Тэсийн гол

Чөлөөт нэвтэрхий толь — Википедиагаас
Харайх: Удирдах, Хайлт
Тэсийн гол
Тес-Хем (Тува)
Эх Булнайн нуруу
Адаг Увс нуур
Усаа цуглуулдаг орнууд Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Байршил Mn flag khövsgöl aimag 2014.svg Хөвсгөл
Mn flag zavkhan aimag.svg Завхан
Uvs Aimag Flag.svg Увс
Орос Тува
Урт 568[1] км
Эхийн өндөр 1900 м
Адгийн өндөр 759 м
Урсац -дундаж 56 м³/с
Ус цуглуулах талбай 33.400[2] км²
Голын систем Тэс

Тэсийн гол нь Хөвсгөл аймгийн нутаг Булнайн нуруунаас эх аван 550 км урссаар Увс нуурт цутгадаг манай орны томоохон голуудын нэг бөгөөд ганц эх оронч гол юм. Учир нь тэсийн гол нь ОХУ-ын руу урсч гараад эргээд Монгол нутагт орж ирж усаа Увс нуурт цутгадаг онцлогтой. Тэсийн гол нь адаг орчимдоо хэсэг хэсэг салаалж, тэр дагуудаа намаг, нуга, хужир, мараа, усан арал, бургасан шугуй бүхий өвөрмөц үзэсгэлэнтэй газар юм. Тэсийн гол нь эхэн ба дээд хэсэгтээ ой модтой уулын дундуур, доод ба адгийн хэсэгтээ хээр цөлөрхөг газраар урсана. Голын өргөн нь 120м, гүн нь 2.5 м, хурд 1.5 м/с хүрнэ. Тэсийн голын олон салаалсан хэсэгт улиасан төгөл, бургасан шугуй, тэмээн харганы ширэнгэ бүхий баруун Монголын хэв шинжийн алаг өвст үетэнт, улалжит нуга, алаг цоог төгөл бий.

Талбайн хэмжээ: 101000 га.

Уур амьсгал[засварлах | edit source]

Увс нуурын жилийн дундаж температур -40-аас –4.90С хүртэл, жилийн хур тунадас 100-200 мм ордог байна. Өвөлдөө хүйтэн, зундаа халуун хуурай учир эрс тэс уур амьсгалтай.

Амьтан[засварлах | edit source]

Тэсийн гол нь олон улсын ач холбогдол бүхий усны шувуудын өндөглөн зусдаг гол газар нутаг бөгөөд монгол улсын улаан номонд орсон ховор болон нэн ховор хотон, халбаган хошуут, хар өрөвтас, ямаан сүүлт нугас, гангар ба хуруут хун, релик цахлай, цасч дэглий, хээрийн галуу, тоодог, жороо тоодог, уран шувуу, усны цагаан сүлт бүргэд, хошуу галуу зэрэг оолон зүйлийн шувуудтай. Тэсийн голын шугуйд улаан номонд орсон ховордож байгаа зэгсний гахай, азийн минж, эрээн хүрнэ, усны булга, сибирийн гүлмэр, зэрлэг гахай, бор гөрөөс, буга, ойн солонго, ширх хөхтөн амьдардаг.

Ой мод, ургамал[засварлах | edit source]

Тэсийн голд 32 зүйлийн бургас, улиас, хүс ургадаг. Манай орны чацарганы нөөц газар бөгөөд тошлой, хад, мойл, улаалзгана, нохойн хошуу зэрэг олон төрлийн жимс, жимсгэнэтэй. Тэсийн голд 32 зүйлийн бургас, улиас, хүс ургадаг. Манай орны чацарганы нөөц газар бөгөөд тошлой, хад, мойл, нохойн хошуу зэрэг олон төрлийн жимс, жимсгэнэтэй.

Соёлын онцлог[засварлах | edit source]

Халх, Баяд, эртний Киргизүүдийн үлдсэн омогууд ястанууд амьдардаг. Тэсийн голын дагуу омог отгоороо модон овоо бий болгон тахиж шүтэж ирсэн уламжлалтай. Мөн давсны орд, буулт ихтэй. Хурдан хүлэг хүчит бөхчүүдийн өлгий нутаг юм.

Зүүлт тайлбар[засварлах | edit source]

  1. touristinfocenter.mn: ТЭСИЙН ГОЛ, 2016-07-12
  2. textual.ru: ОХУ-ын улсын ус зүйн бүртгэл