Чойдорги
1790 оны орчим Сэцэн хан аймгийн Бишрэлт вангийн хошуу буюу Их шавийн хөлөгч Жамъян арслангийн отог одоогийн Хэнтий аймгийн Галшар, Дархан сумдын нутагт төрсөн.
Цол чимэг
[засварлах | кодоор засварлах]Зохист өлзийт, бэх дэлгэрэх, аварга
Барилдааны амжилт
[засварлах | кодоор засварлах]1816 оны даншигт начин цолтой 4, 1817 онд 2 давснаар анх барилдаан нь тэмдэглэгдсэн энэ бөх 1818 онд Даншиг наадамд 1818 онд 10 давж түрүүлэн өлзийт арслан цол хүртэн, 1824 онд 7 давж шөвгөрсөн. Уул тайлгын наадамд 1821 онд 5 давж шөвгөрч, 1825 онд 180 бөхөөс 8 давж түрүүлэн аварга цол хүртжээ. Их шавийн Чойдорги аварга 1832 оны хоёр газрын даншиг хүртэл жил бүр шахам тасралтгүй барилдсан бөх бөгөөд 1819 оны Хан хайрхан(Богд хан), Хэнтий хан уулуудыг тайж нэгтгэн хийсэн анхны наадамд хоёр давж Түшээт ханы Гэлэгпилд бууж өгсөн хэмээн шийтгүүлж байсан сонин баримт архивт үлджээ.[1]
- ↑ todmagnai.mn: Аварга Чойдорги, бөх судлаач Б.Цогтбаатар