Jump to content

Лэгшидийн Чуваамэд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Лэгшидийн Чуваамэд
Төрсөн
ХарьяалалМонгол үндэстэн
Иргэншил Монгол
Мэргэжилсийлбэрч
ХүүхэдЭрдэнэбат, Энхбат, Чинбат, Маралмаа, Мичидмаа

Лэгшидийн Чуваамэд (1934-2011) - Монгол улсын Ардын Зураач, БНМАУ-ын УГЗ уран сийлбэрч.

Улс төрийн дээд боловсролтой, уран сийлбэрч, багш мэргэжилтэй. Монголын Урчуудын Эвлэлийн хороонд сийлбэрчин, багш, уран сайхны удирдаач, эх загварын зураач, чөлөөт уран бүтээлчээр 50 шахам жил ажиллаж байсан ажээ.

Монголын ард түмний олон зуун жилийн уран сийлбэрийн уламжлалт арга ухаан дээр үндэслэн сэдэвт бүтээл, бэлэг дурсгал, эд хэрэглэл, барилга байгууламжийн гэсэн чиглэлээр 13800 гаруй дүрс бүхий 600 гаруй захиалгат, 400 гаруй сэдэвт бүтээл туурвисан байна. Сийлбэрийг мод, яс, эвэр, чулуу зэрэг бүх төрлөөр хийхээс гадна Дундад Азийн уран барилгын “Ганчи” хэмээх шавраар хийдэг чимэглэлийн урлалыг монгол хээ угалзаар баяжуулан эх орондоо бүтээлчээр нэвтрүүлжээ. 2011 онд Улаанбаатар хотод нас барсан.

  • Түүний бүтээлүүдийн охь болсон 60 гаруй сийлбэр манай улсын галерей, музейнүүдэд үнэт үзмэр болон хадгалагдаж байгаагаас гадна
  • Төрийн ордны ёслолын танхимын ширээ, сандал.
  • “Соёмбо” танхимын чимэглэл.
  • Мэгжид Жанрайсэг бурхны тахилын ширээ зэрэг гүн хүндэтгэлтэй томоохон бүтээлүүдийг туурвисан байна.

2022 оны 6-р сарын 30-ны өдрөөс 7-р сарын 5-ны өдрүүдэд Монголын Үндэсний мүзейд Монгол Улсын Ардын зураач, Урлагийн Гавьяат зүтгэлтэн Лэгшидийн Чуваамэдийн "Зуун дамжих урлал" нэртэй үзэсгэлэн гарсан.

  • БНМАУ-ын УГЗ - /1981-07-09.№233/
  • БНМАУ-ын Ардын Зураач - /2006-01-26.№ 15/ цол хүртсэн.
  • “Алтан гадас” одон /1996/,
  • Хөдөлмөрийн хүндэт медаль /1971/, Ардын хувьсгалын ойн хүндэт медалиудаар шагнагджээ.

Сонирхолтой баримт

[засварлах | кодоор засварлах]