Jump to content

Их нууруудын хотгор

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Их нууруудын хотгор
Сансраас харагдах байдал
Сансраас харагдах байдал

Сансраас харагдах байдал

Нутгийн байрлал  Монгол,  Орос
Ус зүй Увс нуур, Хяргас нуур, Дөргөн нуур, Хар-Ус нуур, Хар нуур, Айраг нуур, Ховд гол, Завхан гол, Тэсийн гол
Нуруу Монгол Алтайн нуруу, Хангайн нуруу, Тагнын нуруу
Газар зүйн байрлал 49° 54′ У, 92° 19′ ЗКоординат: 49° 54′ У, 92° 19′ З
Их нууруудын хотгор (Монгол Улс)
Их нууруудын хотгор (Монгол Улс)
Их нууруудын хотгор
Их нууруудын хотгор
Өндөр 750 - 2000 м
Урт 500 км
Өргөн 400 км
Талбай 100.000 км²

Их нууруудын хотгор нь баруун Монголд байрлах хагас хуурай хотгор газар. Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгуудын нутаг дэвсгэрт багтдаг. Баруун талаараа Алтайн нуруу, зүүн талаараа Хангайн нуруу, хойд талаараа Тагнын нуруунуудаар хүрээлэгдэх ба д.т.д. 750 -аас 2000 м хүртэлх өндөр бүхий 100,000 км² орчим талбайтай нутаг юм. Хотгорын зарим хэсэг нь Оросын нутаг дэвсгэрт байрладаг.

Хотгорт Увс нуур, Хяргас нуур, Дөргөн нуур гэсэн давст; Хар-Ус нуур, Хар нуур, Айраг нуур гэсэн цэнгэг уст нуурууд багтана. Мөн 14,000 км² намаг, элсэрхэг нутагтай. Хойд хэсэг нь тал нутаг байх бол өмнөд хэсэг нь ихэвчлэн хагас цөл, цөлөрхөг нутаг байна. Ховд гол, Завхан гол, Тэс голууд нь энэ нутгаар урсах хамгийн том голууд юм.

Тус хотгор нь цэнгэг усны томоохон ай сав газар бөгөөд төв азийн чухал ус намгархаг газруудыг өөртөө агуулна. Зэгс шагшуурга ихтэй хоорондоо холбогдсон нуур, голууд нь энэ ус намгархаг газрыг бүрдүүлнэ. Устах аюулд орсон хэд хэдэн нүүдлийн шувууд ихээр нутагладаг, үүнд: Халбаган хошуут (Platalea leucorodia), Хар өрөвтас (Ciconia nigra), Загасч явлаг (Pandion haliaetus), Усны цагаан сүүлт бүргэд (Haliaeetus albicilla), Хошуу галуу (Anser cygnoides), and Хээрийн галуу (Anser indicus). Тус нутагт хэдхэн тооны цагаан хотон (Pelecanus onocrotalus) үлджээ. Загас, ургамал элбэг гол нууруудын сав газарт өндөглөнө.[1]