Архангай

Чөлөөт нэвтэрхий толь, Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Архангай аймаг
Ара-мб.png
—  аймаг  —
Тариат сумын уул толгод, ус ургамал

Сүлд туг

Сүлд тэмдэг
Монгол орон дахь Архангай аймаг
Улс орон Flag of Mongolia.svg Монгол
Аймаг Архангай
Сум (19) Засаг захиргааны хуваарь →
Аймгийн төв Цэцэрлэг
Газар нутаг 55,313.82 км²
Газрын байц д.т.д 1200-3539 м
Хүн ам (тоол.) 2010 онд 84,583 хүн
Нягт сийрэг 1.53 хүн/км²
Ард түмэн үндсэндээ монгол
Нутгийн олон Архангайнхан
1923-1931 он Цэцэрлэг Мандал уулын аймагт
1931 он Архангай аймаг үүссэн
Засаг дарга Довдоннямын Бат-Эрдэнэ (АН)
Цагийн бүс Улаанбаатарын цаг (НЗНЦ+8)
Утасны дуг. +976 133
Шуудан-дугаар 65000
Автомашиных АР
Цахим газар arkhangai.gov.mn (монг.)
Цэцэрлэг хот
Өгий нуур
Хорго
Чулуутын хавцал

АрхангайМонгол улсын аймаг.

Газар зүй[засварлах]

Архангай нь баруунаасаа нар зөв тойруулбал, Завхан, Хөвсгөл, Булган, Өвөрхангай, Баянхонгор аймагтай хил залгадаг. Дийлэнхдээ ойт хээр, тал хээр нутагтай, баруун урдуур нь Хангайн нуруу, баруун хойгуур нь түүний салбар болох Тарвагатайн нуруу оршдог ба зүүн болон төв хэсгээр тэдгээрээс эх авсан Орхон, Хануй, Тамир, Чулуут зэрэг томоохон голууд урсдаг. Энэ нутаг нь жуулчлалын нэгэн чухал газар бөгөөд Өгий, Тэрхийн цагаан зэрэг нуур болон Хорго, Тайхар чулуу зэрэг галт уулархаг тогтцоороо олны анхаарлыг татдаг. Хамгийн өндөр цэг нь Хангайн нурууны Харлагтайн сарьдаг (3539 м) ба хамгийн нам цэг нь Орхон-Тамирын бэлчир (1290 м) болно.Ойн хүрэн хөрстэй

Засаг захиргааны хуваарь[засварлах]

Архангай аймагт 2010 оны эцэст 91 мянган хүн амьдарч байна. Нийт хүн амын 34.4 хувийг 0-16 насны хүүхдүүд, 33.9 хувийг 16-35 насны алуучууд, 5.6 хувийг 60-аас дээш насны хүн ам эзэлж байна. Архангай аймаг нь засаг захиргааны нэгжийн хувьд 19 сум , 99 багт хуваагддаг.

Mongol Arkhangai sum.PNG
Сум Сумын төв[1] Хүн ам (2009)[2] Нутаг дэвсгэр (км²) Нягтрал (хүн/км²)
1 Эрдэнэбулган Цэцэрлэг 17,770 536 33.15
2 Батцэнгэл Жаргалант 3,846 3,500 1.10
3 Булган Булгийн дэнж 2,434 3,100 0.79
4 Жаргалант Баянцагаан 4,111 3,832 1.07
5 Ихтамир Заанхошуу 5,247 4,800 1.09
6 Өгийнуур Зэгстэй 3,086 1,686 1.83
7 Өлзийт Хөшөөт 3,102 1,700 1.82
8 Өндөр-Улаан Тээл 5,798 4,000 1.45
9 Тариат Хорго 5,086 3,800 1.34
10 Төвшрүүлэх Таван булаг 3,438 1,200 2.86
11 Хайрхан Уубулан 3,656 2,500 1.46
12 Хангай Хунт 2,926 4,400 0.66
13 Хашаат Баян 3,344 2,600 1.29
14 Хотонт Хотонт 4,440 2,200 2.02
15 Цахир Авгалдай 2,143 3,398 0.63
16 Цэнхэр Алтан-Овоо 5,414 3,200 0.63
17 Цэцэрлэг Хужирт 3,813 2,500 1.53
18 Чулуут Жаргалант 3,744 3,900 0.96
19 Эрдэнэмандал Өлзийт 5,933 3,400 1.74
Нийт 89,311 56,252 1.59

Уур амьсгал[засварлах]

Цэцэрлэг хотод агаарын дундаж температур нь жилд 0.1 бөгөөд, өвөл 1-р сард -15.6 хэм хүйтэн, зун нь 7-р сард 14.7 хэм дулаан байдаг. Хангайн нуруу нь манай орны хамгийн их тунадастай нутгийн нэг бөгөөд Цэцэрлэг хотод жилд дунджаар 344 мм тунадас унана. Салхины дундаж хурд нь 2.6 м/с бөгөөд хамгийн их салхитай байдаг 4-р сарын дундаж хурд нь 3.5 м/с юм.

Онцлог газрууд[засварлах]

Аймгийн нутгийн хойд хзсэг нь пермийн ба чулуун нүүрсний галвын боржин, баруун өмнөд хэсгээр нь элсэн чулуу тархжээ. Тамирын голд төмрийн хүдэр, Суман голын савд галт уулын чулуу, үнэт чулууны баялаг бий. Аймгийн газрын хөрс сайн судлагдаагүй боловч сүүлийн үед эрэл, хайгуулын ажил ихээр явагдаж байна. Мөн Суваргахайрхан уул, Унтаа уул, Ямаат уул, Ноёнхангай уул, Хан Өндөр уул зэрэг сүрлэг уулстай. Эрдэнэмандал сумаас Хүннү гүрний үеийн Буган чулуу ихээр олддог. Мөн тухайн суманд Монголын эртний хаадын нэг болох Харуул хааны ордны туурь байдаг. Тамир, Орхон, Чулуут, Суман, Хануй, Хүнүй зэрэг том голууд оршдог. Хадат, Бор тал, Цагаан сүм, Мухар Хужирт, Бэлх ээрэг халуун хүйтэн рашаан олонтой. Архангай аймаг 2.1 сая малтай, үхрийн тоогоор 428 мянга буюу улсад тэргүүн байр эзэлдэг. Зүүн талын сумдад газар тариалан хөгжүүлж байна.

Ургамал, амьтан[засварлах]

Тус аймгийн нутагт 1700-гаад зүйлийн ургамал ургадгаас монгол алтан хундага, алтан гагнуур, вансэмбэрүү, бамбай, нохойн хошуу, царван, төллүүр, өргөст сарнай, таван салаа, ванжингарав, эрээгомбо, юмдүүжин, мягмансанжаа, хунчир, туйплан, шар, хөх дэгд, сөд өвс, говийн ганга, тарваган шийр, зүрхэн цэцэг, хурган чих, холтсон цэцэг, цагаан түрүү, чихэр өвс, хурган гоньд, эмийн багваахай, ягаан сэрдэг, цээнэ зэрэг эмчилгээний зориулалтаар ашиглагддаг ховор ургамлууд бий. Аймгийн нийт нутгийн 15.7 хувийг ой мод, 75 хувийг бэлчээр, 1.5 хувийг тариалангийн талбай эзэлдэг. Хуайс, боролзгоно, торлог, яргай, чаргай, ясиль, балгана, монос, тавилгана, шар мод, далан хайлс, гацуур, жодоо, сөөгөн ба бургасан царам, шинэс, хуш, хус, нарс, зожир өвс, улиас, бургас зэрэг тавь гаруй төрлийн модлог, бутлаг ургамал ургадгийн зэрэгцээ бүүргэнэ, цээнэ, согоон чих, бадаан, поврон, нохойн хошууны навч зэрэг цайны ургамал элбэг билээ. Аймгийн нутгийн зарим хэсэгт гичгэнэ, сонгино, халиар, халгай, тарна, гогод, бэрээх, мангир, хүнхээл, бандзоо, мөөг, ямаахай, зэрлэг жууцай, гоньд, хөмүүл, цагаан төмс, шар сэвэлгэнэ, цагаан сэвэлгэнэ, үхэр болон хурган мэхээр зэрэг хvнсний ургамал элбэг тохиолдоно. Жимс, жимсгэний төрлөөс үхрийн нүд, үрэл, хар хад, аньс, нохойн хошууны үр, нэрс, өргөст тошлой, мойл, улаалзгана, дорнодын гүзээлзгэнэ, самар, долоогоно, тансаг үнэрт ургамлаас хонин болон ямаан арц, агь, ганга, даль, санхам, минжиннаваг зэрэг ургамлууд ургадаг. Нар, хур хосолсон хавар, зуны дэлгэр сайхан улиралд удвал, жамъянмядаг, шар яргуй, хөх яргуй, сэржмядаг, улаалзай, алтанзул, сарнай, цээнийн ягаан, намуу, цагаан лавай, бэрцэцэг, багваахай цэцэг цаг цагаар солигдон цэцэглэх үеэр уул, тал, хөндий ягаан, цагаан, шар, цэнхэр өнгөөр солонгорон жигдэрч үнэхээр үзэсгэлэн төгөлдөр харагддаг билээ. Аймгийн нутгийн зонхилох хэсэг уулын нугын хийгээд ойн саарал, элсэрхэг бор, хар, хар хүрэн хөрснөөс тогтоно. Аргаль, янгир, шилүүс, буга, зэрлэг гахай зэрэг ан амьтнаар элбэг.

Мөн үзэх[засварлах]

Иш үндэс[засварлах]

Архангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал - Цахим хаяг

Викимедиа зургийн сан: Архангай аймгийн зураг
  1. Архангай төрийн мэдээллийн цахим сүлжээ - Засаг захиргаа, хүн ам
  2. Архангай аймгийн статистик -2009.12.31