Ховд аймаг

(Ховд-с чиглүүлэгдэв)
«Ховд» үгээр энд холбогдлоо. Өөр зүйлийн хуудсыг «Ховд»-с олж болно.
Ховд аймаг
англ. Khovd Province

ᠬᠣᠪᠳᠤᠠᠶᠢᠮᠠᠭ
Ховд аймгийн сүлд Ховд аймгийн далбаа
Ховд аймгийн сүлд Ховд аймгийн далбаа
Khar-Nuur lake, Khovd aimag, Mongolia.JPG
Хар нуурын эрэг
Ерөнхий мэдээлэл
Байгуулагдсан: 1931 он
Улс: Монгол УлсМонгол Улс Монгол Улс
Аймгийн төв: Ховд (хот)
Аймгийн сумд: 16
Газар нутгийн талбай 76,060.38 км²
Хүн ам: 91,099 (2022 он)
Хүн амын нягтрал: 1.1[1] оршин суугч км² тутамд
Угсаатан: Xалx, ойрад голцуу
цөөн хасагууд,
2020 оны тооллогоор:
88% - Монгол үндэстэн,
11.2% - хасаг үндэстэн
Нутгийн олон: Ховдынхон
Утасны код: +976 (0)143
Шуудангийн дугаар: 84000
ТХ-ийн улсын дугаар: ХО
ISO 3166-2: MN-043
Цахим хуудас: khovd.gov.mn
Газрын зураг
ХятадОросын Холбооны УлсОрхон аймагДархан-Уул аймагГовьсүмбэр аймагУлаанбаатарДорнод аймагСүхбаатар аймагХэнтий аймагТөв аймагДундговь аймагДорноговь аймагӨмнөговь аймагБаянхонгор аймагГовь-Алтай аймагХовд аймагБулган аймагАрхангай аймагХөвсгөл аймагЗавхан аймагУвс аймагБаян-Өлгий аймагӨвөрхангай аймагСэлэнгэ аймагХовд аймгийн байршил
About this image
Монгол Улс дахь Ховд аймгийн байршил

Координат: 47° У, 93° З

Ховд (ᠬᠣᠪᠳᠤ) нь Монгол улсын аймаг юм. Аймгийн төв нь Ховд хот. Ховд хот нь Улаанбаатараас 1,580 км, харин МУ-ын зүүн хязгаар болох Дорнод аймгаас 2300-аад км-н зайд оршдог.

Түүх[засварлах | кодоор засварлах]

Үндсэн өгүүлэл: Ховдын хязгаар

Засаг захиргааны нэгж[засварлах | кодоор засварлах]

Ховд аймагт Захчин 6 сум , Халх 2 сум, 1 өөлд, 1 торгууд сум бий.

Ховд аймгийн сумдын хүн амын тооны өөрчлөлт (1969-2011), газар нутгийн хэмжээ[2]
Нэр Аймгийн статистикийн хэлтсийн тооцсон хүн амын тоо Газар нутаг
(км²)
Нягт сийрэг
(хүн/км²)
Угсаатны бүтэц
Сум төв суурин
(хотыг тодоор)
1969 он 1979 он 1989 он 2000 он 2011 он[3]
1 Алтай Бор-Үзүүр 1,700 2,141 2,312 3,234 3,127 13,144 км² 0.25 голчлон захчин
2 Булган Бүрэнхайрхан 6,955 7,052 8,279 9,374 9,266 8,104 км² 1.19 голчлон торгууд
3 Буянт Буянт 1,965 3,361 3,611 3,362 2,875 3,759 км² 0.96
4 Дарви Булган 1,896 2,402 2,540 3,061 2,710 5,604 км² 0.47 голчлон халх
5 Дөргөн Сээр - 1,715 2,555 2,199 2,873 4,128 км² 0.73 голчлон дөрвөд
6 Дуут Босго 1,281 1,675 1,757 2,257 2,041 2,146 км² 0.98 голчлон урианхай
7 Жаргалант Ховд 10,728 17,620 24,146 26,418 27,538 70 км² 417.24
8 Зэрэг Алтантээл 2,298 2,388 2,563 3,583 3,131 2,524 км² 1.23 голчлон захчин
9 Манхан Төгрөг 3,273 3,273 3,752 5,042 4,004 4,330 км² 1.05 голчлон захчин
10 Мөнххайрхан Цэнхэр 1,248 1,811 2,085 2,673 2,225 2,554 км² 1.06 голчлон урианхай
11 Мөст Улаантолгой 3,068 3,239 3,603 4,244 3,289 3,927 км² 0.91 голчлон захчин
12 Мянгад Баянхошуу 4,087 2,940 3,621 4,015 3,541 3,258 км² 1.12 голчлон мянгад
13 Үенч Хөх-Үзүүр 2,151 2,575 3,345 4,604 4,440 7,476 км² 0.64 голчлон захчин
14 Ховд Дунд-Ус 3,727 3,927 4,510 4,834 3,131 2,830 км² 1.63 голчлон казах
15 Чандмань Урдгол 2,310 2,311 2,486 3,417 3,001 6,016 км² 0.52 голчлон халх
16 Цэцэг Цэцэгнуур 1,908 2,189 2,358 2,759 2,585 3,491 км² 0.72 голчлон халх
17 Эрдэнэбүрэн Хар-Ус 2,490 2,258 2,655 3,414 2,556 2,772 км² 1.22 голчлон өөлд
Аймгийн дүн 51,155 62,877 75,822 89,326 82,333 76,133 км² 1.22

Хүн ам[засварлах | кодоор засварлах]

Mongolia Khovd sum map.png
Ховд аймгийн ястан угсаатнууд[4]
Ястан угсаатан Эзлэх хувь
Халх 28.1%
Захчин 25.2%
Казах 11.2%
Торгууд 7.4%
Урианхай 8.3%
Өөлд 6.0%
Дөрвөд 6.5%
Мянгад 5.3%
Бусад 2.0%

Эдгээр ястан, үндэстнүүд нь бүгд өөрсдийн уламжлалт суурин газар, түүний хэв маяг, уламжлалт хувцас зэрэг соёлын ялгаанууд, мөн уран зохиолын, урлагийн, дуу хөгжмийн уламжлалуудтай юм. Ховд аймгийн олон ястан иргэд өөр өөрийн онцлог аман аялага бүхий Монгол хэл-ээр харилцах ба Жаргалант сум, Ховд сум, Буянт сум, Булган сум зэрэг зарим сумдад олноор суурьшсан казакууд Монгол хэл ба Казах хэл-ээр харилцдаг.

Ховд аймгийн хүн амын өсөлт нь 1991 онд зогсжээ. Үүний дараа аймгаас гарах хөдөлгөөн (1992-2004 онуудад ойролцоогоор 20,000) нь байгалийн өсөлтийг болиулж аймгийн хүн амыг 87,000 – 92,000 байлгахад хүрчээ.

Ховд аймгийн хүн ам [5][6] [7][8]
1956
оны тоол.
1960
оны тооц.
1963
оны тоол.
1969
оны тоол.
1975
оны тооц.
1979
оны тоол.
1981
оны тооц.
1989
оны тоол.
1991
оны тооц.
1993
оны тооц.
1995
оны тооц.
1997
оны тооц.
1999
оны тооц.
2000
оны тоол.
2002
оны тооц.
2004
оны тооц.
42,300 48,000 47,300 54,000 59,200 62,600 64,500 86,831 89,365 87,171 88,494 91,339 91.490 89,326 89,664 91,770

Газар зүй[засварлах | кодоор засварлах]

Ховд аймаг нь Алтайн нуруу Монгол Алтайн их уулст оршино, Энд Мөнххайрхан,Хөхсэрх,Баатар хайрхан,Мянган Угалзат зэрэг том уулууд бий бөгөөд аймгийн нутгийн 20 орчим хувийг говь тал эзэлнэ. Уулархаг нутгаар кембрийн өмнөх үе ийн суурь чулуулаг, нутгийн өмнө захаар дөрөвдөгчийн хурдас тархжээ. Нүүрс (Хөндлөн), гянта гануур (Бодонч), болор (Оошигийн ус, Цагаантолгой) бий бөгөөд барилгын материалын баялаг бий.

Ховд аймгийн нутгаар Ховд гол , Буянт гол, Булган гол, Чонохарайх гол, Цэнхэр гол зэрэг том голууд урсах бөгөөд Хар-Ус нуур, Хар нуур, Дөргөн нуур, Цэцэг нуур зэрэг том, жижиг нуурууд оршдог.Нэвтийн рашаан, Булганы рашаан, Индэртийн рашаан зэрэг рашаан ус олон бий.

Амьтан ургамал[засварлах | кодоор засварлах]

Өндөр уулаар хад асга, тагийн бүсийн хөрс, нутгийн хойд хэсгээр хээрийн цайвар хүрэн хөрс, өмнөд хэсгээр нь Говийн саарал хөрс тархжээ. Уулархаг нутгаар тагийн бүсийн ба уулын хээрийн ургамал, өмнөд хэсгээр нь говийн ургамал ургана. Дэлхийд ховордсон хулан, хавтгай, бөхөн ,азийн шар минж зэрэг олон ан амьтан амьдарна. Ийм учраас Булган гол, Хөхсэрхийн нурууг дархлан хамгаалжээ.

Ховд аймаг ямаа олонтой. Аймгийн олон суманд хүнсний ногоо тухайлбал амтат гуа, тарвас тариалдаг.Булган суманд Монголдоо ховор жимс тариалдаг . Ховд аймагт Хятад улс руу гарах хилийн боомт Ярант, Байтаг хоёр Булган суманд байдаг юм.


Уур амьсгал[засварлах | кодоор засварлах]

Ховд нь маш эрс тэс уур амьсгалтай. Зун +40OC хүрч байхад өвөл -35OC хүрдэг. Уур амьсгал нь хуурай.

Эдийн засаг[засварлах | кодоор засварлах]

Ховд аймаг нь Монголд тарвасаараа алдаршсан.

Ховдод Дөргөний усан цахилгаан станцыг барьж дууссан.

Тээвэр[засварлах | кодоор засварлах]

Ховд нисэх буудал (HVD/ZMKD) нь 2 зурвастай ба үүний нэг нь засмал. Улаанбаатар, Мөрөн, Булган хотууд руу нислэгтэй.

Алдартай хүмүүс[засварлах | кодоор засварлах]

  • Н.Баатар - Монгол Улсын алдарт уяач Булган сум
  • И.Норовжав - Монгол Улсын Гавьяат Холбоочин, Холбооны Сайд Асан,Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн Гишүүн Буянт сум
  • Начингийн Баасанжав - Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Эмч, зүрхний мэс засалч, Цэцэг сум
  • Жалелийн Хайрулла - Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Эмч, тархины мэс засалч, Булган сум
  • Чулууны Далай - түүхийн шу-ны доктор, академич, Зэрэг сум
  • Түвдийн Дорж-Академич, доктор, профессор,Булган сум
  • М.Буяндэлгэр-доктор, профессор, Булган сум
  • М.Өлзийтогтох. Эрдэмтэн, доктор, Мөнххайрхан сум
  • С.Жанцан, Доктор, Чандмань сум
  • Ш.Жигжидсүрэн, Чандмань сум
  • Г.Ширнэн, Эрдэмтэн, Эдийн засагч, Мянгад сум
  • Бөхчулууны Бат-Эрдэнэ, Доктор, Цагдаагийн дэд комиссар, Алтай сум (Ховд)
  • Түвдийн Дорж Монгол улсын шинжилэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол, Орос 2 улсын академич, доктор, Монгол улсын анхны эмират профессор, Булган сум
  • Үснэхийн Сүхбаатар Монгол улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, тоо физикийн ухааны доктор, профессор, Буянт сум

Улс төр, нийгмийн зүтгэлтэн[засварлах | кодоор засварлах]

  • И.Норовжав - Монгол Улсын Гавьяат Холбоочин, Холбооны Сайд Асан,Харилцаа Холбооны Зохицуулах Зөвлөлийн Гишүүн
  • Галсандагвын Нямдаваа - МҮАН-МСДН-ийн ардчилсан эвслийн гишүүн. 1990-1992 Засгийн газрын харьяа Авто тээврийн газрын дарга, 1996-1998 Дэд бүтэцийн хөгжлийн сайд, 1998-2000 МИАТ ХХК-н гүйцэтгэх захирал, 2015-2016 ИНЕГ-н дарга, Чандмань сум
  • Банзаржавын Баасанжав - МАХН-ын нарийн бичгийн дарга, Мянгад сум

Цэргийн зүтгэлтнүүд[засварлах | кодоор засварлах]

Урлагийн алдартнууд[засварлах | кодоор засварлах]

Дуучид[засварлах | кодоор засварлах]

Хөгжимчид[засварлах | кодоор засварлах]

  • Б.Авирмэд, Төрийн соёрхолт туульч, Мөнххайрхан сум
  • П.Наранцогт - Баруун Монголын алдарт цуурч, Дуут сум
  • Д.Цэрэндаваа, СГЗ, хөөмэйч, магтаалч
  • П.Сэнгэдорж, МУГЖ, хөөмийч

Хөгжмийн зохиолч[засварлах | кодоор засварлах]

Жүжигчин, найруулагчид[засварлах | кодоор засварлах]

Зохиолч, яруу найрагчид[засварлах | кодоор засварлах]

Спортын алдартнууд[засварлах | кодоор засварлах]

[9]

Бусад[засварлах | кодоор засварлах]

Цахим холбоос[засварлах | кодоор засварлах]

 Commons: Ховд аймаг – Викимедиа дуу дүрсний сан

Эшлэл[засварлах | кодоор засварлах]

  1. Монгол улсын үндэсний статистикийн хороо: Монгол улсын хүн амын нягтрал аймаг нийслэлээр
  2. Ховд аймгийн статистикийн хэлтэс. 1983-2010 оны Ховд аймгийн динамик мэдээлэл
  3. Ховд аймгийн статистикийн хэлтэс. Ховд аймгийн нийгэм, эдийн засгийн 2011 оны танилцуулга
  4. 2020 оны тооллого
  5. Statoids (Gwillim Law) web page[1]
  6. National Statistical Office[2]
  7. National Economy of the Mongolian People's Republic (1921 - 1981), Ulaanbaatar 1981
  8. , GeoHive: Global Statistics, [3]
  9. [4]