Jump to content

Цэрэндашийн Намхайнямбуу

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Жамжаа овогтой Цэрэндашийн Намхайнямбуу (1948 оны 6-р сарын 1-нд Засагт хан аймгийн Цэцэн Сартуул хошуу одоогийн Завхан аймгийн Сонгино сумын нутаг Хайрхан гэдэг газар төрсөн- 2003 оны 9-р сарын 10-нд нас барсан )- Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, 1992-1996 онд Монгол Улсын Их хурлын гишүүн.

Тэрээр малчин ард Цэрэндашийн гэр бүлд 4 дэх хүүхэд нь болон мэндэлжээ. Бага насаа эцэг эхийн гар дээр өнгөрөөж 1957-1961 онд бага сургууль, 1974 онд бие даан бүрэн дунд боловсрол эзэмшин төгссөн.

Ц.Намхайнямбуу нь 1961 оноос нийгмийн мал маллаж БНМАУ-н Хөдөлмөрийн баатар Ганболд, Санжжав нарын туршлагаар малдаа отроор тарга хүч сайн авахуулж мал төлөө 100%-с дээш хувиар бойжуулж, ашиг шимийн даалгаврыг давуулан биелүүлсээр иржээ. Тэрбээр Орос хэлийг бие даан сурсан бөгөөд хөдөлмөрч,шургуу хичээнгүй малчин хүн байсан юм.

БНМАУ-н анхны тэргүүлэгчдийн 1978 оны 5-р сарын 20-ны өдрийн 122-р зарлигаар БНМАУ-н “Хөдөлмөрийн Баатарын алтан соёомбо Сүхбаатарын одон” хүртсэн.

Тэрээр 2003.09.10-ны өдөр бөөрний архаг өвчний улмаас ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн байна.

Тэрээр 1977 онд Завхан аймгийн Сонгино сумын харьяат Бүдийн Жаргалтай гэр бүл болж Н.Хаянгарав, Н.Содномдаржаа, Н.Наранцэцэг, Н.Жамъянсүрэн, Н.Оюунчимэг, Н.Доржжүгдэр, Н.Отгонлхам, Н.Батсүрэн, Н.Хоролсүрэн гэх 9 хүүхэдтэй ажээ.