Завхан аймаг

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
— «Завхан» гээд холбогдов —
Харайх: Удирдах, Хайлт
Завхан аймаг
Заа-мб.png
аймаг
Отгонтэнгэр

Сүлд туг

Сүлд тэмдэг
Монгол орон дахь Завхан аймаг
Улс орон Flag of Mongolia.svg Монгол
Аймаг Завхан
Сум (24) Нэр бүхий 24 сум
Аймгийн төв Улиастай
Газар нутаг 82,455.66 км²
Хүн ам (тоол.) 2010 онд 65,481 хүн [1]
- МУ-ын иргэн 65,435 хүн (99.9%) [2]
Хүн ам (тооц.) 2012 онд 69,672 хүн [3]
Нягт сийрэг 2012 онд 1.26 хүн/км²
Ард түмэн үндсэндээ монгол
Нутгийн олон Завханыхан
Урьд цагт Ихэнх нь Засагт хан аймагт
1923-1931 он Ихэнх нь Хантайшир уулын ай-т
1931 он Завхан аймаг үүссэн
Засаг дарга Жамъянжавын
Жамъянтив (МАН)
Цагийн бүс Улаанбаатарын цаг (ГЦ+8)
Утасны дуг. +976 146
Шуудан-дугаар 81000
ТХ-таних дугаар ЗА
Цахим хуудас zavkhan.gov.mn (монголоор)

Завхан (худам монголоор ᠵᠠᠪᠬᠠᠨжабхан) нь Монгол улсын аймаг юм. 1923 онд байгуулагдсан бөгөөд 1931 оноос Завхан аймаг гэж нэрлэгдэх болсон.

Газарзүй[засварлах | edit source]

Монгол улсын баруун хойд хэсэгт дорнод уртрагийн 930 16'-аас 990 12', хойд өргөргийн 460 33'-аас 500 23' хооронд оршдог. Хойноос урд хүртэл 610 км, баруунаас зүүн хүртэл 520 км зайтай, уудам дэлгэр 82.5 мянган км2 нутаг дэвсгэртэй байдаг Завхан аймаг эх орныхоо баруун хойд хэсэгт буюу Хангайн нурууны өндөрлөгийн баруун хэсэг, Их нуруудын хотгорын зүүн, Монгол Алтайн нурууны салбар уулсын хойд хэсэгт оршидог Завхан аймгийн нутаг дэвсгэр нь Монгол орны дундаж өндрөөс 500 метр орчим илүү өндөрлөг газар байрласан.

Аймгийн нутаг зүүнээс баруун тийш намсаж тогтжээ. Хангайн нурууны ноён оргил 4031м өндөр Отгонтэнгэр уул, хамгийн нам цэг Дөргөн нуурын хөвөөнд хилийн цэг 1132м далайн түвшинээс дээш 2000 метрт оршдог нь Төв Азийн уулархаг сэрүүн бүсэд хамарч, хур, чийг багатай хангай, хээр, говь хосолсон нутаг юм. Аймгийн нутагт Их нууруудын чиглэлийн Монгол элс, дунд хэсгээр Бор хярын элс, өргөргийн дагуу баруунаас нийт нутгийн 50 орчим хувьд түрж орсон байх ба хойд хилийн дагуух Тэсийн голд тармацаг элстэй байдаг.

Ан амьтан, ургамал[засварлах | edit source]

Сав газрын онцлогт дасан зохицсон хуурайсаг ургамлууд зонхилсон нийт 253 зүйл ургамлаас 29% нь эмийн найрлагад орох, ахуй, хүнс, гоёл чимэглэлийн зэрэг зориулалтаар хэрэглэгддэг байна. Энэхүү сав газарт 18 зүйлийн нэн ховор, ховор ургамал, 15 зүйл унаган ургамал, 3 зүйл үлдэц ургамал тэмдэглэгджээ.

Одоогийн байдлаар сав газрын нийт нутаг дэвсгэрийн дийлэнх буюу 86%-г бэлчээр эзэлж байгаа бөгөөд цөлийн хээрийн бэлчээрийн хэв шинж тэр дундаа зонхилж (38%) байна. Сав газрын бэлчээрийн дийлэнхийг буюу 71%-г зөвхөн зун-намрын улиралд ашигладаг. Хяргас нуур-Завхан голын сав газрын сээрнуруутан амьтдын судалгаанаас үзвэл Монгол оронд тэмдэглэгдсэн хөхтний 54.3%, шувуудын 77.5%, загасны 5.7%, мөлхөгчдийн 27.3%, хоёр нутагтны 16.7% байршин амьдардаг байна. Тус сав газарт тэмдэглэгдсэн мөлхөгчид, хоёр нутагтны зүйлийн бүрдэл нь харьцангуй ядмаг, нуур элбэгтэй, шувуудын хувьд чухал газрууд олонтой учраас Монгол оронд тэмдэглэгдсэн шувуудын ихэнх хувь нь байршдаг байна. Нэн ховор болон ховор шувуудын ихэнх нь усны шувууд бөгөөд тэдгээрийн гол идэш тэжээл болсон загасны зүйлүүдийн 50% нь ховордолтой зэрэгт хамрагддаг онцлогтой.онгол орны бусад хэсгүүдэд тархац, нөөцийн хувьд хязгаарлагдмал амьтад энэ бүс нутагт байршин амьдардаг нь энэ сав газрын бас нэг онцлог бөгөөд олон улсын хэмжээнд “ховордож болзошгүй” ангилалд ордог замба жирх, бордуу шишүүхэй, говийн алагдаага, “эмзэг” ангилалд ордог тавруу атигдаахай, өөхлөг тажигдаахай зэрэг зүйлүүд амьдардаг байна. Нэн ховор хөхтний зүйлүүдээс Хомын талаар тахь, Завхан аймгийн Отгон, Алдархаан, Шилүүстэй сумдын нутаг, Говь Алтай аймгийн Бурхан буудайн БНГ, Отгон тэнгэрийн ДЦГ-аар цоохор ирвэс, Завхан аймгийн Нөмрөг сумын Баянзүрх, Нөмрөг ууланд баданга хүдэр нутагладаг гэсэн мэдээлэл байна.  Нутгийн уулархаг хэсэгт уулын тайгын хөрс, баруун хэсэгт элс, Өмнөд хэсгээр нь хээрийн хүрэн хөрс тархжээ. Нутгийн хойд ба зүүн хэсэгт ой тайга, өмнөд хзсгээр нь хээрийн ургамал тархжээ. Завхан аймгийн нутагт ойн баавгай', гахай, говийн хар сүүлт гэхчилэн олон байгалийн бүсийн амьтан амьдардаг. нэн ховор амьтан ургамал элбэгтэй үүнд вансэбэрүү

Аж үйлдвэр[засварлах | edit source]

Газар тариалан бага хөгжсөн. Завхан аймагт барилгын хүнсний машин засварын үйлдвэрийн газрууд бий. МУИС-ийн салбар Эдийн засгийн дээд сурууль ажилладаг. Завхан аймагт ОХУ-руу гарах хилийн боомт Арцсуурь Тэс сумын нутагт бий.

Сумд[засварлах | edit source]

Газрын зураг
Сумын нэр
(хотыг тодоор)
Багийн
тоо
Хүн амын тооцоо[3] Талбай[3]
(мян. км²)
2000 2010 2012
1 Алдархаан 6 4,324 2,924 2,766 7.1
2 Асгат 2 989 894 913 0.6
3 Баянтэс 4 2,681 2,653 2,556 4.3
4 Баянхайрхан 4 2,490 1,801 1,755 2.5
5 Дөрвөлжин 5 2,603 1,928 1,949 7,3
6 Завханмандал 4 1,405 1,070 1,070 3.6
7 Идэр 4 3,471 2,501 2,476 3.7
8 Их-Уул 6 6,863 5,947 5,953 3.8
9 Нөмрөг 5 2,511 2,009 1814 3.3
10 Отгон 6 3,586 3,207 2,860 6.0
11 Сантмаргац 4 2,267 1,664 1,623 2.4
12 Сонгино 5 2,204 1,637 1,511 2.5
13 Тосонцэнгэл 7 10,085 8,451 8,538 5.3
14 Түдэвтэй 4 2,300 1,874 1,835 2.8
15 Тэлмэн 6 3,425 2,788 2,863 3.4
16 Тэс 4 3,082 3,097 2,727 0.9
17 Улиастай 6 16,542 15,701 15,460 0.03
18 Ургамал 5 2,089 1,254 1,214 3.5
19 Цагаанхайрхан 4 1,933 1,430 1,328 2.6
20 Цагаанчулуут 4 1,912 1,427 1,358 2.6
21 Цэцэн-Уул 5 2,581 1,805 1,737 2.4
22 Шилүүстэй 4 2,783 2,090 1,849 2.7
23 Эрдэнэхайрхан 5 2,361 1,563 1,501 4.2
24 Яруу 5 3,199 2,162 2,024 4.9
Аймгийн дүн 114 87,686 71,877 69,672 82.4

Алдартай хүмүүс[засварлах | edit source]

Спортын алдартан[засварлах | edit source]

Намжилын Баярсайхан, 1992 оны олимпийн хүрэл медальт

Цэдэндамбын Цэрэнпунцаг, үндэсний бөхийн улсын гарьд

Махгалын Баяржавхлан, үндэсний бөхийн улсын гарьд

Ширбазарын Жаргалсайхан үндэсний бөхийн улсын гарьд

Батнасангийн Гончигдамба үндэсний бөхийн улсын гарьд

Урлагийн алдартан[засварлах | edit source]

Бэгзийн Явуухулан, Яруу найрагч, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын Гавьяат Зүтгэлтэн

Улс төр, нийгмийн зүтгэлтэн[засварлах | edit source]

Жалханз хутагт С.Дамдинбазар Ардын Засгийн анхны ерөнхий сайд

Пунсалмаагийн Очирбат, Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол Улсын анхны ерөнхийлөгч

Нацагийн Багабанди, Монголын улс төрийн зүтгэлтэн, Монгол Улсын хоёр дахь ерөнхийлөгч

Дэмчигжавын Моломжамц Монгол банкны ерөнхийлөгч (1992-1996), сангийн сайд (1984-1990)

Шагдарын Отгонбилэг, Монгол Улсын хөдөлмөрийн баатар (1996 он), Эрдэнэт үйлдвэрийн захирал (-2001 он)

Рэгзээгийн Амарсайхан, Монгол Улсын Их Хурлын гишүүн(1996-2000 он), АСЗХ-ын дэд ерөнхийлөгч, ШУА-ын дэд ерөнхийлөгч, УБ хотын БЗД-ийн засаг дарга.

Цахим холбоос[засварлах | edit source]

Commons
Викимедиа дуу дүрсний сан: Завхан аймгийн зураг

Эшлэл[засварлах | edit source]