Цэдэндамбын Цэрэнпунцаг
| Хувийн мэдээлэл | |
|---|---|
| Төрсөн огноо | 1971 оны 11 сарын 14 |
| Алдар цол | |
| Бөхийн цол | Улсын гарьд |
| Улсын гарьд | 2004 |
| Улсын заан | 1994 |
| Улсын наадмын барилдааны амжилт | |
| Шөвгөрсөн | 10 (1993, 1994, 1996, 1997, 1998, 1999, 2000, 2001, 2003, 2004) |
| Цагаан сарын барилдааны амжилт | |
| Үзүүрлэсэн | 1 (1997) |
Цэдэндамбын Цэрэнпунцаг (1971 оны 11-р сарын 14 -нд Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн) нь харьяат. Үндэсний бөхийн улсын гарьд. Gem группийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын гишүүн асан.
Боловсрол
[засварлах | кодоор засварлах]- 1988 он Завхан аймгийн Б.Элдэв-Очирын нэрэмжит 10 жилийн 1-р сургууль
- 1996 он АНУ-ын Сан-Франциско хот дахь 'Американ Академи' Англи хэлний курс
- 1997 он ШУТИС-ийн Механик Инженерийн Сургуульд Авто машин ашиглалтын инженер
- 1998 он АНУ-ын Колорадо мужийн Их Сургуулийн Болдор дахь Эдийн Засгийн институтид мэргэжил дээшлүүлэх курс
- 2013 он АНУ-ын Калифорни муж дахь 'Доминикан Их Сургууль'-д Бизнесийн Удирдлагын Магистр
- 2019 он АНУ-ын 'Беркелигийн Их Сургууль'-д Улс Төр судлалийн Магистрант
Ажил эрхлэлт
[засварлах | кодоор засварлах]- 1999 оноос 'Жем Групп'-ийн үүсгэн байгуулагч, ерөнхийлөгч
- 2005-2010 'Жи-Мобайл' ХХК-ийн ТУЗ-ийн дарга
- 2008-2016 'DDish TV' ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга
- 2008 оноос 'Жем Нэт' ХХК-ийн үүгэн байгуулагч,
- 2013 оноос 'SPS TV' ХХК-ийн үүсгэн байгуулагч, зөвлөх
- 2018 оноос 'Хужирт Тур' ХХК-ийн ТУЗ-ийн дарга
- 2019 оноос Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн бодлогын зөвлөх
- 2020-2024 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн.
Улс төр
[засварлах | кодоор засварлах]Цэрэнпунцаг 2020 оны УИХ-ын сонгуулийн Завхан аймгийн 9-р тойрогт Монгол Ардын Намаас нэр дэвшин, сонгогдсон. Харин 2024 он Улсын Их Хурлын сонгуульд 10 мандатттай 2-р тойрогт (Говь-Алтай, Завхан, Увс, Ховд) Монгол Ардын Намаас нэр дэвшиж өрсөлдсөн ч 64,537 санал (45.8%) авч 11-рт бичигдсэн тул улиран сонгогдож чадаагүй байна.
Үндэсний Бөх
[засварлах | кодоор засварлах]- 1993 онд 5 давж улсын начин цол хүртсэн
- 1994 онд 8 давж гуравт үлдэн улсын заан цол, "Үлэмж бадрах" чимэг хүртэв[1]
- 1996 онд 6 давж "Саруул сайжрах"
- 1997 онд 7 давж "Бат нягт"
- 1998 онд 7 давж "Хуурнин шуугигч"
- 1999 онд 6 давж "Хурдан шаламгай" чимэг хүртсэн
- 2000 онд 6 давсан
- 2001 онд 8 давж дөрөвт үлдэн "Буушгүй хүчит"[1]
- 2003 онд 6 давж "Үнэн итгэлт"
- 2004 онд 7 давж "Өлзий бадрах" чимэг тус тус хүртсэн
Жүдо
[засварлах | кодоор засварлах]- Азийн Жүдо бахийн АШТ-ий хүрэл медаль (1991), Зүүн Азийн наадмын хүрэл медаль (1997) хүртэж байсан.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]Түүний төрсөн ах нь үндэсний бөхийн улсын харцага Цэдэндамбын Бэгзсүрэн.
Түүний төрсөн хүү Ц.Санжаачойпэл нь 2025 оны 07 сарын 19 -ны шөнө хүүхдийн 100 -гийн гудамжинд хүн зодож улмаар саатуулагдаж байгаа бөгөөд хар тамхи хэрэглэсэн нь мөн тогтоогдоод байгаа юм. Бэлгийн хүчирхийлэл үйлдэж 12 жилийн хорих ял аван шшгег 469 хорих ангид ял эдэлж байна.