Завхан гол
Завхан гол | |
---|---|
Эх | Шар усны гол, Буянт гол |
Адаг | Айраг нуур |
Усаа цуглуулдаг орнууд | Монгол |
Байршил | Завхан Говь-Алтай Ховд Увс |
Урт | 808 км |
Эхийн өндөр | 2129 м |
Адгийн өндөр | 1030 м |
Ус цуглуулах талбай | 71,210 км²[nb 1] |
Баруун цутгалууд | Шурагийн гол |
Завхан гол нь Говь-Алтай, Завхан аймгуудын заагт орших Монголын томоохон голуудын нэг.
Тус гол нь Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийн хоёр талаас эх авах гол горхиор усжина. Отгонтэнгэрийн өмнө хажуугаас эх авдаг Буянт, Шар-Ус хоёр гол нийлэн Завхан гол болдог байна. Буянт ба Шар-Ус голын хөндийд мөсдөлийн мөрны хурдас нь тогтсон хэдэн арван нуур байх (хамгийн том нь Хөх нуур) ба өөр хоорондоо гол горхиор холбогдсон эдгээр нуурууд нь илүүдэл усаа Завхан голд цутгана.
Завхан гол нь Хангайн нуруунаас салаад өмнө зүгийг орхиж баруун хойш Их нууруудын хотгорыг чиглэн урсана. Завхан голын нийт урт 800 гаруй км юм. Тайшир сум хүртэл эхний хэсэгт голдрилын өргөн 30-60 м, усны гүн 0.6-25 м, урсгалын хурд 1-1.5 м/сек байна. Тайшираас доош хэсэг газар голдрил нь 3-8 хүртэл салаалах тул үндсэн голдрилыг ялгахад бэрх. Завхан голын баруун гараас түүний хамгийн том цутгал Шурагийн гол нийлнэ. Богд голын цутгалаас доош голдрил 100-350 м хүртэл өргөсөн задгайрч, усны гүн 0,7-1,5 м, урсгалын хурд 0.7-1,2 м/сек болно.[1]
2008 онд Улаанбоомын усан цахилгаан станцыг барьснаас хойш Завхан голын урсац боогдож, 2011 он гэхэд 300 км орчим урсац газар гурван жил огт усгүй болж тасарсан байжээ. Үүнээс болоод түүний дагуу нутаг нь эзгүйрч, цөлжилт явагдаж байгаа.[2]
Тэмдэглэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ (150 000, along with a swimming pool Hovd)
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Завхан гол" (Memento 10. Тавдугаар сар 2012 цахим архивт), Medeelel.mn
- ↑ Ж.Түдэвдорж (24 January 2011). "Завхан гол урсахаа байсан". News.mn. Эх хувилбараас архивласан: 14 Нэгдүгээр сар 2012. Татаж авсан: 22 May 2012.