Монгол улсын хөдөлмөрийн баатар
Харагдац
Монгол улсын хөдөлмөрийн баатар гэж ажил хөдөлмөрөөрөө Монгол Улсдаа онц ач гавьяатай хүнд олгодог цол юм.
Түүх
[засварлах | кодоор засварлах]Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1956 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 234 дүгээр зарлигаар: БНМАУ-ын Их Хурлын Тэргүүлэгчдээс ТОГТООХ НЬ:
- 1. “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” гэдэг цолыг бий болгосугай.
- 2. “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цолыг манай оронд социализм байгуулах үйлсэд гарамгай бүтээл гаргасан хүмүүст олгож байхаар тогтоосугай.
- 3. “БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар” цол шагнагдагсад “ Сүхбаатарын одон”, “Алтан соёмбо” гэдэг медаль олгож байсугай.