Jump to content

Цэрэнпил

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Цэрэнпил нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны баруун урд талын Их шавийн отгийн дарга(одоогийн Булган аймгийн Сайхан, Орхон сумдын нутаг) даян аварга цолтой бөх. 1735 оны орчим төрсөн. 1750-аад оны үеэс Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлсэн. Улмаар 1760-аад оны үед Монгол бөхийн даян аварга цол хүртсэн.

Бөх судлаач Ц.Бат-Очир агсан дараахь зүйлийг тэмдэглэжээ.
1. Тэнгэрийг тэтгэсний 46-р он буюу 1781 онд гурван газраас Хан уулыг тайж үйлдсэн наадамд 272 бөх барилдахад 3 давсан шавь Цэрэнпил даян аварга(өмнөх жилүүдэд даян аварга цол хүртжээ)-д дөрвөн алд торго, 10 шар цайгаар шагнажээ гээд
2. 1807 оны зуны дунд сард Зая бандидыг ширээнд залах баяр наадамд дарга Цэрэнпил аваргын отгоос бөх 2, гурван насны морь 2-ыг ирүүлэхээр хуваарилан тушаажээ.
3. 1811 оны даншигт шавь дарга Цэрэнпил даян аваргын отгоос бөх 12, их морь, соёолон, хязаалан тус бүр 8, мөн байд морь 3, хонь 20, бусад зүйлийг хуваарийн ёсоор Хүрээнд ирүүлэхийг тушаажээ.
4. 1817 оны 2 сарын 15-нд хүрээ хийдүүд болон шавь нарын доторхи дэвсгэр хүртэгчдийн нэрсийн дансанд хөлөгч Цэрэнпил даян аваргад нэг дэвсгэр(шашны хүндэтгэл шагнал) шагнав гэжээ.
Эдгээрээс үзэхэд Цэрэнпил даян аварга нь Дээрх шавийн томоохон отгийн дарга, 1770-1780 оны үеийн даян аварга бөх байжээ.[1]

  1. todmagnai.mn: Даян аварга Цэрэнпил, бөх судлаач Б.Цогтбаатар