Jump to content

Улиастай

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Улиастай
ᠤᠯᠢᠶᠠᠰᠤᠲᠠᠢ
Улиастай сум
ᠤᠯᠢᠶᠠᠰᠤᠲᠠᠢᠰᠣᠮᠣ
Улиастай, Монгол
Улиастай
Улиастай
Солбицол: 47°44′34″N 96°50′36″E / 47.74278°N 96.84333°E / 47.74278; 96.84333
Улс Монгол
АймагЗавхан
Байгуулагдсан1733
Газар нутаг
  Нийт
32.04 км2 (12.37 бээр2)
Өндөр
1,753 м (5,751 фут)
Хүн ам
 (2022)
  Нийт16,507
  Нягтрал520/км2 (1,300/бээр2)
Цагийн бүсUTC+8 (UTC + 8)
Шуудангийн код
81090
Бүсийн дугаар+976 (0)146
Уур амьсгалBSk

Улиастай хот нь Завхан аймгийн төв юм. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотоос 978 км зайд оршино. Монгол Улсын 2000 оны хүн амын тооллогоор нийт оршин суугч нь 24,276 байсан ба улсдаа хүн амаар 10-д бичигдэж байв. 2006 оны тооцоогоор 16,300 болсон [1] ба энэ нь 17-р байрт орно. Завхан аймгийн Улиастай сум нь засаг захиргааны хувьд Өлзийт, Товцог, Жинст, Богдын гол, Чигэстэй багуудад хуваагддаг. Мөн энэхүү суманд Монгол Улсдаа алдартай Отгонтэнгэр уул буюу Очирваань хайрхан байдаг.

1733 онд Зүүнгарын Галданцэрэнгийн цэргээс сэргийлэн “Хязгаар дахиныг тогтоогч зүүн этгээдийн туслагч жанжин”-ы газрыг байгуулсныг Улиастай хотын үүсэл гэж үздэг. Энэ нэрийг товчлон “Улиастайн жанжин”-ны газар хэмээн нэрлэгдэх болжээ. Улиастай хотыг 1912 оны 1-р сарын 12 өдөр Манжийн дарлалаас Богд хаант Монгол улсын лам, ноёд нийлсэн 400 монголчуудын тулган шаардах бичгийг Улиастайн амбаны газарт өгсөн. Улмаар хүч хүрэхгүйгээ мэдсэн манжийн улиастайн цэргийн жанжин, улиастайн амбан сайд хоёр 13 өдөр бууж өгснөөр чөлөөлөгдсөн.

1921 оны Ардын хувьсгалын дараа МАН-ын 14 дүгээр үүр, ХЗЭ-ийн  үүр, холбоо, Харилцан туслалцах хоршооны салбар, худалдаа ба аж үйлдвэрийн банк, анхны бага сургууль тус тус байгуулагдсан. Нутгийн захиргааны шинэ дүрэмтэй уялдуулан Дашпунцаглан хийдийн харьяат нарыг Отгон хайрхан уулын хошуу, Улиастайн газрыг Жавхлант хот хэмээн нэрлэх болсон. Хантайшир уулын аймгийн 5 дугаар их хурлаар тус аймгийн яамыг Жавхлант хотод шилжүүлэхээр болж, 1929 оны 4 сард нүүн ирсэн. Отгон хайрхан уулын хошууг Хантайшир уулын аймагт шилжүүлсэн. БНМАУ-ын Улсын Бага хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор 1931 оны 2 дугаар сарын 18-нд Хан Тайшир уулын аймгийг татан буулгаж Завхан аймгийг шинээр байгуулж, Жавхлант хотод төвлөсөн. Жавхлант хотыг 1961 онд Улиастай хот хэмээн хуучин нэрээр нэрлэх болжээ.

2022 оны жилийн эцсийн байдлаар, нийт 0,03 мянган км2 нутагтай. Жинст, Жаргалант, Чигэстэй, Богдын гол, Товцог, Өлзийт гэсэн 6 баг, 4770 өрх, 16507 хүн ам, 121,6 мянган толгой малтай. Улиастай сумын ИТХ-ын даргаар Д.Саранцэцэг, Улиастай сумын засаг дарга бөгөөд хотын захирагчаар Ч.Наранбат нар ажиллаж байна.

Хотын төвийн автобусны буудал

Хотдоо ойр орших хуучин Улиастай нисэх буудал нь 2 шороон зурвастай. 2002 оноос 1 шороон зурвастай байсан бол 2019 оноос хатуу хучилттай зурвастай болж Доной нисэх буудал ("Шинэ Улиастай нисэх буудал" ч гэдэг) нь Улиастай хотоос баруун зүгт 25 км зайд орших бөгөөд Улаанбаатартай байнгын нислэг явуулдаг.

Улиастай нь 1733 онд цэргийн хуаран хот болж үүссэн. Улиастайд Манжийн цэргийн хэрмийн туурь байдаг бөгөөд Монгол улсын хамгийн урт түүхтэй хот юм. Мөн тус аймагт Даян хайрхан хэмээх 20 метр өндөр тайхар хадтай уул байдаг. Мөн энэхүү суманд Монгол Улсдаа алдартай Отгонтэнгэр уул буюу Очирваань хайрхан байдаг.

Аймгийн төвийг тойроод нар мандах зүгээс эхлэн цагийн зүүний дагуу Жинст хайрхан, Товцог хайрхан, Бичигт толгой, Ганцын даваа, Өндөр толгой, Баян-Улаан хайрхан, Жавхлант толгой, Хатавч гэх мэтийн уулнууд байхаас гадна аймгийн төвийн зүүн хойд талд 60-аад километрийн зайтай орших Загастайн даваанаас эх аван урсдаг Чигэстэйн гол, зүүн урдаас Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрээс эх аван урсах Богдын гол Улиастай хотыг дайран өнгөрнө. Энэ хоёр гол баруун зүг урссаар Алдархаан сумын төвийн урд ширээгийн гол зутгаж, цааш урсаж өгөөмөрийн тал нутагт Завхан голтой нийлдэг.

Улиастай хот нь уур амьсгалын хувьд хангайн бүс нутгийн сэрүүн бүсэд орох учир ихээхэн хүйтэн байдаг. Жилийн дундаж хэм нь -1° С байх бол хур тунадасны дундаж нь 267 мм байна. Сүүлийн таван жилийн дундаж хур тунадас буусан хэмжээг хүснэгтээс харахад 1-р сард хамгийн бага буюу 3,4 мм байгаа жилийн бага бага хур тунадас буудаг сар юм.

Цаг уурын мэдээлэл: Улиастай, өндөр 1,759 м (5,771 фут), (1991–2020 оны хэвийн, туйлын үе 1990–2023)
Сар 1 сар 2 сар 3 сар 4 сар 5 сар 6 сар 7 сар 8 сар 9 сар 10 сар 11 сар 12 сар Жил
Макс. Температур °C (°F) 1.1
(34.0)
10.2
(50.4)
15.5
(59.9)
24.9
(76.8)
29.6
(85.3)
32.7
(90.9)
35.8
(96.4)
34.2
(93.6)
27.5
(81.5)
25.0
(77.0)
13.2
(55.8)
4.0
(39.2)
35.8
(96.4)
Дундаж дээд °C (°F) −15.6
(3.9)
−10.5
(13.1)
−0.2
(31.6)
10.0
(50.0)
16.3
(61.3)
22.6
(72.7)
24.5
(76.1)
22.2
(72.0)
16.2
(61.2)
7.3
(45.1)
−4.4
(24.1)
−13.3
(8.1)
6.3
(43.3)
Өдрийн дундаж °C (°F) −22.9
(−9.2)
−18.7
(−1.7)
−8.9
(16.0)
2.6
(36.7)
9.1
(48.4)
15.2
(59.4)
17.2
(63.0)
14.6
(58.3)
8.1
(46.6)
−0.5
(31.1)
−11.9
(10.6)
−19.8
(−3.6)
−1.3
(29.6)
Дундаж доод °C (°F) −28.9
(−20.0)
−25.9
(−14.6)
−16.5
(2.3)
−3.9
(25.0)
1.4
(34.5)
7.8
(46.0)
10.5
(50.9)
7.9
(46.2)
0.6
(33.1)
−7.0
(19.4)
−18.1
(−0.6)
−25.2
(−13.4)
−8.1
(17.4)
Мин. температур °C (°F) −44.2
(−47.6)
−42.3
(−44.1)
−37.2
(−35.0)
−27.7
(−17.9)
−13.0
(8.6)
−4.8
(23.4)
−0.1
(31.8)
−3.2
(26.2)
−14.3
(6.3)
−29.5
(−21.1)
−36.7
(−34.1)
−40.6
(−41.1)
−44.2
(−47.6)
Дундаж хур дунадас см (инч) 3.3
(0.13)
3.5
(0.14)
4.2
(0.17)
9.0
(0.35)
17.0
(0.67)
34.1
(1.34)
60.2
(2.37)
45.0
(1.77)
20.5
(0.81)
7.7
(0.30)
5.4
(0.21)
4.1
(0.16)
214
(8.42)
Дундаж хур тунадастай өдрүүд (≥ 1.0 мм) 1.7 1.6 2.0 2.5 3.6 6.0 8.8 7.5 3.6 2.3 2.3 2.0 43.8
Дундаж харьцангуй чийгшил (%) 69.0 65.3 57.8 46.4 43.2 48.3 54.4 56.1 52.7 55.0 65.9 69.3 56.9
Сарын дундаж нартай цаг 179.7 203.9 244.7 262.8 296.9 298.1 280.3 282.9 248.9 218.7 163.9 148.2 2,829.1
Эх сурвалж 1: NOAA[2]
Эх сурвалж 2: Starlings Roost Weather[3]
  1. Ministry of Health of Mongolia. National Center for Health Development. Health Indicators 2006Archive copy (Memento 25. Аравдугаар сар 2007 цахим архивт)
  2. "World Meteorological Organization Climate Normals for 1991-2020". National Oceanic and Atmospheric Administration. Татаж авсан: 2026-04-20.
  3. "ULIASTAI Climate: 1991–2020". Starlings Roost Weather. Эх хувилбараас архивласан: 2025-04-26. Татаж авсан: 2026-04-20.