Бат-Өлзий сум
![]() ![]() Бат-Өлзий сум |
|
---|---|
Улбар шар нь Арвайхээр, ягаан нь Бат-Өлзий | |
2,428 км² | (14/19) газар нутагт |
2011 онд | 2,141 өрхийн (4/19) |
6,794 хүн | (4/19) оршин сууж байв.[1] |
Дотроо | Улаан-Ам, Бүрэгтий, Өвт, Зөрүүлэг гэх дөрвөн багтай. |
2011 оны | төсөвт 180 сая ₮ (5/19) оруулж, |
мөн ондоо | 1,434 сая ₮ (5/19) заржээ.[1] |
2011 оны | 110,596 толгой мал (12/19) нь |
нэг хүнд | ноогдвол 16.3 (_/19) болно.[1] |
үүсгэн байгуулагдсан | ____ онд |
Эргэн тойрондоо | Өвөрхангайн Хужирт, Зүүнбаян-Улаан, Уянга, Баянхонгорын Эрдэнэцогт, Архангайн Түвшрүүлэх, Хотонт гэсэн сумдаар хүрээлэгддэг. |
Монгол улсын Өвөрхангай аймгийн хойд захаар Хангайн нуруунд оршдог, арван есөн сумынх нэг бол Бат-Өлзий сум юм. Байгалийн үзэсгэлэнт газрууд болох Улаан цутгалан, Найман нуурын сав газар, Орхоны хөндий зэрэг олон үзэсгэлэнт газруудтай. Улсын нийслэлээс баруун урагш 452 км, аймгийн төв Арвайхээр хотоос баруун урагш 124 км давхиж байж сумын төвд хүрдэг.[1]
Үзүүлэлт | 2007 | 2008 | 2009 | 2010 | 2011 |
---|---|---|---|---|---|
Байнгын хүн амын тоо | 6,077 | ▲6,189 | ▲6,318 | ▲6,381 | ▲6,794 |
Малын тоо толгой | 116,092 | ▲138,365 | ▲154,014 | ▼87,354 | ▲110,596 |
Байгалийн үзэсгэлэнт газрууд[засварлах | кодоор засварлах]
Улаан цутгалан[засварлах | кодоор засварлах]
Улаан цутгалан нь Өвөрхангай аймгийн Хархорин хотоос 132 км зайтай, Орхон голын баруун биед цутгах Улаан голд үүссэн 20 гаруй метр өндрөөс буух 10 орчим метр өргөн хүрхрээ юм. Орхон гол нь Гятрууны нуруунаас Хархорин сум хүртэлх 130 километр газарт галт уулын хүрмэн чулуун дундуур урсдаг. Дөрөвдөгч галавын үед Хангайн нуруунаас эх авах Цагаан азарга голын эхэнд галт уул дэлбэрэн оргилж түүний халуун хайлмал бодис нь Орхоны хөндийг уруудан урсаж хэдэн арван км зузаан хүрмэн чулуун хучлага үүсгэжээ. Тэр хүрмэн чулуун хучлагыг Орхон гол хөрөөдөж урссаар таслан өнөөгийн энэ хавцлыг үүсгэсэн ажээ. Хүрхрээгээс баруун хойшоо Бага хүрхрээ гэж нэг боргио бий.
Төвхөн хийд[засварлах | кодоор засварлах]
Төвхөн хийд нь Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын нутаг далайн төвшнөөс дээш 2300 м өндөрт өргөгдсөн Төвхөн ширээт уулын оройд оршдог. Төвхөн хийдийг анхдугаар Богд Өндөр Гэгээн Занабазар 19 насандаа буюу 1654 онд үүсгэн байгуулжээ. Хийд нь нямба, бясалгалд зориулан алслагдсан зайтай, битүү ой модоор хүрээлэгдсэн уулын оройд байгалийн сайхан газарт бүтээгдсэнээрээ онцлог юм. Хийдийн баруун талд шүтээний хэсэг, зүүн талд нь жас байрлана.
Энд төрсөн алдартнууд[засварлах | кодоор засварлах]
- Б.Олзод - боксын спортын ууган гавьяат дасгалжуулагч
- О.Цэрэндагва - чөлөөт бөхийн гавьяат дасгалжуулагч
- Т.Ариунаа - гавьяат жүжигчин
- У.Мөнх-Эрдэнэ - боксын спортын гавьяат тамирчин
Онцлог[засварлах | кодоор засварлах]
Өвөрхангай аймгийн байгалийн цогцолбор болоод түүхэн цогцолбор байдаг. Өвөрхангайн олон алдартнуудын нутаг.
Шүүмж[засварлах | кодоор засварлах]
Дэд бүтэц хөгжөөгүй буюу засмал, асфальтан зам харгуй байхгүй. Тохь тухтай орчин үеийн зочид буудал, ариун цэврийн байгууламжгүй.
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ 1.0 1.1 1.2 1.3 Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтэс. Өвөрхангай аймгийн статистикийн эмхтгэл - 2011. Арвайхээр хот 2012-01-12.
- ↑ Өвөрхангай аймгийн Статистикийн хэлтэс. Сумдын эдийн засаг, нийгмийн үзүүлэлтүүд /сүүлийн 5 жилд/. Арвайхээр 2012 он