Jump to content

Дархан аварга

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дархан аварга нь даян аварга цолтой бөх улсын наадмын бөхийн барилдаанд түрүүлэхэд олгох монгол үндэсний бөхийн хамгийн дээд цол юм.

Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ улсын байр наадамд нийт 11, мөн Монголын Нууц Товчооны 750 жилийн ойн даншигт түрүүлсэн амжилтаар Монгол бөхийн рекорд амжилтыг тогтоогоод байна. Дархан аваргууд болох Хорлоогийн Баянмөнх 10 түрүү, Бадамдоригийн Түвдэндорж 7 түрүү, Жигжидийн Мөнхбат 6 түрүү, Дарийн Дамдин 5 түрүү авсан амжилтуудыг үзүүлжээ.

Эдгээр Дархан аваргын хоёр нь Улсын баяр наадамд 10-аас дээш удаа түрүүлсэн юм.

Дархан аварга цолтой бөхчүүд

[засварлах | кодоор засварлах]
ДэсНэрЦол авсан онУлсын наадамд
түрүүлсэн тоо
Үндсэн захиргаа
1Бадамдоригийн Түвдэндорж19467Булган, Хангал
2Дарийн Дамдин19605Хөвсгөл, Цагаан-Үүр
3Шаравын Батсуурь19632Говь-Алтай, Жаргалан
4Жигжидийн Мөнхбат19666Төв, Эрдэнэсант
5Хорлоогийн Баянмөнх197110Увс, Хяргас
6Дашдоржийн Цэрэнтогтох19814Өвөрхангай, Нарийнтээл
7Бадмаанямбуугийн Бат-Эрдэнэ199011Хэнтий, Өмнөдэлгэр
8Агваансамдангийн Сүхбат20143Төв, Сэргэлэн
9Гэлэгжамцын Өсөхбаяр20144Архангай, Батцэнгэл
10Намсрайжавын Батсуурь20244 Увс,Ховд


Stub icon

Энэ хүний тухай өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.

Stub icon

Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.