Jump to content

Дашдоржийн Цэрэнтогтох

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Дашдоржийн Цэрэнтогтох
Хувийн мэдээлэл
ҮндэсМонгол
Төрсөн огноо(1951-08-11)8 сарын 11, 1951
Нас барсан огноо8 сарын 26, 2015(2015-08-26) (64 насалсан)
Спорт
СпортЧөлөөт бөх, үндэсний бөх
Бөхийн мэдээлэл
Бөхийн цолДархан аварга
Дархан аварга1981
Даян аварга1980
Улсын аварга1979
Улсын арслан1978
Улсын заан1977
Улсын начин1972
Улсын наадмын барилдааны амжилт
Түрүүлсэн4 (1978, 1980, 1983, 1984)
Үзүүрлэсэн5 (1981, 1986, 1987, 1988, 1990)
Шөвгөрсөн15 (1972, 1977, 1978, 1979, 1980,
1981, 1982, 1983, 1984, 1985,
1986, 1987, 1988, 1989, 1990)
Цагаан сарын барилдааны амжилт
Түрүүлсэн4 (1978, 1981, 1983, 1986)
Үзүүрлэсэн4 (1979, 1985, 1987, 1990)
Медалийн хураангуй
Эрэгтэйчүүдийн чөлөөт бөх
 Монгол улсыг төлөөлөн
Азийн наадам
Алтан медаль – нэгдүгээр байр 1974 Тегеран 90 кг
Мөнгөн медаль – хоёрдугаар байр 1982 Шинэ Дели100 кг

Дашдоржийн Цэрэнтогтох (1951 - 2015 оны 8 сарын 26) нь Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат, үндэсний бөхийн дархан аварга, чөлөөт бөхийн Азийн наадмын аварга, Монгол Улсын гавьяат тамирчин юм.

Тэрээр Үндэсний Их Баяр Наадамд 4 түрүүлж, 5 үзүүрлэсэн. Үндэсний бөхийн дэвжээнд үзүүлсэн амжилтаараа 1991 оны 7 сарын 5-нд гавъяат тамирчин цолоор шагнуулжээ.

  • 1972 онд 6 давж Улсын начин цол хүртэв
  • 1977 онд 7 давж дөрөвт үлдэн Улсын заан цол хүртсэн
  • 1978 онд 9 даван түрүүлж Улсын арслан болжээ
  • 1979 онд Монголын Бүх Ард Түмний VI Спартакиадад түрүүлж Улсын аварга цолд хүрсэн
  • 1979 онд 7 давсан
  • 1980 онд 9 давж түрүүлэн даян аварга болов
  • 1981 онд 8 давж үзүүрлэхэд нь дархан аварга цол хүртээжээ
  • 1982 онд 6 давав
  • 1983 онд 9 давж түрүүлсэн
  • 1984 онд 9 давж түрүүлсэн
  • 1985 онд 7 давсан
  • 1986 онд 8 давж үзүүрлэсэн
  • 1987 онд 8 давж үзүүрлэсэн
  • 1988 онд мөн 8 давж үзүүрлэсэн
  • 1989 онд 7 давсан
  • 1990 онд 8 давж үзүүрлэсэн
  • Мөн онд болсон Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншиг наадамд 6 давж шөвгөрчээ.

Тэрээр чөлөөт бөхөөр зуны олимпод 2 удаа оролцож, 1980 оны Москвагийн олимпод 5-р байр эзэлж байв. Ид үедээ 90кг-ийн жингийн ангилалд барилддаг байсан. Мөн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 3 удаа эх орноо төлөөлөн оролцож байв.

1974 онд Ираны Тегеранд болсон Азийн наадамд Монголчуудаас анхлан алтан медаль хүртжээ.


Stub icon

Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.