Отгонтэнгэр

Отгонтэнгэр уул
Очирваань хайрхан, Этүгэн уул
Отгонтэнгэр хайрхан өмнөд талаасаа

Отгонтэнгэр хайрхан өмнөд талаасаа

Үнэмлэхүй өндөр 4008 м
Байрлал Алдархаан сум, Mn coa zavkhan aimag.svg Завхан аймаг
Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Нуруу Хангайн нуруу
Харьцангуй өндөр 2259 м
Солбицол 47° 36′ 29″ У, 97° 33′ 9″ ЗКоординат: 47° 36′ 29″ У, 97° 33′ 9″ З
Отгонтэнгэр (Монгол Улс)
Отгонтэнгэр
Анхны авиралт 1955 он (Монголын уулын спортын баг)
Онцлог Хангайн нурууны ноён оргил, төрийн тахилгатай
Отгонтэнгэрийн оргилоос баруун зүг рүү Хөх нуурыг харсан байдал

Отгонтэнгэрийн оргилоос баруун зүг рүү Хөх нуурыг харсан байдал

f

Отгонтэнгэр уул нь Монгол Улсын баруун бүс, Завхан аймгийн Алдархаан сумын нутагт орших Хангайн нурууны ноён оргил юм. Монголчууд эрт дээр үеэс Очирваань хэмээн хүндэтгэн шүтэж ирсэн энэхүү уул нь хангайн нурууны тахилгатай, ариун дагшин уул юм. Далайн түвшнээс дээш 4008 метр өндөрт өргөгдсөн учраас уулын оргил хэсэг нь мөнх цас, мөстэй.

Нэр[засварлах | кодоор засварлах]

Отгонтэнгэр хэмээх нэр нь түрэг, монгол хэлний дундынх гэгдэх “Отхан” буюу “Галын хаан, голомт сахигч”, монгол хэлний эртний үгийн санд “Этүгэн” буюу “Анхны эх газар” хэмээсэн унаган монгол үг ажээ.

Монголчууд энэ уулыг эртнээс тахиж, “Сүмбэр уул”, “Очирваань хайрхан”, “Цаст цагаан уул”, “Отгонтэнгэр”, “Этүгэн уул” хэмээн нэрлэж, цай идээний дээжийг өргөж ирсэн түүхтэй. Монголчуудын хувьд хүрээлэн буй нутаг ус, байгалийн нөхцөл нь ихээхэн үүрэгтэй байсны дээр байгалийн хүчин зүйл, хүний хувь тавилан хоёрын харилцан шүтэлцээг далдын холбоогоор тайлбарлан, тахиж шүтсээр иржээ. Буддын шашны ойлголтоор, Хэнтий ханыг “Намсрай бурхны орон”, Отгонтэнгэрийг “Очирвааний орон”, Хөгнө ханыг “Улаан сахиусын орон” гэсэн нь эдүгээ хүртэл уламжлал болон үлдсэн байна. Эртний Монголд бөөгийн шүтлэг зонхилж байснаас улбаалан, Отгонтэнгэр уулыг ер бусын хүчит эзэн савдагтай хэмээн биширч бөөгийн ёсны гол тахилга үйлддэг заншилтай байжээ. Отгонтэнгэр уул нь бөө мөргөлийн ч онгон, бурхан шашны ч шүтээн.

Газар зүйн байршил[засварлах | кодоор засварлах]

Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэрийг, түүний орчны уулсыг оролцуулсан 955 ам км талбайг хамруулан 1992 оноос дархлан хамгаалж байна. Отгонтэнгэр уулын ноён оргил нь далайн түвшнээс дээш 4021 м-т өргөгдсөн бөгөөд түүний 3752 м-ээс дээш өндөрт мөнх цастай юм. Мөнх цасны хилээс доохно уулын энгэрт дархан газрын бүсэд Бадархундага гэдэг үзэсгэлэнт нуур бий.

Энэ уул нь эртнээс онголон тахисаар ирсэн Монголын их тахилгатай уулын нэг бөгөөд тахилгатай уулынх нь хувьд ЮНЕСКО “Дэлхийн гайхамшигт үнэт зүйл болох нь” зэрэглэлээр дэлхийн байгалийн өв гэж бүртгэн авах санал гаргажээ. Отгонтэнгэр уул нь Улиастай хотоос 100 км, хүүхдийн зуны амралтын «Даян зуслан»-гаас урагш 20 гаруй км зайтай оршино[1]. Эргэн тойрон битүү ой хөвч, ширүүн урсгалт, нуураар элбэг ойр орчмын уулсууд байгалийн өвөрмөц тогтоц бүхий газрууд, ан амьтан биосфер, экосистемийн бүрдэл маш сайн, ховор ургамал амьтан элбэг, олонд алдаршсан рашаан сувилал, хойд талаас нь эх авч урсах Богдын голын баруун эрэгт байдаг. Завхан аймгийн Алдархаан сумын нутагт оршдог, аймгийн төвөөс Отгонтэнгэрийн рашаан амралт хүртэл 78 км, Алдархаан сумаас Хайрханы өвөр Бадархундага нуур хүртэл 95 км байдаг.

Хөх нуур нь Отгонтэнгэрийн дархан цаазат газрын хамгийн том нуур юм. Далайн төвшнөөс дээш 2455 метрт оршдог бөгөөд мөстлөгийн гаралтай, урт нь 5.5 километр, өргөн нь 3.5 километр юм. Отгоны амралт хэмээх 13-55 хэмийн халуунтай 50 орчим рашаан байх бөгөөд эмчилгээний чанарыг нь XYI зууны үеэс мэджээ. Улиастай хотоос 85 километр орчим алслагдсан байдаг. Отгонтэнгэр уулын хойд зүгт далайн төвшнөөс дээш 3643 метр өндөрт хүн бараг хүрч очоогүй нэг уул байдаг. Түүнийг Бага Богд уул буюу Бага Отгонтэнгэр гэдэг бөгөөд аргаль, янгирын нутаг юм. Энэ уулыг нутгийнхан “Сайн цагийн бурхдыг хамгаалагч уул” хэмээн бэлэгшээн үздэг.

Амьтан, ургамал[засварлах | кодоор засварлах]

Мөнх цаст Отгонтэнгэр уул, Бадархундага нуур, өвөрмөц тогтоц бүхий гол нуур, халуун хүйтэн рашаан, Отгоны амралт, Даян амралт, биологийн төрөл зүйл, Хангайн нурууны ноён оргил мөнх цаст Отгонтэнгэр уул нь далайн түвшнээс дээш 4021 м өргөгдсөн, 30 гаруй зүйл хөхтөн, 50 гаруй зүйл шувуу, 2 зүйл мөлхөгч, 5 зүйл загас, 6 зүйл ховор ургамал, 70 гаруй зүйл эмийн ургамал зэрэг нэн ховор, ховор ан амьтад, ургамалтай.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Хүүхдийн «Даян зуслан»-гаас Отгонтэнгэр, Бадархундага

Хангайн нуруу нь Монгол орны төв хэсэгт гурван тэрбум жилийн тэртээ, Явран галавт анх үүссэн бөгөөд энэ нуруунаас бусад монголын газар нутаг бүхэлдээ тухайн үеийн цорын ганц гадаад далай болох Номхон далайн залгаас бүхий гүехэн боловч асар их хэмжээний дотоод тэнгисийн ёроолоос, 900 сая жилийн өмнөөс зарим уул үүсч бий болон өргөгдсөөр 800 сая жилийн өмнө тэнгис татран ширгэж, хуурай газар бий болсон гэдэг. Хойд мөсөн далай, Атлант, Энэтхэгийн далайнуудыг 200 сая жил хүрэхтэй үгүйтэй үүсч, Гималайн нуруу 30-аад сая жилийн өмнө үүсэн бий болсныг үзвэл Хангайн нурууны ноён оргил, Отгонтэнгэр “Богд Очирваань” ертөнцийн уулын анхдагч уул мөн бөлгөө. Халх Монголыг даасан бурхныг Очирваань хэмээнэ. Дэлхий анх галав юүлсэн усан далайгаар бүрхэгдсэн байхуйд гурван тэрбум жилийн өмнө Отгонтэнгэр оргил усан доороос цухайснаар Монголд анх эх газар үүссэнийг “Хаадын сан” цувралын Чингис хааны ботид түүхч академич Н.Ишжамц, Х.Намсрай нар дурдаж баталгаажуулжээ.

Монголчууд энэ хайрханаа эртнээс тахиж шүтэж ирсэн ба анх 6-8-р зуунд Түргүүд тахидаг байсан. Түүнээс хойш 1779 онд сэргээн тахиж байгаад мартагдан 1911 онд Богд хаан жил бүр ламын шашны ёсоор тахиж байж байгаад мөн мартагдан 1995 онд Ерөнхийлөгчийн зарлигаар сэргээж Отгонтэнгэр уулын төрийн тахилгыг 4 жил тутам үйлдэж байхаар болжээ. Албан ёсоор 1818 онд дархалж байсан түүхтэй бөгөөд 1992 онд УБХ-ын тогтоолоор Отгонтэнгэр уулын дархан цаазат газрыг байгуулжээ. Ойр орчмын нутаг нь мөстлөгийн үеэс бүрэлдэн тогтсон хатуулаг чанартай уулсаас бүрдэнэ.

Авиралт[засварлах | кодоор засварлах]

Отгонтэнгэр ууланд хамгийн анх 1955[2] онд Монголын уулын спортын баг анх авирсан байна. 2003 оноос хойш оргил хэсгийн мөнх цас, мөсийг хамгаалах үүднээс оргилд гарахыг хорьсон байдаг. Тус ууланд авирахад жишээлбэл урд энгэр нь нэлээд налуу учир бараг 2500 метрийн өндөр хүртэл тээврийн хэрэгслээр туулах боломжтой. Авирахад хамгийн хялбар хэсэг нь зүүн өмнө тал юм.

2017 оны 10-р сарын осол[засварлах | кодоор засварлах]

2017 оны 10-р сарын 21-нд Отгонтэнгэрийн оргилд гарсан 27 уулчин бууж яваад тавцангийн гулсалтад өртөж, багийн 17 гишүүн нь 700 орчим метрийн өндөртэй хавцал руу унан осолджээ. Үлдсэн 10 гишүүн нь 22-ны өдөр уулнаас бууж ирээд холбогдох газарт мэдэгдсэнээр авран хайх ажиллагааг явуулж 3 хоног ажиллан бүх 17 гишүүний цогцсыг ослын газраас олж илрүүлсэн. Энэхүү осол нь байгалийн гамшиг байсныг мэргэжлийн байгууллага тогтоосон байна. Уулчид авиралтын тогтсон замаар бууж явсан бөгөөд нийт амь үрэгдсэн уулчдын 90% нь туршлагатай, монголын сор болсон уулчид байсан байна.

Онгоцны осол[засварлах | кодоор засварлах]

1963 онд Улаанбаатараас Улиастайн чиглэлд нисч байсан МИАТ-ийн АН-24 онгоц битүү манантай таарч, Отгонтэнгэрийн зүүн талыг мөргөн унасан байна. Тус онгоцонд багцаагаар 40 гаран зорчигч байсан ба нэг ч хүн амьд гараагүй ажээ. ан-26 биш монгол 105 дугаартай ил-14 онгоц мөргөсөн.

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

Эх сурвалж[засварлах | кодоор засварлах]