Нацагийн Жамъян
Харагдац
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
| Хувийн мэдээлэл | |
|---|---|
| Төрсөн огноо | 1899 он Далай Чойнхор вангийн хошуу, Сайн Ноён хан аймаг (одоогийн Цахир, Архангай аймаг) |
| Алдар цол | |
| Бөхийн цол | Даян аварга |
| Даян аварга | 1927 |
| Улсын аварга | 1926 |
| Улсын арслан | 1925 |
| Улсын наадмын барилдааны амжилт | |
| Түрүүлсэн | 2 |
| Үзүүрлэсэн | 1 |
| Шөвгөрсөн | 11 |
Нацагийн Жамъян (1899 - ?) нь Архангай аймгийн Цахир сумын (хуучнаар Сайн Ноён Хан аймгийн Далай Чойнхор вангийн хошуу) харьяат, үндэсний бөхийн даян аварга, спортын гавьяат тамирчин цолтой бөх юм. Зээ хүү нь дархан аварга Г.Өсөхбаяр.
Амжилт
[засварлах | кодоор засварлах]- 1925 онд 9 давж үзүүрлэн улсын арслан цол хүртэв
- 1926 онд 10 давж түрүүлэн улсын аварга цолтой болов
- 1927 онд мөн 10 давж түрүүлэхэд даян аварга цол хүртээжээ
- 1928 онд 7 давсан
- 1934 онд 7 давсан
- 1937 онд 6 давсан
- 1939 онд 5 давсан
- 1940 онд 7 давсан
- 1941 онд 7 давсан
- 1942 онд 7 давсан
- 1946 онд 5 давж шөвгөрчээ
Буур Жамъян
[засварлах | кодоор засварлах]Тэрээр 15 орчим настайдаа Алшаа руу жин тээж байв. Нэг удаа гүүр гаталж явах үед гүүрний мод цөмөрч, жингийн сүүлд явсан дөрөө дарсан ат доош унах шахахад Жамъян уг атны бөгсөн талаас чүү хэмээн өргөн гаргасан ажээ. Ийнхүү тэрээр "Буур" хэмээх хочтой болсон гэдэг. Архангай аймгийн Цахир сумын төвд түүний хөшөө байдаг.
Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.
Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.