Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ
![]() 2012 оны олимпын нэгийн даваанд (хөх хувцастай) | ||||||||||||||||||||||||||||||||||
тамирчны тухай | ||||||||||||||||||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Төрсөн өдөр | 1982 оны 3 сарын 22 | |||||||||||||||||||||||||||||||||
Төрсөн газар | Монгол, Өвөрхангай, Арвайхээр | |||||||||||||||||||||||||||||||||
Улс, орон | ![]() | |||||||||||||||||||||||||||||||||
Тамир, спорт | ![]() | |||||||||||||||||||||||||||||||||
Өндөр / жин | 174 см / 64 кг | |||||||||||||||||||||||||||||||||
Хураасан медаль
| ||||||||||||||||||||||||||||||||||
2013-10-26-ы байдлаар мэдээлэв. |
Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ 1982 оны гуравдугаар сарын 22-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод төрсөн боксчин, Монгол улсын гавьяат тамирчин. Улаанбаатар хотын 10 жилийн 13 дугаар дунд сургууль төгссөн. Ээж, өвөөгийн хамт амьдардаг.
Боксын спортоор 1996 оноос эхлэн хичээллэсэн. Тэмцээнд 60 кг, 64 кг-ын жинд тоглодог. 2004 оны Афины Олимпод боксын 60 кг-ын жинд, 2008 оны Бээжингийн Олимп, 2012 оны Лондоны олимпуудад 64 кг-ын жинд тус тус оролцсоноос 2012 онд хүрэл медаль хүртжээ.
Бээжингийн олимпын 5-р байрын шагналтай. ДАШТ-ий хүрэл медальт (2009), Дэлхийн цомын мөнгөн медальт (2008), Осакад болсон 2001 оны Зүүн Азийн наадмын аварга, Дохад болсон Азийн наадмын мөнгөн медальт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний алт, хүрэл медальт, Чехийн Усти-над-Лабе хотод болсон олон улсын тэмцээний аварга.
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]- ОУБХ-ны цахим газар дахь У. Мөнх-Эрдэнийн танилцуулга
- Уранчимэгийн Мөнх-Эрдэнэ — Sports-Reference.com (англ.)
- Боксын азийн аварга
- Боксын дорнод азийн наадмын аварга
- Монголын боксчин
- Монголын олимпын хүрэл медальтан
- Монголын азийн наадамд оролцогч
- 2004 оны зуны олимпод оролцогч
- 2008 оны зуны олимпод оролцогч
- 2012 оны зуны олимпод оролцогч
- Монголын олимпын оролцогч
- Монгол улсын гавьяат тамирчин
- Арвайхээрийн хүн
- Монголчууд
- 1982 онд төрсөн