Баянхайрхан сум

Баянхайрхан сум
ᠪᠠᠶᠠᠨᠬᠠᠢᠢᠷᠬᠠᠨᠰᠤᠮᠤ
Улс Монгол
Аймаг Завхан
Газар нутаг
  Нийт2,600 км2 (1,000 миль2)
Хүн ам
 (2022)
  Нийт 1,751
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Уур амьсгалDwc

Баянхайрхан сум 1931 онд Хөвсгөл аймгийн харьяанд байгуулагджээ. Хуучны Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч засгийн хошуунаас үүсэлтэй. Тус хошуу нь 1924 онд Дэлгэр хан уулын хошуу хэмээн нэрээ өөрчилсөн. 1924 онд хуралдсан Дэлгэр хан уулын хошууны “Жинхэнэ ард”-ын анхдугаар хурлаар эл хошууны засаг захиргааны зохион байгуулалтыг Монгол Улсын анхдугаар үндсэн хуульд заасан нутгийн захиргааны дүрэм ёсоор өөрчлөн байгуулсан бөгөөд чингэхдээ 50 өрхийг нэг баг, 150 өрхийг нэг сум болгожээ. Ийнхүү Дэлгэр хан уулын хошуу нь дотроо Баян, Баян-Уул, Баянзүрх, Цэцэрлэг, Рашаант, Жаргалант, Бүрэн, Чандмань, Буянт, Дадал, Цогтой, Эрдэнэ-Уул, Наран, Цэцэн, Агьт зэрэг 15 сум 53 багт хуваагдсан байна.

1931 он хүртлэх Монголын засаг захиргааны бүтэц нь арван гэр, сум, хошуу, аймаг гэсэн зохион байгуулалттай байсан бол 1931 оны өөрчлөлтөөр баг, сум, аймаг гэх зохион байгуулалттай болжээ.

1923 оны үеийн сумд 150 цэргийн насны эрчүүдийг нэг сум хэмээдэг байсан бол 1931 оны сумд нь Хангай газар 600 цэргийн насны эр, говь газар 400 цэргийн насны эр байсан мөн 1923 оны сумд таван арван гэр нийлж нэгэн сумыг бүрэлдүүлж байсан бол 1931 оны сумд хэд хэдэн багаас бүрэлдэх болсон, 1923 оны 2-3 сумдыг нэгтгэн 1931 оны сумдыг байгуулсан байдаг. Тэгэхээр 1923-1931 оны хооронд одоогийн сумд байгуулагдаагүй бөгөөд харин зарим нэгэн бага сага өөрчлөлт, мөн нэрийдлэгүүд нь л өөрчлөгдсөн гэж хэлж болохоор байна.

1921-1930 онуудын үед хийгдсэн бэлтгэл ажил хангагдсан гэж үзэсний үндсэн дээр 1930 оны XII сард хуралдсан МАХН-ын анхдугаар бага хурал, мөн оны V сарын 21-нд хуралдсан БНМАУ-ын улсын бага хурлын тэргүүлэгчдийн XVIII бага хурлаас тогтоол гаргаж, тус улсын засаг захиргааны зохион байгуулалт нь өнөөгийн шаардлагыг хангахгүй байна гэж үзээд тус улсын нутаг дэвсгэрийг шинэчлэн зохион байгуулах тухай заасан байна. Тухайлбал, 1931 онд хуралдсан улсын XVI бага хурлын тогтоолд “… одоогийн нутгийн байгуулалт хязгаар хил нь хуучны феодалын эзэмшсэн үлдэгдэл дүрс даруй мөн болж, улсын байгуулалт нийгэм журмын бөгөөд төлөвлөгөө бүхий ёсоор өөрчлөн шинэтгэхэд үл тохирно. Аж ахуйн талаар бөөгнөрсөн хэсэг анги болж үл чадсаар газар орны ба байгалийн дүрс чанарт үл тохирон засаг захиргаа болон аж ахуйн талаар захирах удирдах явдалд үл нийцэлдэх хийгээд тоо бүртгэлийн явдлыг гүйцэтгүүлэхийн аргагүй болжээ. Бас ч аймгуудын хил нь өргөн уудам болох учир уг хэрэгт тохиромжгүй байдлыг үзүүлж гагцхүү илүү шатууд бий болж, ардуудыг албан газруудаас хөндийрүүлэн холдуулж, овог угсаагаар цөөн болох ард олны захиргааны ба орон нутгийн байгуулалтанд хэрхэвч тус дөхөм үл болно. Эдгээр зүйлүүд хамтарч ирсээр таван жилийн төлөвлөгөө бүхий үесийн эхэн ба хамтралын ажлыг хөгжүүлэхэд тус улсын анги нутгийг шинээр хуваарилах явдал чухал зорилт болсон байна.” гэжээ. 

Тэрчлэн мөн оны V сарын 21-ний өдрийн тогтоолын 7-р зүйлд зааснаар “… Монгол улсын нутаг дэвсгэрийг аж ахуйн талаар бүрэн бүтэн захирах засаг захиргаа ба эдийн засгийн хуваарь бүхий 13 тооны анги нутгийг байгуулах, оршин суугаа хүмүүсийн тоо ба аж амьдралын хийгээд дэвсгэр газрын хэмжээ зам тээвэр зэрэг байдлыг харгалзан хошуудыг устгаж сумуудын байгуулалтыг өөрчлөн өрх хангайд 600-аас дээш, дундад бэлчээрийн газарт өрх 300-аас дээш нэг сум болгож засаг захиргааны нэгж байгуулна.” гэж заасан байна.

Энэхүү заалт шийдвэр ёсоор 1930 оны II сард БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн V хурлаар шинэ аймгууд байгуулах шийдвэр гаргасны дагуу Намын төв хорооны төлөөлөгч Цэрэндорж нарын удирдлагаар сумдын ардын хурлуудыг хуралдуулан 1931 оны IV сарын 15-нд Дэлгэрхан уулын хошууг татан буулгаж эл хошууны 15 сумыг нэгтгэн Баянхайрхан, Баян-Уул, Цэцэрлэг, Цагаан-Уул, Бүрэнхаан сумдыг байгуулан Хөвсгөл аймагт харьяалуулжээ. Баянхайрхан сумыг Дэлгэрхан уулын хошууны Баян, Наран, Цэцэн гэсэн гурван сумыг нэгтгэн байгуулжээ. Учир иймд бид 1931 онд Дэлгэрхан уулын хошууг татан буулгаж Баян, Наран, Цэцэн зэрэг сумдыг нэгтгэн нэгэн сум байгуулснаа Баянхайрхан хэмээн нэрлэсэн тул манай сум 1924 онд бус 1931 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 90-н жил бус 83 жилийн ой тохиож буй мэт санагдана. 

Баянхайрхан сум анх үүсэн байгуулагдсан 1931 оны үед Дүнгээгийн өврийн Хэрсэн чулуу гэдэг газар төвлөрч дотроо 7 багт хуваагддаг байжээ. Үүнд: 

           Анх 1931 онд Хантайшир уулын аймгийн Дэлгэрхаан уулын хошууг  татан буулгаж  Мөн хошууны Цэцэн , Баян , Наран гэх гурван сумыг нэгтгэн Хөвсгөл аймгийн Баянхайрхан сум нэртэйгээр анх байгуулагдсан түүхтэй. 1942 оны БНМАУ-ын  бага хурлын  Тэргүүлэгчдийн  81 дүгээр тогтоолоор Завхан аймагт шилжин ирсэн.
           Тус сум нь Завхан аймгийн Нөмрөг , Түдэвтэй , Сонгино , Баянтэс , Тэс , Увс аймгийн Зүүнхангай , Хөвсгөл айгмийн Цэцэрлэг сумуудтай тус хиллэдэг.
           Баянхайрхан сумаас Даншигийн арслан С.Шагдар , О.Нанзад , БНМАУ-ын сайн малчин А.Бадам , Ө.Даваажав , С.Манзаддиваа , П.Даваажав , БНМАУ-ын Хөдөлмөрийн баатар М.Гомбосүрэн , Д.Жадамбаа , Монгол Улсын Гавъяат багш Н.Жадамбаа, Ч.Дэчинпунцаг , Ө.Мөнхтогтох , Б.Равданжамц , Я.Аюушжав , Улсын аварга малчин Ц.Гомбожав , Д.Лхүндэвсамбуу зэрэг алдартан олонтой нутаг юм.
           Сумын нутаг дэвсгэрт Давс , шохойн чулуу , зэс , хүрмэн чулуу зэсийн хүдэр зэрэг  байгалийн баялагтай , Үхрийн нүд , тошлой , нэрс , улаалзгана , аньс зэрэг төрөл бүрийн жимс жимсгэнтэй , ан амьтан  элбэгтэй нутаг билээ.

Завхан аймгийн Баянхайрхан сум нь 1924онд байгуулагдсан, хуучнаар Засагт хан аймгийн Эрдэнэдүүрэгч вангийн хошуу. Баянхайрхан, Асгат, Минж Наран Төөнт гэсэн 4 багийн нийт 502 өрхөд 1767 хүн амьдардаг. Хүн амын тоогоор Завхан аймгийн 24 сумаас эхнээсээ 15-д, газар нутгийн хэмжээгээр 6-д ордог,

           Тус сум нь Газарзүйн байдлаараа Далайн түвшнээс дээш 2422 м өргөгдсөн.Нийт газар нутгийн хэмжээ 255822 га талбайтай.

Сумын нутаг дэвсгэр нь уул, гүвээ толгод бүхий тал хээр буюу мал аж ахуй болон газар тариалан эрхлэхэд тохиромжтой. Хуурайдуу сэрүүн зунтай, хахир өвөлтэй. • 1 дүгээрсарындундаж температур -28,5 °С • 7 дугаарсарындундаж температур +16,4 °С • жилийн дундаж салхины хурд 6-8 м/с • жилийнхуртунадаснынийлбэр 215,5мм Нийгэм эдийн засгийн хүрээнд: Сумын төсвийн нийт орлого нь 96,8 сая төгрөг бөгөөд улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг 127207,2 сая төгрөг, сумын өөрийн орлого 1484,0 сая төгрөгийн орлогоос бүрддэг. Орон нутгийн нийт төсвийн зардал нь 233008,6 сая төгрөг байна. Нийт зардлын 137386,3 хувь нь цалин, 15112,4хувь нь нийгмийн даатгалын шимтгэл, 70509,9 хувийг урсгал шилжүүлэг, 15,0 хувийг нь бусад зардал эзэлж байна. Эдийн засгийн бүтэц Сумын хэмжээнд нийт 10 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж 1.0 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж улсад 1,8 сая, аймагт 1,8 сая, орон нутагт 200.0 сая нийт 3,8 сая төгрөгийн татвар төвлөрүүлж байна. Тус суманд жилд 10,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг

           Тус сумын хэмжээнд нийт 4 га-д газар тариалан эрхэлдэг. Үүнээс 25 хувьд нь төмс , хүнсний ногоо 15 % -д нь  бусад бүтээгдэхүүн тариалж байна.
           Сумын газар нутаг дээгүүр ОХУ-ын Тува улстай холбосон улсын чанартай  35.6 км авто зам дайран өнгөрдөг. Төвийн эрчим хүчний системд холбогдсон  бөгөөд мөн 1974 онд баригдсан 60кВт-ийн дэд станцтай
           Сумын төвд цэвэр усны эх үүсвэрийн 1 гүний худаг, 30 м3 багтаамжтай 2 усан сан, 45 м3/хоног хүчин чадалтай 1 насос станц, 50 м3/хоног хүчин чадалтай 2 ус зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх төхөөрөмж, цэвэр усны 1.42 км урт шугам хоолой байгаа боловч 2 усан сан ашиглалтаас гарч гүний худгаас усыг шууд насосоор татан шугам хоолойгоор түгээж байна. 122 өрх, 11 аж ахуйн нэгж байгууллагатай холбогдож ус түгээх байрнаас  усаа авч байна
           Тус сум нь нийт 1767 хүн ам , 502 өрхтэй. Үүнээс Сумын төвд 511 хүн ам , Хөдөөд 1256 хүн ам суурьшин амьдарч байгаагаас 904 эрэгтэй , 863 эмэгтэйтэй байна.
           Тус сумын төсөвт албан байгууллагуудаас.

o Сумын Засаг даргын Тамгын газар нь Наран багийн 1 дүгээр хэсэгт байршилтай , нийт 32 ажилтан ажиллагсадтайгаар төрийн үйлчилгээг ард иргэдэд хүргэн ажиллаж байна. o Ерөнхий боловсролын 12 жилийн сургууль нь Наран багийн 2 дугаар хэсэгт байршилтай , 640 хүүхдийн хүчин чадалтай одоогоор 260 хүүхэд суралцаж байна. Нийт 48 багш ажиллагсадтай. Нийт 12 бүлэгт 260 хүүхэд өдрөөр суралцаж албан бус боловсролын дүйцсэн хөтөлбөрөөр бага , суурь , бүрэн дунд боловсрол нөхөн олгох сургалтанд 25 иргэн суралцаж , бага ангийн хамран сургалт 98 % тай , суурь боловсролын хамран сургалт 99 хувьтай байна. o Хүүхдийн цэцэрлэг нь Наран багийн 1-р хэсэгт байршилтай 50 хүүхдийн хүчин чадалтай ба одоогоор 70 хүүхэд хүмүүжиж байна. Нийт 11 багш ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. o Эрүүл мэндийн төв нь Наран багийн 1 –р хэсэгт байршилтай нийт 10 ортой , 2 их эмч 4 сувилагч нийт 26 ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна. 2012 онд нийт 11 хүүхэд мэндэлж 0-1 насны хүүхдийн эндэгдэл , эхийн эндэгдэл байхгүй байна. Нийт өвчлөлийг авч үзвэл халдварт бус өвчлөл 443 , осол гэмтэл 23 , халдварт өвчлөлийн 4 тохиолдол гарсан байна. o Соёлын төв нь Наран багийн 2 дугаар хэсэгт байршилтай , нийт 80 хүний суудалтай 5 ажиллагсадтайгаар иргэд хөдөлмөрчдөд соёл урлагын үйл ажиллагааг тогтмол хүргэж ажиллаж байна. Тус суманд 200 хүний суудалтай Соёлын төвийн барилга шинээр баригдаж байгаа бөгөөд 2013 онд ашиглалтанд бүрэн орно. Тус сумын нутаг дэвсгэрийн бүслчлэлийн өнөөгийн байдал нь Орон сууц , олон нийтийн 2000га газар , Үйлдвэрлэлийн бүс 80га газар , Ногоон байгууламж , амралт , аялал жуулчалын бүс 2000 га газар , Хөдөө аж ахуйн бүс нутаг 1000га газартай байна. Нийт 2012 оны байдлаар 77 иргэн гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 38.5га газар өмчилж , 257 иргэн , аж ахуйн нэгж , өвөлжөө хаваржааны зориулалтаар 295.7 га газар эзэмшиж байна. Тус сумын үндсэн бренд бүтээгдэхүүн болох Дүнгээ уулын арц , Сонгино , Цагаан идээ , сур суран эдлэл зэрэг бүтээгдэхүүнээр жил бүр зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд амжилттайгаар оролож ирсэн билээ. Тус сумын нутаг дэвсгэрт түүх соёлын дурсгалт газрууд цөөнгүй байдаг бөгөөд түүнээс дурьдвал: Наран багийн Овоотын гэзэгт байрлах Хувьсгалч эмэгтэй Бүрэнжаргалын хөшөө , Түрэг улсын үеийн Хүн чулуун хөшөө , хиргисүүр Хөшөөн чулуу , Сүм дуганы суурь \Туурь \ зэрэг олон арван түүхийн үнэт дурсгал байдаг бөгөөд Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоол шийдвэрээр Түүх –Соёлын үл хөдлөх дурсгалт газруудыг хамгаалалтандаа авч ажиллаж байна. Баянхайрхан сумын онцлог нь Далайн түвшинээс 2422м өндөрт өргөгдсөн нутаг дэвсгэр нь уул гүвээ толгод бүхий тал хээр хосолсон мал аж ахуй болон газар тариалан эрхлэх боломжтой Улаанбаатар хотоос 1150 км алслагдсан. -Байгалийн эрс тэс уур амьсгальтай -Ой модны баялагтай -Үзэсгэлэнт дурсгалт газруудтай -Түүх соёлын дурсгалуудтай Тухайлбал сумын төвийн зүүн урьд талд орших түрэг улсын үеийн хүн чулуун хөшөөг нэрлэж болно. Тус хөшөө түрэг улсын язгууртанд зориулан нүүрэн хэсгийг наран ургах зүгт хандуулан босгосон байна. Баянхайрхан сумын ард түмний гол аж ахуй нь нүүдлийн мал аж ахуй бөгөөд Баянхайрхан сумын Соёлын төв нь 1947 анхны барилгаа барьж “Улаанбулан” нэртэйгээр байгуулагдаж, анхны эрхлэгчээр Дэмчигжав гэдэг хүн үйл ажиллагаа явуулж соёл олон түмний ажлыг явуулж байсан. Дараа нь 1961 онд клуб нэртэй болж эрхлэгчээр нь Санжжав гэдэг хүн ажиллаж, 1959 онд нүүдлийн кино цэгтэй болж кино механикчаар Шадав гэдэг хүн ажиллаж байсан. Соёлын төв нь 1970 оноос улсын төсөвтэй болж, Эрхлэгч, кино механикч, үйлчлэгч гэсэн 3 орон тоотой үйл ажиллагаа явуулж ирсэн.

           1995 оноос Соёлын өргөө” гэсэн нэртэй болж эрхлэгчээр нь Б.Самдандовжид ажиллаж байсан. Мөн 2004 онд “Соёлын төв” нэртэй болон өөрчлөгдөж одоог хүртэл 3 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна. Эрхлэгч, Хөгжмийн багш, номын санч,- галч-үйлчлэгч гэсэн орон ототой.
           2007 онд галч-үйлчлэгч, музей техникчийн орон тоо нэмэгдэж 5 орон тоотой ажиллаж байна.  Одоо соёлын төвийн эрхлэгчээр Б.Жаргалсайхан, Хөгжмийн багш М.Уламбаяр, музей техникч Ж.Сосорбарам

Соёлын төв нь анх үүсгэн байгууллагдсанаас хойш 66 жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж байна.

           Соёлын төвийн  кино механикчаар анх эхэлж Шадав гэдэг хүн ажиллаж үүнээс хойш 1998 он хүртэл Сэнгээ, Вандан, Самдандовжид, Ганхуяг гэх мэт хүмүүс ажиллаж байгаад одоог хүртэл кино механикчгүй байна.  1998 онд орон тоогүй болж киног видо камераар үздэг болсон.
           Соёлын төв нь урлаг уран сайхны ажлын хүрээнд олон талт ажлыг зохион байгуулан морин хуур, уртын дуу, хөөмий зэрэг үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ардыг урлагийг залуу үед өвлүүлэн эзэмшүүлж үндэсний хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор морин хуурын дугуйланг 2008 оноос  өдийг хүртэл хичээллэж 60 хүүхэд хичээллэж байна

Мөн уран сайханчдын тайлан тоглолтыг жил бүр зохион байгуулж 2009 онд МУТУС Ж.Даваажавын “Эх нутагтаа өргөх миний аялгуу” тоглолт 2010 онд ХБК оюутан О.Баатарзори,гийн “Нутагтаа өргөх дуу” 2011 онд Х.Анхбат, Х.Баасанням, Х.Энхбат нарын хамтарсан “Эгшигийн цацал” 2012 онд СУИС-ийн дуулаачийн 2-р курсийн оюутан Н.Содномдоржийн “Халуун элгэн нутаг” зэрэг тайлан тоглолтыг хийсэн.

           2011 онд Отгонтэнгэрийн төрийн их тахилга болон Улаанбаатар хотод болсон Завханы өдрүүдэд морин хуурч 34 сурагч, уртын дууч 1 сурагчийг оролцуулсан.

Орон нутагт байгаа монголын түүх, соёл урлагийн арвин баялаг дурсгалуудын хадгалалт хамгаалалтыг сайжруулах, олон нийтийн хүртээл болох зорилгоор 1940 оноос эхлэн аймаг бүрд сургууль, гэгээрлийн байгууллагуудыг түшиглүүлэн орон нутаг судлах кабинет байгуулах ажил эхэлж, тэдгээр нь эхэлж гэгээрлийн яамны харьяа ажиллаж байгаад 1950 оны үед Шинжлэх ухааны хүрээлэнд, 1962 онд Соёлын яамны харьяалалд шилжсэн байдаг.

           МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоонд 1965 оны 308 дугаар тогтоолын дагуу 1970 оноос сум нэгдэл бүрт орон нутаг судлах кабинет байгуулагдаж эхэлсэн байна. Энэ ажлыг аймгийн музейгээс удирдан зохион байгуулж, тохижуулан өгч байсан бөгөөд сумдыг сурталчлах кабинетийг Соёлын яамнаас аймгийн Орон нутаг судлах музейгээр дамжуулан удирдаж байсан.\
           1972 онд музей удирдах газрыг байгуулж, Монгол Улсын музейнүүдийг мэргэжил арга зүйн талаар удирдаж байх үүргийг гүйцэтгэх болсон. 1984 онд музейн удирдах газрыг татан буугдаж, орон нутаг судлах музейнүүд аймгийн мэдэлд шилжс эн байна.
           Монгол орон ардчилалд шилжсэн үеэс музейн байдалд нилээд өөрчлөлт гарчээ. Шилжилтийн эхний жилүүдэд буюу 1990-ээд оны туршид монголын музейнүүдэд соёлын бусад байгууллагуудын нэгэн адил ихээхэн бэрхшээл тулгарсан юм.Орон нутаг судлах олон арван  танхим байхгүй болж түүнд хадгалагдаж байсан түүх, соёлын олон мянган дурсгалууд үрэгдэн үгүй болсон билээ.

2000 оноос Монгол Улсын Засгийн газраас сумдын соёлын төвийн үйл ажиллагааг сэргээх арга хэмжээ авч ирсний дүнд орон нутаг судлах танхимыг шинээр байгуулах, хуучингаа сэргээх, түүх, соёлын дурсгалт зүйлсийг эрэн сурвалжлах, хадгалж хамгаалах, соёлын өвийн бүртгэл мэдээллийн санг бий болгох талаар ахиц гарч байна.1938 онд тус суманд эрүүл мэндийн байгууллагын тулгын чулуу болох Сестрагийн салбар нээгдэж эрхлэгээр нь А.Хаянхярваа гэдэг хүн ажиллаж эхэлсэн түүхтэй.

     А.Хаянхярваа нь 30 хоногийн дамжаанд суралцан төгсөж ирээд 300 гаруй мянган га нутагт 2000 гаруй хүн ам, 700- д өрхийн дунд орчин үеийн анагаах ухааныг үүсгэн хөгжүүлэхийн тулд болоцоотой бүхнийг хийн ажиллаж ирсэн байна.
    1945 хүний бага эмчийн салбар байгуулагдаж эрхлэгч эмчээр нь бага эмч Г.Төржаргал ажилласан бөгөөд энэ ондоо багтан сувилагчийн салбар байгуулагдсан байна.
    1964 онд хүний их эмчийн салбар байгуулагдаж эрхлэгч эмчээр нь бага эмч Ө.Цэрэнбатаа эмч ажиллаж байжээ. Мөн ондоо эмийн сан байгуулагдаж эрхлэгчээр нь Д.Эрдэнэпил ажиллаж байжээ. Багт багийн бага эмчийн салбар нээгдсэн байна.
    Дээрхи эмч нараас гадна их эмч Должин,Чулуунбаатар, Энхбат, Чинтогтох, Золзаяа, Бадгар, Загдаа нар болон бага эмч, сувилагч Должинхорол, Дуламжав, Жаргал, Цэрэнбалжир, Нямсүрэн,Цээпилмаа, Чимгээ, Элийшням, Мөнхсайхан, Лхагважав, Тонжирмаа ,Сарантуяа зэрэг олон хүн тус эмнэлэгт ажиллаж эмнэлгийн тусламж үйлчилгээг хүн амд хүргэх үйлсэд хөрс хүч хайрлалгүй зүтгэж явсан билээ.

Өнөөдөр тус сумын эрүүл мэндийн төв нь 3-р зэрэглэлийн эмнэлэг, 10 ортой, хөдөө аж ахуйн 3 баг, 500 аад өрх, 2000 орчим хүн амд их эмч-2, бага эмч-6, сувилагч-4, бусад ажилтан- 12, түргэн тусламжийн автомашин 1-тэйгээр эмнэлгийн анхан шатны болон нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүргэн ажиллаж байна.Одоо тус эмнэлэг нь жилдээ дунджаар 1364 үзлэг хийж, 330 орчим үйлчлүүлэгч хэвтүүлэн эмчилж, алсын болон ойрын түргэний 320 орчим дуудлаганд явж хүн амдаа үйлчилж байна. Эмнэлэг нь мэргэжлийн эмч боловсон хүчнээр бүрэн хангагдсан. Цаашид ажиллах эмч мэргэжилтний нөөцтэй. Эмч мэргэжилтнүүд эмнэлгийн эмч ,сувилах мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээтэй үйл ажиллагаа явуулдаг.Эмч мэргэжилтнүүд төгсөлтийн дараах сургалтанд тогтмол хамрагдаж мэдлэг мэргэжлээ дээшлүүлэхийн зэрэгцээгээр багц цагаа ханган ажиллаж байна.........ЦЭЦЭРЛЭГ.....Тус цэцэрлэг нь 1963 оны 11 дүгээр сарын 15-нд нэгдлийн төсөв хөрөнгөөр улирлын чанартай 25 хүүхэдтэй, 120 хоногийн ажиллах өдөртэй, жилийн хүүхэд өдрийн төлөвлөгөө нь 2340 –тэй орон тоонь 3. Үүнд: Эрхлэгч нь тус сумын харъяат Дарьжавовогтой Гэсэрмаа, асрагч Сэдэв овогтой Рэнчиндовжид , тогооч нь Чойжилжав овогтой Должинсүрэн нар ажиллаж байсан байна.Эдгээр ажилчид нь нэгдлээсээ хөдөлмөрийн хөлсөө авдаг байсан байна.1968 онд ажилчдын орон тоонь 4 болж угаагч нэмж авсан байна. Энэ үед 3-7 настай 25 хүүхэд хүмүүжиж монгол хэл, математик, зураг, дууны хичээл заадаг байсан байна. 1974 онд улсын цэцэрлэг болж энэ оны 1-р сарын 1-ны өдрөөс эхлэн улсын төсвөөр аж ахуйгаа бэхжүүлж 39700 төгрөгийн төсөвтэй болж, барилга эд хөрөнгийн нийт нийлбэр дүн 21316.09 мөнгөний үнэ бүхий зүйлийг тус цэцэрлэгийн эд хөрөнгө болгон шилжүүлж өгсөн байна. 1975 оны 1-р сарын 1-ны өдрөөс эхлэн тус цэцэрлэгийг 50 хүүхдийн цэцэрлэг болгон өргөтгөж жилдээ 61416 төгрөгний төсөв өртөгтэй 7 орон тоотой болсон байна.эрхлэгчээр ньНамшир ажиллаж Ахлах, бага 2 бүлэгтэй болж өргөжсөн байна. онд анх зуны гэр цэцэрлэг гарган ажиллаж байжээ.Хүүхдийн хичээл хүмүүжлийн ажил нь жил эрх тусам болон 1979 ондэрс сайжирч праграмм ёсоор хичээл хүмүүжлийн ажил бүрэн явагдаж эхэлсэн байна.Тус цэцэрлэг нь одоо 2011 онд орон тоо 9, 2 бүлэгтэй байж байгаад 2012-2013 хичээлийн жилд оронтоо 11 болж 3 бүлэг 75 хүүхэдтэй болж 2 хүртэлх наснаас сургуульд орох насны хүүхдэд сургуулийн өмнөх боловсролыг эзэмшүүлэн үйл ажиллагаагаа явуулж байна. 1963 оноосхойш нийт 13 эрхлэгч солигдон ажилласан байна. 3. Байгууллагын эрхэм зорилго. Бага насны хүүхдийн сурч хүмүүжих ая тухтай орчин бүрдүүлэх Чанартай сургалтыг зохион явуулах 4. Анхны эрхлэгчийн намтар 1963 Баянхайрхан сумын цэцэрлэгийн анхны эрхлэгчээр Дарьсүрэнгийн Гэсэрмаа ажиллаж байсан байна. Д.Гэсэрмаа нь бүрэн бус дунд боловсролтой эрхлэгчээр ажиллахаасаа өмнө сургуульд багшаар ажиллаж байжээ.

1-р баг: Дүнгээгийн өвөр

2-р баг: Төөнтийн ам

3-р баг: Хөх шарт

4-р баг: Минжийн хойд тал

5-р баг: Асгатын өвөр

6-р баг: Могой, Аргалант

7-р баг: Уст бүрд эд болно. Сумын төв нь улаан туг бүхий 5-6 гэрт байрлаж үйл ажиллагаа явуулдаг байсан аж. Өнөөгийн сумын төв буй газрыг Сөлийн бэлчээр гэдэг байсан бөгөөд энэ газар суурьштлаа нэлээд хэдэн удаа Хэрсэн чулуу, Овоотын гэзэг, Хужиртын булаг зэрэг газар суурьшин байгаад 1940-өөд оны үеэс одоогийн газартаа байршин Алтанбулаг хэмээн нэрийдэгдэх болжээ. Анхны суман даргаар С.Ламжав гэдэг хүн байжээ.  

1941 онд нутгийн захиргааны дүрэмд өөрчлөлт оруулах тухай хууль тогтоомж гарч уг тогтоол ёсоор нутаг ойр зарим нэгэн сумдыг өөр аймагт шилжүүлэн өгөхөөр болжээ. БНМАУ-ын бага хурлын тэргүүлэгчдийн 81-р тогтоолоор Хөвсгөл аймгийн Баянхайрхан сумыг Завхан аймагт шилжүүлэн өгөх тухай шийдвэр гарч улмаар Завхан аймгийн захиргааны даргын сум шилжүүлэн авах 1942 оны I сарын 17-ны өдрийн 13-р тогтоолын дагуу Баянхайрхан сум Завхан аймагт шилжиж иржээ. Энэ үед Баянхайрхан сум 6 баг, 638 өрх, 1928 хүн амтай, тэмээ 445, адуу 5882, үхэр 5247, хонь 48214, ямаа 12647 бүгд 71990 толгой малтай байжээ.