Чойндонгийн Адъяа

Mongolian traditional wrestling ttf.svg Чойндонгийн Адъяа
Төрсөн он1934 он
Төрсөн газарМонгол улсын Архангай
аймгийн Хотонт сум
Алдар цол
Бөхийн цолулсын заан
Цол ахисан он жил
Улсын заан1962
Улсын начин1959
Улсын наадмын барилдааны амжилт
Шөвгөрсөн3 (1959, 1960, 1962)

Чойндонгийн Адъяа (1934 - 2017 ) нь Архангай аймгийн Хотонт сумын уугуул, үндэсний бөхийн улсын заан юм.

1934 онд Архангай аймгийн Хотонт суманд төрсөн бөгөөд бага балчир наснаасаа өөрийн хүсэл сонирхолын дагуу үндэсний бөхөөр барилдаж, олон жил зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан амжилттай барилдсан хүчит заан билээ. Ч.Адъяа нь 1959 оны улсын их баяр наадамд тав даван шөвгөрч улсын начин цол,  1962 онд долоо давж улсын заан цол хүртэж 1960 онд тав даван шөвгөрч өсөх идэр чимэг авсан байдаг. Мөн 1957, 1958, 1965 онуудад дөрөв давж байжээ. Баруун талтай, мөрний болон элэг бүсний барьцнаас баруун хөлөөрөө хавсрах, тонгорох мэхийг голлож хийдэг, хурц шалмаг, дайчин барилдаантай бөхчүүдийн нэг байжээ.Ч.Адъяа нь жолооч мэргэжилтэй бөгөөд Засгийн газрын авто бааз болон 27-р авто баазад  олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаад өндөр насныхаа тэтгэвэрт гарсан хүндэт тээвэрчин бөхчүүдийн нэг юм. Түүний хөдөлмөр зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж, төрийн дээд Алтан гадас одон, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Онц тээвэрчин, Осолгүй манлай жолооч болон ойн медалиудаар шагнаж урамшуулжээ.

Амжилт[засварлах | кодоор засварлах]

  • 1959 онд 5 давж улсын начин цол хүртсэн
  • 1960 онд 5 давж "Өсөх идэр" чимэг хүртэв
  • 1962 онд 7 давж улсын заан болжээ