Jump to content

Мөрринчин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Мөрринчин нь одоогийн Хэнтий аймгийн Батноров сумын нутгийн бөх. 1880 онд төрсөн.

Мөрринчин анх 1907 оны их даншигт ирж барилдаад 11-ийн даваанд Богдын шавь Намхай аваргад буулгуулж үзүүрлэн арслан цол хүртсэн байна. Тэрээр 1908 оноос эхлэн Богдын шавийн нэрийн өмнөөс барилдаж эхэлжээ. 1912 оны их даншигт түрүүлж аварга цолонд хүрсэн байна.

Мөрринчин аварга их даншигт 2 удаа түрүүлж, 1 удаа үзүүрлэсэн. Уул тайлгад 2 удаа түрүүлж, 2 удаа үзүүрлэсэн. Нийтдээ Монгол наадамд 4 түрүүлж, 3 үзүүрлэжээ.

Тэрээр өндөр гулиг биетэй, өргөн ханхар цээжтэй, гэдэн толгойтой, урт гартай, хүрэн бор царайтай эр байжээ. Сайн бөхөөс гадна алдарт уртын дууч хүн байлаа. Найр цэнгээнд сайхан дуулдаг, яриа хөөрөө нь эвлэг, барилдахдаа их авхаалжтай, сур сайн харвадаг хүн байжээ. Түүний дүү нь Жунай заан билээ. Жунай заан бол Богдын шавийн нэрийн өмнөөс бөрилдаж уул тайлгад 2 удаа түрүүлсэн бөх юм.