Шаравын Батсуурь
Шаравын Батсуурь | |
---|---|
Нэр | Шаравын Батсуурь |
Цол | Дархан аварга |
Төрсөн өдөр | 1922 он |
Төрсөн газар | Говь-Алтай аймаг, Жаргалан сум |
Амжилт | |
Түрүүлсэн тоо | 2 |
Үзүүрлэсэн тоо | 2 |
Шөвгөрсөн тоо | 15 |
Цол хүртсэн он | |
Улсын арслан | 1947 |
Улсын аварга | 1948 |
Даян аварга | 1957 |
Дархан аварга | 1963 |
Тайлбар | |
Шаравын Батсуурь (1922 онд Засагт хан аймагт, өнөөгийн Говь-Алтай аймгийн Жаргалан суманд Гүзээн тээл гэдэг газар төрсөн-1986 онд нас барсан) - Үндэсний бөхийн дархан аварга юм.
Намтар[засварлах | кодоор засварлах]
Тэрээр 1922 онд малчин ард эцэг Шарав, эх Цэрэнпил нарын хүү болж өнөөгийн Говь-Алтай аймгийн Жараглан суманд төрсөн.
Түүний өвөг эцэг Равсал, Равсалын аав Хийдэв заан нутаг усандаа алдартай их бяртай хүн байсан гэдэг.
Тэрээр бага залуугаасаа адуу малтай ноцолдож, гар хөл нь чангарсан байна. Батсуурь 17 настайдаа Цахирын овооныхоо наадамд түрүүлснээр бөхийн гараагаа эхэлсэн байна. 1942 онд Хорин настайдаа цэрэгт тэнцэж, Ховдын хязгаарт очоод аймгийн наадамд зодоглоод арслан болсон түүхтэй.
"Манайхыг 1946 онд Богинын аманд зусч байхад генерал Б.Дорж нэг зузаан бор цэрэг дагуулж ирээд “За, Авхиа танилцаарай. Ховдын наадамд түрүүлэхээр нь бөх болгох санаатай аваад ирлээ. Барилдаад үзээдэх” гэв. Бид барилдаж хоёр хоёр хаялцлаа. Ингэж Батсуурь бид хоёрын үерхэл эхэлж билээ. Тусархуу, түшигтэй үнэнч сайн андтайгаа 40 жил хамт явсандаа"- гэж Улсын харцага, хурандаа генерал, доктор, профессор Ж.Авхиа дурссан байдаг.
Улсын наадамд 1947 онд анх барилдаад босоо үлдэж улсын арслан болсноо тохиолдлын амжилт биш гэдгээ нотолж дараагийн зун дахин түрүүлээд улсын аварга болсон хүчтэн 1949 онд ч мөн л түүртэлгүй найм даваад үзүүр түрүүнд хүрсэн байна.
Гэр бүл[засварлах | кодоор засварлах]
Гэргий Д.Ишгэн. охин Б.Нарантуяа, хүү Б.Батсайхан,
Амжилт[засварлах | кодоор засварлах]
- 1947 онд 9 давж түрүүлэн шууд улсын арслан цол хүртэв
- 1948 онд мөн 9 давж түрүүлэн улсын аварга цолтой болжээ
- 1949 онд 8 давж үзүүрлэсэн
- 1951 онд 8 давж дөрөвт үлдсэн
- 1952 онд 6 давсан
- 1953 онд 8 давж үзүүрлэсэн
- 1954 онд 7 давсан
- 1957 онд 8 давж үзүүрлэхэд даян аварга цол олгосон
- 1958 онд 5 давсан
- 1959 онд 5 давсан
- 1961 онд 6 давсан
- 1952 онд 6 давсан
- 1963 онд 6 давахад дархан аварга цол олгожээ
- 1964 онд 6 давсан
- 1966 онд 5 давжээ
Түүний тухай яриа[засварлах | кодоор засварлах]
- Түүнийг 1949 оны наадмаар, хамт бэлтгэл хийж байсан Пагмын Аюуш заантай үзүүр түрүүнд үлдээд бууж өгснөөс болоод бөхийн тэнгэр нь харьж, дахин наадамд түрүүлж чадаагүй гэж ярих нь бий. Гэхдээ ийм явдал болоогүй бол хэд хэдэн түрүү авах байсан гэж үеийн бөхчүүд ярьдаг байв.
Шагнал[засварлах | кодоор засварлах]
2005 онд аймгийн төвд Ш.Батсуурь аваргын хөшөөг нь босгосон бол 2017 онд түүний 90 насны ойгоор Жаргалан сумын төвд түүний зэс хөшөө босгосон ажээ.