Дагвацэрэнгийн Хадбаатар
Jump to navigation
Jump to search
Төрсөн өдөр | 1951 оны 7 сарын 4-ы өдөр |
---|---|
Төрсөн газар |
Монгол улсын Төв аймгийн Угтаалцайдам сум |
Нас барсан нь | 1993-07-15 (42 насласан) |
Алдар цол | |
Бөхийн цол | улсын аварга |
Цол ахисан он жил | |
Улсын аварга | 1986 — мөнхөрсөн |
Улсын арслан | 1976 — арван жил |
Улсын заан | 1975 — нэг жил |
Улсын начин | 1972 — гурван жил |
Улсын наадмын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 2 (1976, 1986) |
Үзүүрлэсэн | 3 (1979, 1983, 1985) |
Шөвгөрсөн |
11 (1972, 1973, 1975, 1976, 1977, 1978, 1979, 1983, 1984, 1985, 1986) |
Цагаан сарын барилдааны амжилт | |
Түрүүлсэн | 3 (1980, 1984, 1985) |
Дагвацэрэнгийн Хадбаатар (1951 оны 7 сарын 4 - 1993 оны 7 сарын 15) нь Төв аймгийн Угтаалцайдам сумын харьяат, үндэсний бөхийн улсын аварга цолтой бөх юм.
Амжилт[засварлах | edit source]
- 1972 онд 5 давж Улсын начин цол
- 1973 онд 5 давсан Өсөх идэр чимэг
- 1975 онд 7 давж Улсын заан цол
- 1976 онд 9 давж түрүүлэн улсын арслан цол
- 1977 онд 6 давж Чин зоригт чимэг
- 1978 онд 5 давж Бат суурьт чимэг
- 1979 онд 8 давж үзүүрлэж Тод сонин чимэг
- 1983 онд 8 давж үзүүрлэж Чин зоригт чимэг
- 1984 онд 7 давж Бууршгүй хүчит чимэг
- 1985 онд 8 давж үзүүрлэж Саруул сайжрах чимэг
- 1986 онд 9 давж түрүүлж Улсын аварга цол тус тус хүртсэн.
Хувийн амьдрал[засварлах | edit source]
Тэрээр 2 удаа шоронд ял эдэлсний улмаас ид үедээ нэлээн хэдэн жил улсын наадамд барилдаж чадаагүй билээ.