Арвайхээр
Арвайхээр сум
ᠠᠷᠪᠠᠶᠢᠬᠡᠭᠡᠷᠰᠤᠮᠤ | |
---|---|
![]() | |
Улс | ![]() |
Аймаг | ![]() |
Газар нутаг | |
• Нийт | 173 км2 (67 бээр2) |
Өндөр | 1,817 м (5,961 фут) |
Хүн ам (2022) | |
• Нийт | ▲ 35,725 |
Цагийн бүс | UTC+8 (UTC + 8) |
Бүсийн дугаар | +976 (0) 132 |
Улсын дугаар | ӨВ_ |
Уур амьсгал | BSk |
Вэб сайт | arvaikheer |
Арвайхээр - Монгол улсын Өвөрхангай аймгийн төв нь болсон хот. 50 км2 талбайг эзлэн Улаанбаатараас 430 км зайтай газарт д.т.д 1943 м өндөрт оршино.
Энэ хот нь уламжлалт гар урлал, ямаа маллалт, морины төрлийн спортын төв болдог ба жил болгон Морины наадмыг зохион байгуулдаг юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Арвайхээр сум 1707 онд Сайн ноён хан аймгийн Үйзэн вангийн хошуу, хожмын Цэцэрлэг мандал аймгийн Арвайхээрийн хошууг 1707 онд сайн ноён Жамбын 2 дугаар хүү Цэрэндашид Сайн ноёны хошуунаас хошуу таслан өгч байгуулжээ. 1726-1727 оны үед Ганданпунцоглин хийд анх удаа Дэлгэрэхийн эхэнд модон дуган барьж, суурьшсанаар Арвайхээр хотын үүсэл хөгжлийн эхлэлийг эрдэмтэн, мэргэд тодорхойлсон байдаг. Тэр нь 1924 он хүртэл тогтсон Үйзэн гүний хошуу юм. Бэлчээр ус тэгш Онги голын сав гарзаар хошууны хамжлага ард нутаглан засаг захиргаа байгуулсан түүхтэй. Дэлгэрэх булаг, Тэмээчин гулаг, Зэргэмжийн газраар нэлээд хэдэн жил нүүдэллэн хожим 1726-1727 онд Дэлгэрэх булагт модон дуган барьснаар өнөөдрийн Арвайхээр хотын анхны шав тавигдсан түүхтэй.
1957 онд Дэлгэрэх сумын 1-р багийг өөрчлөн 6 хоринтой хороо захиргааг, БНМАУ-ын АИХурлын Тэргүүлэгчдийн 1963 оны 11-р сарын 1-ний өдрийн 196 дугаар зарлигаар Арвайхээр хороог *Хот*, Монгол Улсын Их Хурлын 1994 оны 5-р сарын 6-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Өвөрхангай аймгийн төвд Арвайхээр сум байгуулж, төв нь Арвайхээр хот байхаар тус тус шийдвэрлэжээ.
Хүн ам
[засварлах | кодоор засварлах]Арвайхээрийн хүн ам нь 19,058 (2000 оны тооллого), 23,298 (2004 оны тооцоо), 24,200 (2006 оны тооцоо)[1] байсан бол 2020 онд 97,805 хүн амтай болж өссөн байна.
Тээвэр
[засварлах | кодоор засварлах]Улаанбаатар хотоос 430 км алслагдсан, хотын доторх авто замын сүлжээ, тээвэр холбоо, эрчим хүч зэрэг дэд бүтэц харьцангуй сайн хөгжсөн, нийслэл Улаанбаатар хоттой засмал замаар холбогдсон.
Арвайхээр нисэх буудал (AVK/ZMAH) нь 1 шороон зурвастай бөгөөд Улаанбаатар ба Алтай руу байнгын нислэгтэй.
Үзвэр
[засварлах | кодоор засварлах]Уран барималч П.Зулзага дэл, сүүлийг нь боосон Домогт хурдан хүлэг Арвагар хээрийн хөшөөг зэс хөөмлийн аргаар 1987 онд бүтээж, Арвайхээр сумын төв талбайд босгожээ. Мөн 2007 онд Арвайн талд байгуулсан монгол түмний морины их шүтээнд Арвагар хээрийн хөшөө голлон оршдог.
Сайн ноён хан Төгс-Очирын Намнансүрэн, БНМАУ-ын Ерөнхий сайд Пэджидийн Гэндэн, Улсын баатар Лувсанцэрэнгийн Аюуш нарын хөшөө байдаг.
Арвайхээр хотын зураг
[засварлах | кодоор засварлах]-
Төв талбай
-
"Хангай" зочид буудал
-
Ким Ир Сений нэрэмжит Арвайхээр сумын 1-р цэцэрлэг
-
Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театр
-
БНМАУ-ын Баатар Лувсанцэрэнгийн Аюушын хөшөө
-
Xөшөө
-
Ерөнхий сайд П.Гэндэнгийн хөшөө
-
Сайн ноён хан Т.Намнансүрэнгийн хөшөө
-
Спортын ордон
-
Г.Занабазарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн
-
Шинэ цэцэрлэг
-
Арвайхээр сумын 1-р сургууль
Цахим холбоос
[засварлах | кодоор засварлах]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ Ministry of Health of Mongolia. National Center for Health Development. Health Indicators 2006Archive copy (Memento 25. Аравдугаар сар 2007 цахим архивт)