Нарийнтээл сум
![]() ![]() Нарийнтээл сум |
|
---|---|
Улбар шар нь Арвайхээр, ягаан нь Нарийнтээл | |
2,702 км² | (10/19) газар нутагт |
2011 онд | 1,053 өрхийн |
3,698 хүн | (10/19) оршин сууж байв.[1] |
Дотроо | Шарга, Баянтээг, Өндөрхөмөг, Цагаан-Овоо гэх дөрвөн багтай. |
2011 оны | төсөвт 94.6 сая ₮ (6/19) оруулж, |
мөн ондоо | 1,062 сая ₮ (7/19) заржээ.[1] |
2011 оны | 153,858 толгой мал (6/19) нь |
нэг хүнд | ноогдвол 41.6 (_/19) болно.[1] |
үүсгэн байгуулагдсан | ____ онд |
Эргэн тойрондоо | Өвөрхангайн Уянга, Хайрхандулаан, Баруунбаян-Улаан, Баянхонгорын Богд, Өлзийт гэсэн таван сумаар хүрээлэгддэг. |
Нарийнтээл нь Өвөрхангай аймгийн сум юм. Сумын төв нь аймгийн төв Арвайхээрээс баруун тийш 135 км, нийслэл Улаанбаатараас 565 км зайд оршино. Мөн Баянтээгийн нүүрсний уурхай сумын төвөөс өмнө зүгт 40 орчим км зайд байдаг.
Засаг захиргаа[засварлах | кодоор засварлах]
Засаг захиргааны дөрвөн багтай. 2008 оны байдлаар 3746 хүн амтай. 2008 оны эцсээр 176387 толгой мал тоолуулсан.
Хүмүүс[засварлах | кодоор засварлах]
- Чагдарцэвээний Цэвэлваанчигдорж Арвайхээрийн тарган бандида
- Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат Тамирчин, даяар дурсагдах далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтох
- Хан хөгшиний хүрээний гавж Дэмчигийн Галдан
- Хэнтий аймгийн дарга, Засаг дарга Цэрэндоржийн Агваан 1938-06 аас 1939-01 (Хэлмэгдсэн)
- БНМАУ-ын төрийн сайд, МТХУХ-ны дарга, гавьяат эдийн засагч Бямбын Ринчинпэлжээ
- Ардын зураач Адъяагийн Сэнгэцохио
- Монгол улсын БХЯ-ны 1-р орлогч сайд, ЗХЖШ-ын дарга асан Дэслэгч Генерал Чойндонгийн Пүрэвдорж
- Хөдөлмөрийн баатар Гэндэнжамцын Цэвэгмид
- Гавьяат эдийн засагч Шийлэгийн Батбаяр
- Монгол Улсын малын гавьяат эмч Сангийн Пүрэвдорж
- Монгол Улсын Ардын жүжигчин Дамдинжавын Түвшинжаргал
- Монгол улсын начин Доржжанцангийн Батмөнх
- Монгол Улсын харцага Чогжинмүнсэлийн Даваадорж
- Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Даш яндаг
- Монгол улсын мэргэн Бадам-Очирын Пунсалдулам
- УИХ-ын дарга Зандаахүүгийн Энхболд (2012-2016)
- Гавьяат жүжигчин Уухааны Батбаатар
- Гавьяат жүжигчин Түвшинжаргалын Баясгалан
- Жүдо бөхийн Азийн аварга Даваадоржийн Төмөрхүлэг
- ХААИСын Доктор Юндэндоржын Хорлоо
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ 1.0 1.1 1.2 Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтэс. Өвөрхангай аймгийн статистикийн эмхтгэл - 2011. Арвайхээр хот 2012-01-12.