Богд сум (Өвөрхангай)

Flag of Mongolia.svg Монгол улсын
Mn coa övörkhangai aimag.svg Өвөрхангай аймгийн
Богд сум
Улбар шар нь Арвайхээр, ягаан нь Богд
10,155 км² (1/19) газар нутагт
2011 онд 1,407 өрхийн (6/19)
5,346 хүн (6/19) оршин сууж байв.[1]
Дотроо Өлзийт хошуу, Хөөвөр, Баян төхөм, Гүн-Ус, Далан, Ялаатай, Ховд гэх долоон багтай.
2011 оны төсөвт 80.4 сая ₮ (7/19) оруулж,
мөн ондоо 1,319 сая ₮ (6/19) заржээ.[1]
2011 оны 218,475 толгой мал (1/19) нь
нэг хүнд ноогдвол 40.9 (_/19) болно.[1]
1924 онд үүсэн байгуулагдсан
Эргэн тойрондоо Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Гучин-Ус, Төгрөг, Өмнөговийн Булган, Сэврэй, Баянхонгорын Баянлиг, Богд гэсэн долоон сумтай хаяа залгадаг.
Богд сум холбоосыг дарж адил нэрт зүйлсээс ялган таниарай.

Монгол улсын Өвөрхангай аймгийн харьяаны арван есөн сумын нэгийг Богд сум гэнэ. Өвөрхангай аймгийн Богд сум нь 1924 онд байгуулагдсан. Хуучнаар Сайн ноён хан аймгийн Ханхөгшин хошуу, Өлзийт хошуу, Хөөвөр, Баяндөхөм, Гүн-ус, Далан, Ялаатай, Ховд гэсэн 7 багийн нийт 1385 өрхийн 5266 хүн амьдардаг.

Хүн амын тоогоор аймгийн хэмжээнд 3 дугаарт, газар нутгийн хэмжээгээрээ 1-д ордог /Аймгийн төвийг оролцуулахгүйгээр хамгийн алслагдсан сум юм.

Газар зүйн байршил[засварлах | кодоор засварлах]

Улсын нийслэлээс баруун урагш 646 км, аймгийн төв Арвайхээр хотоос урагш 197 км (хамгийн алс сум нь) зайд оршдог.[1]

Тус сум нь Өмнөговь аймгийн Булган сум (Өмнөговь), Мандал-овоо, Сэврэй, Баянхонгор аймгийн Баянлиг, Богд, өөрийн аймгийн Баруунбаян-Улаан, Төгрөг, Гучин-Ус сумдтай хиллэдэг.

Сумын онцлог[засварлах | кодоор засварлах]

Тус сум нь говь хээрийн бүсэд хамрагддаг. Хамгийн алслагдсан, хүн ам олонтой, дэд бүтэц муу хөгжсөн томоохон үйлдвэр үйлчилгээний газар байхгүй орон нутгаас орох орлогын эх үүсвэр байхгүй зэрэг шалтгааны улмаас хойшид бодлогоор хөгжүүлэх зайлшгүй шаардлагатай. Давуу тал нь иргэдийн амьжиргааны эх үүсвэр болсон мал сүргийн тоо толгой жил тутам өсч, түүний дотор тэмээ болон ямаан сүргийн нийт малд эзлэх хувийн жин нэмэгдэж түүнээс ашиглах ашиг шим үр өгөөжийг малчид бодитойгоор хүртэснээр сүүлийн жилүүдэд иргэдийн амьжиргааны түвшин харьцангуй дээшилж байгаагаас гадна малчид иргэдийн худалдан авах чадвар сайжирч байгаа сайн тал байна. Сумын нутаг дэвсгэрт буй байгалийн үзэсгэлэнт газар, монгол ахуй, уламжлалыг сурталчлах түгээн дэлгэрүүлэх зорилгоор орон нутгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх бодлого барин ажиллаж сүүлийн жилүүдэд үр дүнгээ өгч байна.

Байгаль, газарзүйн онцлог[засварлах | кодоор засварлах]

Газарзүйн онцлог.

Далайн түвшнээс дээш 2376-3025 м өргөгдсөн Монгол Алтайн нурууны үргэлжлэлд багтдаг.

Газар хөдлөлийн эрчим 6-8 балл.

Сумын нутаг дэвсгэр нь Арц, Богдын уулархаг нурууд, гүвээ толгод, хээр тал, элсэн манхан хосолсон мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой.

Саяхны таван жилийн зарим тоон үзүүлэлт[2]
Үзүүлэлт 2007 2008 2009 2010 2011
Байнгын хүн амын тоо 5,193 5,342 5,413 5,363 5,346
Өрхийн тоо 1,327 1,355 1,407 1,407 1,407
Малчин өрхийн тоо 1,119 1,058 1,088 1,047 1,031
- Цахилгаантай 766 934 943 824 835
Малын тоо 218,072 245,319 281,995 178,658 218,475
- Тэмээ 3,804 4,080 4,618 5,070 5,473
- Адуу 6,286 7,083 7,881 6,234 7,197
- Үхэр 1,720 1,883 2,155 1,785 1,986
- Хонь 49,669 53,672 61,921 40,521 47,002
- Ямаа 156,593 178,601 205,420 125,048 156,817

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. 1.0 1.1 1.2 1.3 Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтэс. Өвөрхангай аймгийн статистикийн эмхтгэл - 2011. Арвайхээр хот 2012-01-12.
  2. Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтэс. Сумдын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд /сүүлийн 5 жилд/. Арвайхээр 2012 он