Хүнүй гол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Jump to navigation Jump to search

Архангай аймгийн нутагт орших Хүнүй гол нь Хангайн нурууны Тээлийн Цагаан нуруу, Бугатын нурууны зүүн хажуугаас эх авч зүүн хойшоо Их тамир, Эрдэнэмандал, Хайрхан сумын нутгаар нийт 120км урсаад Хануй голд цутгана. Энэ голын савд нуур намаг ихтэй. Нэрний хувьд Хүннү гэдэг үгээс гаралтай гэж Б.Ринчен гуай бичсэн байдаг. Хүнүй голын сав нутагаас Хүннү гүрний түүх, дурсгалын зүйлс ихээр олддог бөгөөд Үүнээс дурьдвал Хайрхан суманд орших Хүннүгийн үеийн хамгийн том булш болох Гол модны дурсгал байдаг. Мөн Хүнүй болон Хануйн голын бэлчирийн ойр Илжгин чихт хааны балгас оршдог.