Их-Уул сум (Завхан)

Их-Уул сум
ᠶᠡᠬᠡᠠᠭᠤᠯᠠᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Завхан
Сумын төвБаян-Ухаа
Газар нутаг
  Нийт3,800 км2 (1,500 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 6,588
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Уур амьсгалDwc

Их-Уул нь Завхан аймгийн сум юм. Аймгийнхаа зүүн хэсэгт, аймгийн төвөөс 225 км зайд Хөвсгөл болон Архангай аймгийн нутагтай хиллэн оршино.

ЗАВХАН АЙМГИЙН ИХ-УУЛ СУМ

1968 оны 02 сарын 16- ны БНМАУ-н АИХ -н тэргүүлэгчийн зарлигаар Хуягт,Их-Уул сум нэгдэж шинээр ИХ-УУЛ сум , нэгдлийг Жаргалант хэмээн сумыг Идэр голын хөвөө , Баян-Ухаа гэдэг газар байгуулахаар тогтожээ . Сумыг шинээр байгуулахад оролцсон төлөөлөгчид : Д.Дамдин,Ж,Гомбосүрэн, Ш.Дашравдан,У.Дэмбэрэлнямбуу,Т.Гэлэгравжаа,Р.Доржсүрэн,Давгасамбуу,Түвдэнсүрэн,Рагчаа, Я.Жамсран нар тус газрыг сонгожээ. Нийслэл Улаанбаатар хотоос 841км, аймгийн төв Улиастай хотоос 224км , Сангийн далай, Солонготын даваа хойт талаараа, өмнө талаараа Тарвагтайн нуруу,буг , бор гөрөөс, гахай,нохой зээх,чоно, үнэг ,шилүүс ,дорго , жирхэ , өмхий хүрэн амьтантай ,шинэс, хуш гололсон модтой малын тэжээл ,эмийн ургамалаар баялаг , төрөл бүрийн жимс ургадаг нутаг юм.

Завхан аймгийн Их-Уул сум нь түүхийн янз бүрийн хугацаанд засаг захиргааны хувьд олон газар нутгуудад харьяалагдаж байжээ.Богд хаант Монгол улсын үед Сайн ноён хан аймгийн Далай чойнхор вангийн хошуунд багтаж байсан бөгөөд одоогийн Зарт, Цэцүүх,Хонгор, Хужирт багийн нутаг бүхэлдээ хамрагдаж байсан бол Баатар бэйсийн хошуунд Хуягт багийн нутаг бараг бүхэлдээ багтаж байв. 1923 оноос Цэцэрлэг мандал аймгийн Чандмань Өлзийт хошууны Их улаан сум, Цагаан-Уул сум хэмээн нэрийг өөрчилсөн байна. / Энэ нь Далай Чойнхор вангийн хошууг шинэчлэн нэрлэсэн нэр юм/ "Шажинбатсэвжидгацал уулын хошуу" хэмээн Баатар бэйсийн хошууг нэрлэх болжээ. 1931 оны 1-р сарын 9-ны өдрийн улсын 6-р бага хурлын тогтоолоор засаг захиргааны шинэчлэл хийхэд Архангай аймгийн Наран, Тосонцэнгэл сум хэмээн нэрлэх болжээ. Наран суманд одоогийн Зарт Цэцүүх баг орж байсан байна. Тосонцэнгэл сумын 6-р баг Бургаст, Хужирт 7-р баг Цагаан сайр,Хуягтын ам 8-р баг Одоогийн Хуягт бүхэлдээ 9-р баг Хонгор багтах болжээ. 1941 оны улсын бага хурлын тэргүүлэгчдийн 81-р тогтоолоор Тосонцэнгэл,Наран сумыг Завхан аймагт шилжүүлсэн байна.Тухайн ондоо Зарт,Цэцүүх Наран сумаас тасран Завхан аймгийн Их-Уул сум болжээ.Үүнээс хойш онцгой өөрчлөлт уг суманд гаралгүй 1968 он хүрсэн байна.1956 онд тухайн үеийн Тосонцэнгэл сумын 6,7,8,9-р багуудыг Хөвсгөл аймгийн Шинэ Идэр суманд нийлүүлсэн боловч 1958 онд эргэж Тосонцэнгэл сумтай нэгтгэсэн байна. 1959 онд Тосонцэнгэлийн 6,7,8,9-р багууд тус сумаас салж Завхан аймгийн Хуягт сум болжээ. 1968 оны 2-р сарын 16-ны өдрийн АИХ-ын зарлигаар Их-Уул ,Хуягт сумууд нийлж Их-Уул сум болон Хуягт сумын Жаргалант нэгдлийн нэрээр нэгдлээ нэрлэн сумын төвийг Идэр голын хөвөөнд суурьшуулан Баян-Ухаа уулын нэрээр нэрлэн төвлөрч суурьшжээ.Тухайн үед сумын нийт өрх 872, хүн ам нь 3326, мал сүргийн тоо 57849 байв.

Их-Уул сум нь Монгол улсын эдийн засгийн баруун чиглэлийн бүс бөгөөд төвийн бүстэй шууд хиллэнэ.Олон улсын цагийн 7-р бүс буюу Улаанбаатарын цагийн бүсд оршино.Тус сум нь Завхан аймгийн хамгийн зүүн талын сум бөгөөд дотроо 6 багтай. 1-р баг :Баян-Ухаа- Сумын төв болон түүний орчимын газар нутаг 2-р баг: Хужирт-Бургаст, Тэх, Хужирт, Цагаан сайр, Хуягтийн ам 3-р баг:Хуягт-Хуягтын баруун ,зүүн эх ,Хөх сайр, Хуягтын гол Их Ёлын ам хүртэл,Сангийн далай, Тээл,Хавцгайт, 4-р баг :Хонгор-Доод Элстий, Бургаст, Хонгор,Цэцүүхийн ам, Долоон мухар, Цохиот, Мухар Элстий, 5-р баг:Цэцүүх-Дээд болон Дунд Цэцүүх 6-р баг:Зарт-Зартын жалга, Халуун ус, Нам, Өртөнт, Ухаа хад, Ар Шивэртий гэсэн нутгууд тус тус хамаарна.