Jump to content

Баянмөнх (тайж)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Түшээт хан аймгийн Зоригт вангийн хошуу одоогийн Төв аймгийн Өндөрширээт сумын нутгийн бөх. 1795 оны орчим төрсөн.

Барилдааны амжилт

[засварлах | кодоор засварлах]

1817 оны их даншигт анх ирж барилдаад 10-ийн даваанд Богдын шавь Дашжав начинд буулгуулж арслан цол, 1824 оны их даншигт 10-ын даваанд Богдын шавь (хүлэгч) Намжилжав арслан (хожмын дархан аварга)-д буулгуулж даян аварга цол, 1827 оны их даншигт 10-ын даваанд Богдын шавь Цэвэгдориг (хожмын арслан)-д буулгуулж дархан аварга цолонд хүрсэн байна. Манжийн ноёрхлын жилүүдэд Монгол наадамд зөвхөн Богдын шавийн бөх түрүүлдэг бичигдээгүй хуультай байсан үед Баянмөнх дархан аварга олон жил сайн барилдаж их даншигт 6 удаа, бага даншигт 1 удаа, уул тайлгад 5 удаа үзүүрлэж нийтдээ Монгол наадмын түрүү үзүүрт 12 удаа үлдээд Богдын шавийн бөхөд буулгуулж байжээ. Энэ нь түүнийг тэр үеийн онцгой хүчтэн байсныг харуулж байна. Баянмөнх аварга их өндөр, гайхалтай сайхан гараа дэвээтэй бөх байсан гэдэг. Нутгийн хүмүүс түүнийг (Өндөө) гэж авгайлдаг байсан гэх яриа бий.