Jump to content

Завхан аймаг

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Завхан аймаг
ᠵᠠᠪᠬᠠᠨᠠᠶᠢᠮᠠᠭ
Завхан аймаг далбаа
Завхан аймаг сүлд
Солбицол: 48°0′N 96°15′E / 48.000°N 96.250°E / 48.000; 96.250Солбицол: 48°0′N 96°15′E / 48.000°N 96.250°E / 48.000; 96.250
Улс Монгол
Байгуулагдсан1931 он (1931)
НийслэлУлиастай
Газар нутаг
  Нийт
82,455.66 км2 (31,836.31 бээр2)
Өндөр
1,886 м (6,188 фут)
Хүн ам
 (2025)
  Нийт 70,032
Цагийн бүсUTC+7
Бүсийн дугаар+976 (0)146
ISO 3166 кодMN-057
Улсын дугаарЗА_
Вэб сайтwww.zavkhan.gov.mn

Завхан (монгол бичгээр ᠵᠠᠪᠬᠠᠨжабхан) нь Монгол улсын аймаг юм. Завхан аймаг нь Ардын Засгийн газрын 1923 оны 10-р сарын 9-10-ны өдрийн хуралдаанаар байгуулагдсан улсын ууган 4 аймгийн нэг болно. Улмаар 1931 оны 2-р сарын 18–ны өдрийн Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн 7 дугаар тогтоолоор Хантайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг байгуулах шийдвэр гарсан байжээ.

Монгол Улсын баруун бүсэд байрлах бөгөөд баруун хойд талаараа ОХУ-ын Тува улс, баруун талаараа Ховд, Увс, зүүн талаараа Хөвсгөл, Архангай, урд талаараа Баянхонгор, Говь-Алтай аймгуудтай хиллэдэг. Завхан аймаг нь өнгөрсөн болоод одоо цаг үедээ сүсэгтэн олондоо дээдлэн шүтэгдсэн, шашны хутагт хувилгаад, мөн хүчит бөхчүүд тэр тусмаа үндэсний бөхийн Арслан, Гарди цолтнууд, Орчин цагийн Реп Хип Хоп урлагийн шилдэгийн шилдэг реппэрүүдээрээ алдартай нутаг юм.

Завхан аймаг Монгол улсын баруун хойд хэсэгт дорнод уртрагийн 930 16'-аас 990 12', хойд өргөргийн 460 33'-аас 500 23' хооронд оршдог. Хойноосоо урд хүртэл 610 км, баруунаасаа зүүн хүртэл 520 км зайтай, уудам дэлгэр 82.5 мянган км² нутаг дэвсгэртэй. Завхан аймаг эх орныхоо баруун хойд хэсэгт буюу Хангайн нурууны өндөрлөгийн баруун хэсэг, Их нууруудын хотгорын зүүн, Монгол Алтайн нурууны салбар уулсын хойд хэсэгт оршдог. Завхан аймгийн нутаг дэвсгэр нь Монгол орны дундаж өндрөөс 500 метр орчим илүү өндөрлөг газар байрлана.

Аймгийн нутаг зүүнээс баруун тийш намсаж тогтжээ. Хангайн нурууны ноён оргил 4031 метр өндөр Отгонтэнгэр уул, хамгийн нам цэг Дөргөн нуурын хөвөөнд хилийн цэг 1132 метр далайн түвшнээс дээш 2000 метрт оршдог нь Төв Азийн уулархаг сэрүүн бүсэд хамарч, хур, чийг багатай хангай, хээр, говь хосолсон нутаг юм. Аймгийн нутагт Их нууруудын чиглэлийн Монгол элс, дунд хэсгээр Бор хярын элс, өргөргийн дагуу баруунаас нийт нутгийн 50 орчим хувьд түрж орсон байх ба хойд хилийн дагуух Тэсийн голд тармацаг элстэй байдаг. Аймгийн төв Улиастай нь Улаанбаатараас 1023 км алс зайтай оршдог байна.

Хангай нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрхан Завхан аймгийн Алдархаан болон Отгон сумын нутагт оршдог. Отгонтэнгэр хайрханыг анх 6-р зууны үеэс тахиж ирсэн гэх бөгөөд 1779 оноос сэргээн тахиж байгаад улмаар Олноо өргөгдсөний тэргүүн оноос эхлэн Бурханы шашны ёсоор тайж тахиж ирсэн түүхтэй.

Ан амьтан, ургамал

[засварлах | кодоор засварлах]

Сав газрын онцлогт дасан зохицсон хуурайсаг ургамлууд зонхилсон нийт 253 зүйл ургамлаас 29% нь эмийн найрлагад орох, ахуй, хүнс, гоёл чимэглэлийн зэрэг зориулалтаар хэрэглэгддэг байна. Энэхүү сав газарт 18 зүйлийн нэн ховор, ховор ургамал, 15 зүйл унаган ургамал, 3 зүйл үлдэц ургамал тэмдэглэгджээ.

Одоогийн байдлаар сав газрын нийт нутаг дэвсгэрийн дийлэнх буюу 86%-г бэлчээр эзэлж байгаа бөгөөд цөлийн хээрийн бэлчээрийн хэв шинж тэр дундаа зонхилж (38%) байна. Сав газрын бэлчээрийн дийлэнхийг буюу 71%-г зөвхөн зун-намрын улиралд ашигладаг. Хяргас нуур-Завхан голын сав газрын сээр нуруутан амьтдын судалгаанаас үзвэл Монгол оронд тэмдэглэгдсэн хөхтний 54.3%, шувуудын 77.5%, загасны 5.7%, мөлхөгчдийн 27.3%, хоёр нутагтны 16.7% байршин амьдардаг байна. Тус сав газарт тэмдэглэгдсэн мөлхөгчид, хоёр нутагтны зүйлийн бүрдэл нь харьцангуй ядмаг, нуур элбэгтэй, шувуудын хувьд чухал газрууд олонтой учраас Монгол оронд тэмдэглэгдсэн шувуудын ихэнх хувь нь байршдаг байна. Нэн ховор болон ховор шувуудын ихэнх нь усны шувууд бөгөөд тэдгээрийн гол идэш тэжээл болсон загасны зүйлүүдийн 50% нь ховордолттой зэрэгт хамрагддаг онцлогтой. Монгол орны бусад хэсгүүдэд тархац, нөөцийн хувьд хязгаарлагдмал амьтад энэ бүс нутагт байршин амьдардаг нь энэ сав газрын бас нэг онцлог бөгөөд олон улсын хэмжээнд “ховордож болзошгүй” ангилалд ордог замба жирх, бордуу шишүүхэй, говийн алагдаага, “эмзэг” ангилалд ордог тавруу атигдаахай, өөхлөг тажигдаахай зэрэг зүйлүүд амьдардаг байна. Нэн ховор хөхтний зүйлүүдээс Хомын талаар тахь, Завхан аймгийн Отгон, Алдархаан, Шилүүстэй сумдын нутаг, Говь-Алтай аймгийн Бурхан буудайн БНГ, Отгонтэнгэрийн ДЦГ-аар цоохор ирвэс, Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх, Нөмрөг ууланд баданга хүдэр нутагладаг гэсэн мэдээлэл байна.  Нутгийн уулархаг хэсэгт уулын тайгын хөрс, баруун хэсэгт элс, Өмнөд хэсгээр нь хээрийн хүрэн хөрс тархжээ. Нутгийн хойд ба зүүн хэсэгт ой тайга, өмнөд хэсгээр нь хээрийн ургамал тархжээ. Завхан аймгийн нутагт ойн баавгай', гахай, говийн хар сүүлт гэхчилэн олон байгалийн бүсийн амьтан амьдардаг. Нэн ховор ургамал элбэгтэй үүнд вансэмбэрүү. Төрөл бүрийн жимс жимсгэнэ нэрс, аньс намартаа болц нь сайхан гүйцэж амттай болдог.

Газар тариалан бага хөгжсөн. Завхан аймагт барилгын хүнсний машин засварын үйлдвэрийн газрууд бий. Монгол Улсын Их Сургуулийн салбар Эдийн засгийн дээд сурууль ажилладаг. Завхан аймаг ОХУ-руу гарах автозамын хилийн Арцсуурь боомт Тэс сумын нутагт бий.

Мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд илүү тохиромжтой, үржил хөрс бэлчээр сайтай голуудын хөндий тал хээр нутагт хүн ам нэлээд шигүү суудаг. Тосонцэнгэл сум нь хотожсон суурин юм. Баянзүрх, Зарт, Цэцүүх, Отгонтэнгэр, Улаан хаалга, Борбургас, Даян зэрэг амралт сувилалын газруудтай. Таван хошуу малтай бөгөөд хониороо улсад дээгүүр байранд ордог. Тулман хөхт ямаа, Булнайн сарлаг, Тэсийн голын адуу, Сартуулын ууцан сүүлт хонь, ноолуурын хар ямаа, Талын улаан үхэр зэрэг нутгийн үүлдрийн шилмэл мал зонхилон өсдөг. Тэс, Идэр, Богдын голын хөндийд төмс, хүнсний ногоо чацаргана тариалдаг.

Завхан аймаг 2022 оны байдлаар нийт 3,721,059 малтай байна. Үүнээс адуу-271.568, тэмээ-8.701, үхэр-256,477, хонь-1,888,615, ямаа- 1,286,615 байсан.

Боловсрол, эрүүл мэндийн салбарын барилга байгууламжийн 80 гаруй хувь нь шинэчлэгдэж, үйлчилгээ үзүүлэх орчин нөхцөл сайжирсан. Улаанбаатар хоттой хатуу хучилттай автозамаар бүрэн холбогдсон. Дулаан цахилгаан станцын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж эхэлсэн бөгөөд айл өрхүүдийн дулааны хэрэгцээг хангах боломж бүрдэж байна. 24 сумын төв төвлөрсөн халаалтад бүрэн холбогдож, айл өрхүүд рүү халаалтын шугам, сүлжээ тавигдаж эхэлсэн. Улиастай доторх цэвэр, бохир усны шугам сүлжээнүүд үе шаттайгаар шинэчлэгдэн солигдож байна. Улиастай сумын Өлзийт багийн нутаг дэвсгэрт “Шинэ Завхан” төслийг эхлүүлж, 800 айлын орон сууцыг барьж байгуулахаар ТЭЗҮ хийгдэж, ажил эхлэх шатандаа явагдаж байна. Тус төслийг хүрээнд 150 хүүхдийн цэцэрлэг, 640 хүүхдийн сургууль, спорт заал барихаар хөрөнгийг улсын төсөвт суулгах ажил эхэлсэн. Шинээр төлөвлөж буй 800 айлын орон сууцны хороолол болон үйлдвэрийн хэсэг хотын төвтэй шууд холбогдохоор Богд-Чигэстэй голын 290.3 у/м төмөр бетонон гүүр барихаар ТЭЗҮ боловсруулагдаж байна. Хот, хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд Арц суурь-Нарийн сухайт-Шивээ хүрэн чиглэлийн 1255 км төмөр замын төслийг эхлүүлэхээр ажиллаж байна.

Завхан аймгийн Хөгжимт жүжгийн театр үйл ажиллагаагаа явуулж байна.

Аймгийн газрын зураг
Сумын нэр
(хотыг тодоор)
Багийн
тоо
Хүн амын тооцоо[1] Талбай[1]
(мян. км²)
2000 2012 2022
1Алдархаан6 4,3242,7662,969 7.1
2Асгат2 9899131,001 0.6
3Баянтэс4 2,6812,5562,638 4.3
4Баянхайрхан4 2,4901,7551,751 2.5
5Дөрвөлжин5 2,6031,9492,256 7,3
6Завханмандал4 1,4051,0701,107 3.6
7Идэр4 3,4712,4762,530 3.7
8Их-Уул6 6,8635,9536,588 3.8
9Нөмрөг5 2,51118141,947 3.3
10Отгон6 3,5862,8602,576 6.0
11Сантмаргац4 2,2671,6231,573 2.4
12Сонгино5 2,2041,5111,536 2.5
13Тосонцэнгэл7 10,0858,5389,543 5.3
14Түдэвтэй4 2,3001,8351,897 2.8
15Тэлмэн6 3,4252,8632,911 3.4
16Тэс4 3,0822,7272,900 0.9
17Улиастай6 16,54215,46016,507 0.03
18Ургамал5 2,0891,2141,321 3.5
19Цагаанхайрхан4 1,9331,3281,379 2.6
20Цагаанчулуут4 1,9121,3581,274 2.6
21Цэцэн-Уул5 2,5811,7371,609 2.4
22Шилүүстэй4 2,7831,8491,757 2.7
23Эрдэнэхайрхан5 2,3611,5011,729 4.2
24Яруу5 3,1992,0242,056 4.9
Аймгийн дүн11487,68669,67273,355 82.4

Алдартай хүмүүс

[засварлах | кодоор засварлах]

Спортын алдартан

[засварлах | кодоор засварлах]

Урлагийн алдартан

[засварлах | кодоор засварлах]

Улс төр, нийгмийн зүтгэлтэн

[засварлах | кодоор засварлах]

Боловсролын салбарын алдартнууд

[засварлах | кодоор засварлах]
  • Доржжавын Чулуун - Монгол Улсын гавьяат багш. Ургамал сумын харьяат.[2]
  • Дорлигжавын Батжаргал - Монгол Улсын гавьяат багш, Санхүү эдийн засгийн их сургуулийн захирал асан, Эдийн засгийн ухааны доктор профессор. Ургамал сумын харьяат.
Орчин цагийн реп хип хоп урлагийн алдартнууд
[засварлах | кодоор засварлах]
  • Desant, Батболд - Реппэр, Продюсер, Тоонот Рекордсын үүсгэн байгуулагч CCB бүлгэмийн үүсгэн байгуулагч, гишүүн. Яруу сумын харьяат[3]
  • Ка - Реппэр, Продюсер, CCB бүлгэмийн үүсгэн байгуулагч, гишүүн.
  • 113, Гүрвэл Энхтөрийн Очирваани - Реппэр, Продюсер,
  • Thunderz Б.Өлзий-Учрал - Реппэр, Продюсер, Backyard 2016 хип хоп анхдугаар тэмцээний ялагч.
  • Wolfizm, Нисдэг чоно, Батцэнгэлийн Гэсэр - Реппэр, Продюсер,
  • Loce, G-Loc Батгэрэлийн Энхтүвшин - Реппэр Продюсер, Squally Boyz хамтлагийн гишүүн, Og Mob бүлгэмийн үүсгэн байгуулагч, хуучин гишүүн.
  • Esteem, Stm Банзрагч - Реппэр, Og Mob бүлгэмийн гишүүн.
  • Mac Moodey, Алтангэрэлийн Мөнхтулга - Реппэр
Стрим интернэт орчны алдартнууд
[засварлах | кодоор засварлах]

Saftaz, Батсүхийн Энх-Ундрах - Завхан аймгийн Идэр сумын харьяат. ML Mobile Legends тоглоомын Монгол дахь No1 стример, Youtube хуудаснаа 250 мянга орчим дагагчтай. 2020 оноос хойш тасралтгүй стрим шууд дамжуулалт хийж байгаа.

 Commons: Завхан аймгийн зураг – Викимедиа зураг, бичлэг, дууны сан
  1. 1 2 Завхан аймгийн статистикийн хэлтэс. Завхан аймгийн эдийн засаг, нийгмийн байдлын танилцуулга. 2012 он.[permanent dead link]
  2. {{cite book}}: Empty citation (help)
  3. . х. А. {{cite news}}: Missing or empty |title= (help)