Намсрайжавын Батсуурь
| Төрсөн өдөр | 1987 оны 8 сарын 18 |
|---|---|
| Төрсөн газар | Монгол улсын Увс аймгийн Ховд сум |
| Алдар цол | |
| Бөхийн цол | Дархан аварга |
| Цол ахисан он жил | |
| Дархан аварга | 2024 — өнөөгийн |
| Даян аварга | 2021 — гурван жил |
| Улсын аварга | 2018 — гурван жил |
| Улсын арслан | 2014 — дөрвөн жил |
| Улсын харцага | 2013 — нэг жил |
| Аймгийн арслан | 2011 — хоёр жил |
| Аймгийн начин | 2007 - дөрвөн жил |
| Улсын наадмын барилдааны амжилт | |
| Түрүүлсэн | 4 (2014, 2018, 2019, 2024) |
| Шөвгөрсөн | 10 (2013, 2014, 2015, 2016, 2018, 2019, 2022, 2023, 2024, 2025) |
| 2025-07-12-ны байдлаар мэдээлэв. | |
Намсрайжавын Батсуурь (1987 оны наймдугаар сарын 18[1]) нь Увс аймгийн Ховд сумын уугуул, үндэсний бөхийн Дархан аварга цолтой бөх.
Жүдо бөхийн амжилт
[засварлах | кодоор засварлах]2011 оны жүдо бөхийн насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж "Спортын мастер", 2011 оны дэлхийн цомын аваргаас хүрэл медаль хүртэж "ОУХМ" цол хүртсэн, 2013 онд мөн жүдо бөхийн улсын аварга болсон, 2012 оны дэлхийн цомоос хүрэл, 2012 оны Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн жүдоч.
Аймаг, Цэргийн наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]2007 онд Ховд аймгийн баяр наадамд тав давж шөвгөрөн " Аймгийн начин " цол хүртсэн. Бөхийн өргөөнд болдог барилдаануудад аварга, арслан, гарьд, заан цолтнуудыг өвдөг шороодуулж үзэгчдийг шуугиулдаг дайчин, шуурхай, хийцтэй барилдаантай бөх бөгөөд 2011 оны цагаан сарын барилдааны үеэр Даян аварга А.Сүхбат түүнд "Ирээдүйн аварга" шагналаа гардуулсан.[2] 2011 онд Дархан-Уул аймгийн 50 жилийн ойн наадамд улсын харцага Ө.Даваабаатараар найм даван түрүүлж "Аймгийн арслан" цол хүртсэн. 2012 Бүх цэргийн баяр наадамд тав давж шөвгөрөн чимэг нэмсэн.
Улсын наадмын дэвжээнд
[засварлах | кодоор засварлах]2013 оны АХ-ын 92 жилийн ойн баяр наадамд улсын арслан П.Бүрэнтөгсөөр дөрөв, улсын харцага Т.Өсөх-Ирээдүйгээр тав, зургаагийн даваанд аймгийн хурц арслан Л.Цэрэнтогтохтой тунан барилдаж даван "Улсын харцага" цол хүртсэн.
2014 оны АХ-ын 93 жилийн ойн баяр наадамд улсын үнэн зоригт харцага Ө.Бат-Оршихоор тав, улсын начин Р.Пүрэвдагваар зургаа, улсын гарьд Д.Рагчаагаар долоо, улсын заан Ч.Санжаадамбаар найм, улсын өсөх идэр начин Ш.Жаргалсайханаар ес даван түрүүлж "Улсын арслан" цол хүртсэн.
2015 оны АХ-ын 94 жилийн ойн баяр наадмаар улсын гарьд И.Доржсамбуугаар тав даван шөвгөрч чимэг нэмсэн.
2016 оны АХ-ын 95 жилийн ойн баяр наадмаар аймгийн заан Д.Буянтаар тав, аймгийн арслан Б.Дэлгэрсайханаар зургаа, аймгийн заан Д.Бат-Эрдэнээр долоо, улсын харцага Б.Пүрэвсайханаар найм даван шөвгөрч чимэг нэмсэн.
2018 оны АХ-ын 97 жилийн ойн баяр наадмаар улсын начин Д.Амарсайханаар тав, аймгийн хурц арслан Ц.Бямба-Очироор зургаа, аймгийн хурц бадрангуй арслан Н.Золбоогоор долоо, улсын заан Н.Жаргалбаяраар найм, улсын аварга Ч.Санжаадамбаар 9 давж түрүүлэн "Улсын аварга" цол хүртсэн.
2019 оны АХ-ын 98 жилийн ойн баяр наадмаар улсын начин Б.Ганхуягаар тав, аймгийн арслан Ж.Ням-Эрдэнээр зургаа, улсын аварга С.Мөнхбатаар долоо, улсын гарьд Б.Гончигдамбаар 8 давж үзүүрлэсэн.
2020 оны АХ-ын 99 жилийн ойн баяр наадмаар аймгийн хурц арслан Б.Суманчулуунаар тав, аймгийн арслан Ц.Мөнхбаяраар зургаа, улсын начин Ц.Одбаяраар долоо, улсын харцага М.Бадарчаар 8 давж үзүүрлэсэн ч сэргээшийн шинжилгээнд бүдэрсэн.
2019 онд улсын арслан Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн байсан тул 2021 онд давааг нь нөхөн олгож "Даян аварга" цолыг хүртсэн.
2022 оны АХ-ын 100, 101 жилийн ойн баяр наадмаар, аймгийн арслан Б.Мөнх-Эрдэнээр тав, аймгийн хурц арслан Б.Мижидсүрэнгээр зургаа, аймгийн арслан Г.Бадрахаар долоо, улсын начин Б.Серикээр 8 давж чимэг нэмсэн.
2023 оны АХ-ын 102 жилийн ойн баяр наадмаар улсын начин Г.Ганжадаар тав, аймгийн хурц арслан Э.Ууганбаяраар зургаа, улсын арслан Ц.Содномдоржоор 7 давж чимэг нэмсэн.
2024 оны АХ-ын 103 жилийн ойн баяр наадмаар аймгийн начин Г.Цоггэрэлээр дөрөв, улсын аварга Г.Эрхэмбаяраар тав, улсын заан Б.Пүрэвсайханаар зургаа, аймгийн арслан Т.Сайханжаргалаар долоо, улсын начин Д.Хүдэрбулгаар найм, улсын арслан Б.Орхонбаяраар ес давж түрүүлэн "Дархан аварга" цол хүртсэн.
2025 оны АХ-ын 104 жилийн ойн баяр наадмаар аймгийн харцага Г.Гантулгаар дөрөв, улсын начин Б.Чимэдвандангаар тав, аймгийн арслан М.Бямбадоржоор зургаа, аймгийн хурц арслан О.Наранбаатараар долоо давж чимэг нэмсэн.
Үндэсний бөхийн амжилт
[засварлах | кодоор засварлах]| Жил | Түвшин | Бөхийн тоо | Цол | Давсан тоо | Авсан цол/чимэг | Тэмдэглэл |
|---|---|---|---|---|---|---|
| 2025 | Улс | 512 | Улсын Дархан Аварга | 7 | Хуйрнан Шуугигч | |
| 2024 | Улс | 512 | Улсын Даян Аварга | 9 | Улсын Дархан Аварга | |
| 2023 | Улс | 512 | Улсын Даян Аварга | 7 | Саруул Сайжрах | |
| 2022 | Улс | 1024 | Улсын Даян Аварга | 8 | Бууршгүй Хүчит | |
| 2021 | Цол нөхөн олгосон/хураасан | 13 | Улсын Аварга | Улсын Даян Аварга | 2019 онд Улсын Арслан Э.Оюунболд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тул Улсын Даян Аварга цолыг олгосон.[4] | |
| 2021 | Цол нөхөн олгосон/хураасан | Улсын Аварга | 2020 онд сэргээш хэрэглэсэн нь тогтоогдсон тул Тод сонин чимгийг хураасан. | |||
| 2021 | Цуцлагдсан | Улсын Аварга | Ковидоос болж тэмцээн цуцлагдсан. | |||
| 2020 | Улс | 512 | Улсын Аварга | 8 | Тод Сонин | |
| 2019 | Улс | 512 | Улсын Аварга | 8 | Бууршгүй Хүчит | |
| 2018 | Улс | 512 | Улсын Арслан | 9 | Улсын Аварга | |
| 2017 | Улс | 512 | Улсын Арслан | 3 | ||
| 2016 | Улс | 1024 | Улсын Арслан | 8 | Үлэмж Бадрах | |
| 2015 | Улс | 512 | Улсын Арслан | 5 | Өсөх Идэр | |
| 2014 | Улс | 512 | Улсын Харцага | 9 | Улсын Арслан | |
| 2013 | Улс | 512 | Аймгийн Арслан | 6 | Улсын Харцага | |
| 2012 | Цэрэг | 256 | Аймгийн Арслан | 5 | ||
| 2011 | Аймаг | 256 | Аймгийн Начин | 8 | Аймгийн Арслан |
|
| Улсын Наадмын Түрүү Улсын Наадмын Шөвөг Аймаг/Сумын Наадам Цол ахисан | ||||||
Бөхийн удам
[засварлах | кодоор засварлах]Өвөө Ж.Гэлэг нь улсын начин, аав Г.Намсрайжав нь улсын харцага, авга ах химийн ухааны доктор,профессор, самбын ОУХМ Г.Даваасамбуу нь улсын начин, Г.Дансран нь аймгийн заан, Н.Баярмагнай нь чөлөөт бөхийн Ази тивийн аварга, улсын 5 удаагийн аварга, ОУХМ, аймгийн арслан цолтой. Мөн олимпын хүрэл медальт, МУГТ, улсын начин Р.Даваадалай, чөлөөт бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, МУГТ, улсын начин Ло.Энхбаяр, улсын начин Ло.Эрхбаяр нар ээжийнх нь хамаатан. Өөрөөр хэлбэл 2 талдаа бөхийн удамтай.
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ koo.mn[permanent dead link]
- ↑ Г, Баярсайхан (2011-02-11). "Н.Батсуурь: Өсөхөө аваргыг анх удаа давж үзлээ". news.mn. Татаж авсан: 2025-07-19.
- ↑ "Намсрайжавын Батсуурийн амжилт". Дэвжээ.мн - Үндэсний бөхийн мэдээллийн сан.
- ↑ Э.Оюунболдын аварга цолыг хурааж, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулах зарлиг гарчээ