын хөрс сайн судлагдаагүй боловч сүүлийн үед эрэл, хайгуулын ажил ихээр явагдаж байна. Мөн Суваргахайрхан уул, Унтаа уул, Ямаат уул, Ноёнхангай уул, Хан Өндөр уул зэрэг сүрлэг уулстай. Эрдэнэмандал сумаас Хүннү гүрний үеийн Буган чулуу ихээр олддог. Мөн тухайн суманд Монголын эртний хаадын нэг болох Харуул хааны ордны туурь байдаг. Тамир, Орхон, Чулуут, Суман, Хануй, Хүнүй зэрэг том голууд оршдог. Хадат, Бор тал, Цагаан сүм, Мухар Хужирт, Бэлх ээрэг халуун хүйтэн рашаан олонтой. Архангай аймаг 2.1 сая малтай, үхрийн тоогоор 428 мянга буюу улсад тэргүүн байр эзэлдэг. Зүүн талын сумдад газар тариалан хөгжүүлж байна.

Ургамал, амьтан[засварлах | кодоор засварлах]

Тус аймгийн нутагт 1700-гаад зүйлийн ургамал ургадгаас монгол алтан хундага, алтан гагнуур, вансэмбэрүү, бамбай, нохойн хошуу, царван, төллүүр, өргөст сарнай, таван салаа, ванжингарав, эрээгомбо, юмдүүжин, мягмансанжаа, хунчир, туйплан, шар, хөх дэгд, сөд өвс, говийн ганга, тарваган шийр, зүрхэн цэцэг, хурган чих, холтсон цэцэг, цагаан түрүү, чихэр өвс, хурган гоньд, эмийн багваахай, ягаан сэрдэг, цээнэ зэрэг эмчилгээний зориулалтаар ашиглагддаг ховор ургамлууд бий.

Аймгийн нийт нутгийн 15.7 хувийг ой мод, 75 хувийг бэлчээр, 1.5 хувийг тариалангийн талбай эзэлдэг. Хуайс, боролзгоно, торлог, яргай, чаргай, ясиль, балгана, монос, тавилгана, шар мод, далан хайлс, гацуур, жодоо, сөөгөн ба бургасан царам, шинэс, хуш, хус, нарс, зожир өвс, улиас, бургас зэрэг тавь гаруй төрлийн модлог, бутлаг ургамал ургадгийн зэрэгцээ бүүргэнэ, цээнэ, согоон чих, бадаан, поврон, нохойн хошууны навч зэрэг цайны ургамал элбэг билээ. Аймгийн нутгийн зарим хэсэгт гичгэнэ, сонгино, халиар, халгай, тарна, гогод, бэрээх, мангир, хүнхээл, бандзоо, мөөг, ямаахай, зэрлэг жууцай, гоньд, хөмүүл, цагаан төмс, шар сэвэлгэнэ, цагаан сэвэлгэнэ, үхэр болон хурган мэхээр зэрэг хvнсний ургамал элбэг тохиолдоно.

Жимс, жимсгэний төрлөөс үхрийн нүд, үрэл, хар хад, аньс, нохойн хошууны үр, нэрс, өргөст тошлой, мойл, улаалзгана, дорнодын гүзээлзгэнэ, самар, долоогоно, тансаг үнэрт ургамлаас хонин болон ямаан арц, агь, ганга, даль, санхам, минжиннаваг зэрэг ургамлууд ургадаг. Нар, хур хосолсон хавар, зуны дэлгэр сайхан улиралд удвал, жамъянмядаг, шар яргуй, хөх яргуй, сэржмядаг, улаалзай, алтанзул, сарнай, цээнийн ягаан, намуу, цагаан лавай, бэрцэцэг, багваахай цэцэг цаг цагаар солигдон цэцэглэх үеэр уул, тал, хөндий ягаан, цагаан, шар, цэнхэр өнгөөр солонгорон жигдэрч үнэхээр үзэсгэлэн төгөлдөр харагддаг билээ.

Аймгийн нутгийн зонхилох хэсэг уулын нугын хийгээд ойн саарал, элсэрхэг бор, хар, хар хүрэн хөрснөөс тогтоно. Аргаль, янгир, шилүүс, буга, зэрлэг гахай зэрэг ан амьтнаар элбэг.

Түүх[засварлах | кодоор засварлах]

1923 онд засаг захиргааны өөрчлөлт хийж Сайн ноён хан аймгийн суурин дээр Цэцэрлэгмандал уулын аймгийг байгуулжээ. 1931 онд 71 сум, 16 хошуутай байсан тус аймгийг 35 сумтай Архангай аймаг болгосон.

Хүн ам зүй[засварлах | кодоор засварлах]

Архангай аймаг 2020 онд 94,254 хүнтэй байв. Нийт хүн амын 34.4 хувийг 0-16 насны хүүхдүүд, 33.9 хувийг 16-35 насны залуучууд, 5.6 хувийг 60-аас дээш насны хүн ам эзэлж байна. Үндсэндээ монгол үндэстэн. Халх ястан зонхилно.

Нутгийн хуваарь[засварлах | кодоор засварлах]

Архангай аймаг 19 сум, түүний 99 багт хуваагддаг.

Mongol Arkhangai sum.PNG
Сум Сумын төв[1] Хүн ам (2009)[2] Нутаг дэвсгэр (км²) Нягтрал (хүн/км²)
1 Эрдэнэбулган Цэцэрлэг 17,770 536 33.15
2 Батцэнгэл Жаргалант 3,846 3,500 1.10
3 Булган Булгийн дэнж 2,434 3,100 0.79
4 Жаргалант Баянцагаан 4,111 3,832 1.07
5 Ихтамир Заанхошуу 5,247 4,800 1.09
6 Өгийнуур Зэгстэй 3,086 1,686 1.83
7 Өлзийт Хөшөөт 3,102 1,700 1.82
8 Өндөр-Улаан Тээл 5,798 4,000 1.45
9 Тариат Хорго 5,086 3,800 1.34
10 Төвшрүүлэх Таван булаг 3,438 1,200 2.86
11 Хайрхан Уубулан 3,656 2,500 1.46
12 Хангай Хунт 2,926 4,400 0.66
13 Хашаат Баян 3,344 2,600 1.29
14 Хотонт Хотонт 4,440 2,200 2.02
15 Цахир Авгалдай 2,143 3,398 0.63
16 Цэнхэр Алтан-Овоо 6180 3,200 0.75
17 Цэцэрлэг Хужирт 3,813 2,500 1.53
18 Чулуут Жаргалант 3,744 3,900 0.96
19 Эрдэнэмандал Өлзийт 5,933 3,400 1.74
Нийт 89,311 56,252 1.59

Алдартан[засварлах | кодоор засварлах]

Эрдэмтэн[засварлах | кодоор засварлах]

  • Д.Цэвээндорж, Археологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Хотонт сум
  • Лүнрэг Дандар - Дорно дахины анагаах ухаанд томоохон шинэчлэл хийсэн их оточ, Цахир сум
  • Бадрахын Жадамбаа - Шинжлэх ухааны доктор, Цахир сум
  • Очирбатын Чогний - Шинжлэх ухааны доктор, Цахир сум
  • Гүррагчаагийн Лхагваа - Шинжлэх ухааны доктор, Цахир сум
  • Дэлэгийн Сангаа - Шинжлэх ухааны доктор, Цахир сум
  • Мишиг-Очирын Цогбадрах - Шинжлэх ухааны доктор, Цахир сум
  • Равсалын Ринчинбазар - Шинжлэх ухааны доктор, Цахир сум
  • Лхамсүрэнгийн Гүрбазар - Доктор/Ph.D/, Цахир сум
  • Раднаасүмбэрэлийн Вандангомбо - Доктор/ Ph.D/, Цахир сум
  • Пүрэвбазарын Адъяасүрэн - Доктор/Ph.D/, Цахир сум
  • Ванчинсүрэнгийн Бямбаа - Доктор/Ph.D/, Цахир сум
  • Балданхүүгийн Шижээ - Доктор/Ph.D/, Цахир сум
  • Батаагийн Хээрийнбаатар - Доктор/Ph.D/, Цахир сум
  • Раднаасүмбэрэлийн Гончигдорж -Шинжлэх ухааны доктор, Цахир сум
  • Чимэддоржийн Даваадорж - Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Эрдэнэмандал сум
  • Нацагдоржийн Цэрэнсодном - Эдийн засгийн ухааны доктор /Ph.D/, Эрдэнэмандал сум
  • Самбуугийн Цэрэн-Очир - Шинжлэх ухааны доктор, Эрдэнэмандал сум
  • Сэнгээгийн Гантулга - Хууль зүйн ухааны доктор (Ph.D), Ихтамир сум
  • Чагнаагийн Пүрэвдорж - шинжлэх ухааны доктор, профессор, Жаргалант сум
  • Дамдинжавын Даваадагва - Анагаах ухааны доктор, профессор, Өлзийт сум
  • Баднааванчин Насан-Очир - Сурган хүмүүжүүлэх ухааны доктор, Эрдэнэмандал сум
  • Төмөр-Очирын Идэрхангай - Түүхийн ухааны доктор (Ph.D), дэд профессор, Батцэнгэл сум

Гэндэнсүрэнгийн Ёндонгомбо-Техникийн ухааны доктор (Ph.D), Чулуут сум

Балдоржийн Сандагдорж - Доктор /Ph.D/ Хашаат сум

Цэргийн зүтгэлтэн[засварлах | кодоор засварлах]

  • Рагчаагын Гүнчин-Иш - БНМАУ-ын ардын их хурлын депутат, хошууч генерал Хайрхан сум
  • Гэлэгдоржийн Дэмид - БНМАУ-ын анхны маршал, өрлөг жанжин, Их Тамир сум
  • Шагдарын Нацагдорж - Хошууч генерал, Цахир сум
  • Пунцагийн Пүрэвбазар - Бригадын генерал, Цахир сум
  • Лхамсүрэнгийн Лувсанпэрэнлэй - Хурандаа Тариат сум

Улсын цолтой бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

арслан, Булган сум

  • Нисэхийн" хэмээх Дашийн Лувсан (1925 оны нэгдүгээр сарын 1-нд төрсөн[1]) нь Архангай аймгийн Батцэнгэл сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм. Хүү нь Монгол улсын гавъяат тамирчин, үндэсний бөхийн улсын начин Л.Энхбаяр болно.

Аймгийн цолтой бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

  • Лувсансодовын Чимэд-Очир - Аймгийн арслан, Батцэнгэл сум

Даншигийн цолтой бөхчүүд[засварлах | кодоор засварлах]

Бусад спорт[засварлах | кодоор засварлах]

Урлаг[засварлах | кодоор засварлах]

Бусад[засварлах | кодоор засварлах]

  • Л.Бямбадорж - адуучин, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Цахир сум
  • М.Ганзориг - сансрын нисэгч, Цэцэрлэг сум
  • Даваагийн Жигжидсүрэн - Улсын аварга малчин, Цахир сум
  • Банзарын Хуягбаатар - Улсын аварга тууварчин, Цахир сум
  • Бадрахын Жадамбаа, Гавьяат багш, Цахир сум
  • Гончигын Халтархүү, Хөдөлмөрийн баатар, Цахир сум
  • Аюурын Дангаасүрэн, (1913-1978), хилийн цэргийн тасгийн бага дарга байсан ба тасгаас нь Дүгэрийн Гуулин, Энхийн Шийлэг нарын Монгол улсын баатрууд төрөн гарсан байна. А.Дангаасүрэн Халхын голын дайнд оролцон "Эх оронч цол", "Байлдааны гавьяаны улаан тугийн одон”, "Алтан гадас одон", "Халх голын ялалтын медаль", "Дотоод яамны хүндэт чекист” цол тэмдэг, "Чойбалсангийн мэргэн буудагч” медалиудаар шагнагджээ, Цахир сум
  • Төмөөний Зундуй, (1939-2001), алтан гадас одонт , улсын аварга малчин , улсын их хурлын депутат, Хайрхан сум
  • Данзангийн Цэрэнбатаа, Гавьяат барилгачин, Эрдэнэмандал сум
  • Жалбуугийн Шажинбат, Гавьяат барилгачин, Эрдэнэмандал сум

Мөн үзэх[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Архангай аймаг – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Архангай төрийн мэдээллийн цахим сүлжээ - Засаг захиргаа, хүн ам
  2. Архангай аймгийн статистик -2009.12.31