Jump to content

Ховд сум (Увс)

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Ховд сум
ᠬᠣᠪᠳᠤᠰᠤᠮᠤ
Map
Интерактив газрын зураг
Улс Монгол
Аймаг Увс
Сумын төвХөхтолгой
Газар нутаг
  Нийт
2,840 км2 (1,100 бээр2)
Хүн ам
 (2022)
  Нийт 2,546
Цагийн бүсUTC+7 (UTC + 7)
Шуудангийн код
85230

Ховд нь Увс аймгийн сум юм. Аймгийн төв Улаангомоос 200 км зайтай оршдог бөгөөд Бугат, Шивэр, Ховд, Ачит гэсэн 4 багтай.

Хуучин засаг захиргааны нэгжээр бол Ховд, Халиунбулаг, Шивэр багийн нутаг нь Дөрвөдийн Зоригт хан аймгийн Зоригт хан Содномжамцын хошуу (Онгийн хошуу ч гэдэг), Ачит багийн нутаг нь Дөрвөдийн Далай хан аймгийн Далай хан Түмэндэлгэржавын хошуунд 1924 он хүртэл тус тус харьяалагдаж байсан.

1924 онд Чандмань уулын аймгийн Баянчандмань уулын хошууны Ховд баруун гол сум нэртэйгээр байгуулагдсан манай улсын ууган сумдын нэг бөгөөд тус сумаас 1956 онд одоогийн Ховд аймгийн Мянгад сум руу Чацарганат багийг, Увс аймгийн Өмнөговь сум руу Улиастай, Баянгол багийг тус тус шилжүүлжээ. Харин Увс аймгийн Бөхмөрөн сумаас Ачит багийг тус суманд шилжүүлсэн байна.

Шилжихээс өмнөх Чацарганат багийн буюу тэр үеийн Ховд сумын 8-р багийн иргэдээс МУ-ын гавьяат багш, ШУ-ны доктор Гун-Аажив, МУ-ын гавьяат жүжигчин М.Бадам, Уулын спортын ОУХМ Г.Цэрэннадмид, Улиастай, Баянгол буюу тэр үеийн Ховд сумын 7,9-р багийн иргэдээс Төрийн сайд, генерал Б.Дэжид, төрийн шагналт, доктор Х.Цагаан, МУ-ын гавьяат эдийн засагч, төрийн сайд, доктор Э.Бямбажав, төрийн сайд, доктор Б.Эрдэнэсүрэн, ШУ-ны доктор Х.Цоохүү, төрийн сайд А.Пүрэвжав, доктор Б.Насанжаргал, Ц.Даш нарын алдартнууд төрөн гарч Ховд сумаараа овоглож байжээ.

Аймгийнхаа баруун хэсэгт Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Баяннуур, Алтанцөгц , өөрийн аймгийн Өмнөговь, Тариалан, Улаангом, Бөхмөрөн сумуудтай хиллэн оршдог. Сумын төв нь Ховд голынхоо эрэг дээр оршдог бөгөөд зуны улиралд 50 км нүүж Нуурын булаг хэмээх газар зусдаг онцлогтой. Байгалийн үзэсгэлэнт газар ихтэй, Ховд голоо дагасан бургас, улиас, хусан шугуйтай, Алтайн салбар уулс болох Хархираа-Түргэний уулсдаа хар модон ойтой, мөнх цаст уулстай, Ховд, Шивэр, Ирэг, Харгайт, Гоожуур, Нуурын булгын голуудтай, Ачит, Шаазгай, Бага нууртай, Халиунбулаг багийн нутагт 108 ширхэг 5 өнгийн нуур байдаг. 18 метрийн өндрөөс унах Гоожуурын хүрхрээ энэ нутагт бий. Увс нуурын ай сав дэлхийн өвд бүртгэгдсэнтэй холбоотойгоор энэ сумын зуслангийн газар нутаг тусгай хамгаалалттай болсон. Янгир, ирвэс, зэрлэг гахай, хойлог, алтангургалдай, тарвага зэрэг ховордож буй амьтад энэ нутагт бий.

Тус сумын бахархалт хүмүүс, үр хойчис:

Хөдөлмөрийн баатар Р.Пүрвээ, төрийн соёрхолт уурхайчин Ц.Дорж, төрийн соёрхолт, МУ-ын ХАА-н гавьяат, доктор, дэд профессор Б.Балган, МУ-ын СГЗ Ө.Нарангэрэл, МУГБагш П.Батаа, МУ-ын Ардын багш, МУГБагш, ШУ-ны доктор, профессор, хурандаа Г.Мягмаржав, Гавьяат механикжуулагч Доржийн Батаа, МУ-ын гавьяат хуульч, УМБГ болон НЦГ-ын дарга асан хурандаа Ж.Бумнанжид, МУ-ын гавьяат барилгачин Х.Сүхбаатар, МУ-ын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан М.Ганбаатар, БОЯ-ны төрийн нарийн бичгийн дарга, МНН-ыг үүсгэн байгуулагч анхны дарга, доктор, профессор, МУ-ын байгаль орчны гавьяат ажилтан Д.Басандорж, МУ-ын Үйлчилгээний гавьяат ажилтан Ш.Бороодой.

Эх оронч Б.Нусгай, У.Бал, Ш.Бүргэлдэй, ХТАЗүтгэлтэн, төрийн зүтгэлтэн, ХТАЗ Цулдган, ахмад дайчин Ж.Раваг, Б.Чулуун, Д.Янжив, Ц.Дарамбазар, Д.Равжил, Д.Ширнэн, М.Доноров, Ц.Жулхац, Ц.Пялтган, З.Чоймбол, Б.Янжив, З.Цэвлээ, Н.Өлзийбат, Б.Сааралдай, А.Дэмбэрэл, Д.Жалба, Ө.Нялдага, Н.Чулуун,

Төрийн сайд, ШУ-ны доктор Ж.Чогдон, Төрийн сайд, ОББЭЭСайд Д.Ёндон, ОББЭЭСайд Б.Лочин, "тэргүүн шадар" дипломатич Б.Нацагдорж, НАХЯ-ны тусгай газрын дарга, чекист, хурандаа Ч.Эрдэнэ, Нийслэлийн цагдаагийн газрын дарга, УМБГ-ын дарга, хурандаа Ж.Бумнанжид, БОЯамны ТНБД Д.Басандорж, МУ-ын хошууч генерал, ОБЕГ-ын дарга Г.Ариунбуян, Увс аймгийн дарга Б.Хөхнүдэн, Байгаль орчны дэд сайд М.Ганбаатар, Сангийн яамны газрын дарга, Эдийн засаг хөгжлийн яамны газрын дарга, ТНБДарга И.Батхүү, ЧД-ийн ИТХ-ын дарга Т.Уламбаяр.

МУ-ын аварга тариаланч Д.Батаа (компаниараа), Х.Сүхбаатар (компаниараа), Л.Алтай (иргэнээр).

МУ-ын аварга малчин (фермер), улсын сайн малчин Б.Загиржав, Цэрэнчимэд, Баатаржав, Өлзийбат, А.Дансран, Ц.Нянгар, Д.Пүрэв, Д.Шавганц, О.Минжин, Б.Янжив, Б.Маням, Ж.Баагуур, Х.Цэзэн, Т.Дамба, Д.Балжинням, Н.Буянжаргал, А.Гантулга, С.Түмэн-Өлзий, Б.Хөөхуяг, Т.Уртнасан, Л.Нямжав, Ш.Бямбаахүү. Улсын алдарт уяач Б.Түмэнжаргал. МУ-ын эмнэг сургалтын спортын мастер Д.Сэр-Од, Н.Энхбат, Г.Батжаргал, Ж.Ганбатсүх, дэд мастер Г.Эрдэнэтогтох.

Улсын харцага Г.Намсрайжав, улсын начин Ж.Гэлэг, Улсын начин, доктор Г.Даваасамбуу, Жүдо бөхийн МУ-ын 2 удаагийн аварга, Жүдо бөхийн дэлхийн цомын 2 хүрэл медальт, ОУХМ, Сумо бөхийн дэлхийн аварга, Самбо бөхийн дэлхийн аваргын хүрэл медальт, МУ-ын гавьяат тамирчин, Монгол Улсын дархан аварга Н.Батсуурь, МУ-ын өсөх идэр начин Л.Энхсаруул, Чөлөөт бөхийн Ази тивийн аварга, МУ-ын 5 удаагийн аварга, аймгийн арслан, ОУХМ Н.Баярмагнай, Самбо бөхийн Ази тивийн аварга, самбо бөхийн улсын аварга, ОУХМ Д.Цэрэндулам, Жүдо бөхийн олон улсын цуврал тэмцээний 2 алт, 2 хүрэл медальт, МУ-ын аваргын 1 мөнгө, 3 хүрэл медальт ОУХМ П.Буянхишиг, буудлагын ОУХМ О.Мөнхзул.

Эрдэмтэн доктор (ScD) Ж.Чогдон, Г.Мягмаржав, доктор (PhD) Е.Моголцог, Б.Балган, Д.Пүрэв, Г.Даваасамбуу, Д.Басандорж, Г.Эрдэнэчимэг (дэд профессор), М.Баярпүрэв, Б.Цоггэрэл, Ц.Золзаяа, С.Батхүрэл, А.Дашцэрэн, Д.Бат-Өлзий, Ц.Энхбилэг, Ц.Дүүрэнжаргал.

Увс аймгийн ХДТеатрын дарга, хөгжмийн зохиолч Р.Санжсүрэн, СТА, Нисванис хамтлагийн ахлагч Л.Энх-Амгалан,

Увс аймгийн орлогч дарга М.Пунцаг, М.Батжаргал, Увс аймгийн Боловсролын хэлтсийн дарга, нийслэлийн 33-р сургуулийн захирал И.Ноосгой, цэргийн хэлтсийн дарга Б.Сааралдай, санхүү хэлтсийн дарга, Монголбанкны захирал М.Саарал, Архангай, Увс, Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын дарга асан, хурандаа Ц.Намсрайжав, ТЭХЯ-ны хэлтсийн дарга, МУ-ын зөвлөх инженер Ж.Цээлэйсүрэн, ТЕГ-ын хэлтсийн дарга Э.Гүнчин, МХЗЭ-ийн Төв хороо, ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга Р.Гомбожав, аймгийн Мал эмнэлгийн газрын дарга Ж.Сэртээ, Эрдэнэт хотын Даатгалын салбарын захирал А.Хасаг, УБЕХорооны хэлтсийн дарга С.Булган, Монголбанкны хэлтсийн захирал М.Адилбиш, МУ-ын Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн Ажлын албаны дарга С.Батхүрэл, аймгийн Боловсролын газрын дарга С.Дашням, аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Д.Баяраа, аймгийн Цаг уурын дарга Б.Пүрэвсүрэн, Шуудан илгээмжийн гаалийн газрын дарга асан, ГЕГ-ын газрын дарга Б.Даваасүрэн, МУИС-ийн ОУХС-ийн захирал Н.Алтанцэцэг, нийслэлийн 14-р сургуулийн захирал Э.Гунгаажав, 59, 130, 89 сургуулийн захирал Р.Энхбаяр, Увс аймгийн Холбооны дарга Б.Алтанчулуун, "Үндэсний давхар даатгал" ТӨК-ийн газрын дарга Э.Ванчинхүү, Ханхөхийн тусгай хамгаалалттай газрын дарга Б.Буянцог, Увс нуурын тусгай хамгаалалттай газрын дарга Б.Одсүрэн, Монгол шуудангийн дэд захирал Н.Хосбаяр, Увс аймгийн Улаан загалмайн хороон дарга Д.Гантулга.

МУ-ын зөвлөх инженер Х.Лхагвасүрэн, О.Сүрэнжав, Д.Шараа, Ү.Эрдэнэ, зөвлөх эдийн засагч С.Батхүү, зөвлөх багш Э.Гунгаажав, Т.Даваа, С.Янжиндулам, С.Наранпэл, Д.Төгөлдөр, С.Янжмаа, У.Дүншиг.

Тус сумаас цэрэг, цагдаа, тагнуулын 35 хурандаа төрсөн онцлогтой сум.

МУ-ын спортын мастер Г.Даваасамбуу, Г.Намсрайжав, Н.Батсуурь, Н.Баярмагнай, Я.Дашдэндэв, Г.Оюунчимэг, Ө.Чуравсай, Т.Пүрвээ, Ж.Пүрэвхүү, Д.Цэрэндулам, Б.Даваажав, Б.Батзаяа, З.Гантулга, З.Ганчимэг, Х.Эрдэнэбаяр, Х.Дамдинбаяр, О.Мөнхзул, П.Буянхишиг, Х.Чимэдбаатар, Д.Мягмарсүрэн, Б.Хүрэлсүх, Э.Бямбаа, М.Гансүх, Б.Данзанравжаа, Б.Буяндалай, Э.Гунгаажав, спортын дэд мастер Ү.Дээмээ, Б.Булгантамир, Ц.Сүхтулга, Д.Нүүдэл, М.Марта, Б.Даваа, М.Адилбиш, Б.Цоггэрэл.

Аймгийн арслан А.Тэсхүү, Ж.Отгон, А.Майдар, аймгийн заан Р.Балжинням, Ц.Мягмар, Г.Дансран, М.Нацагдорж, Б.Нямдаваа, Н.Ширчинхүү, аймгийн начин Ж.Лхагважав, О.Янжив, Ж.Гонгор, У.Нямсүрэн, Т.Хөөхуяг, Х.Отгонжаргал, Г.Гомбосүрэн, М.Гансүх, П.Бат-Орших, цэргийн начин Г.Эрдэнэтогтох.

СУМЫН ЗЭЭ НАР:

УИХ-ын гишүүн Х.Балсандорж, УИХ-ын гишүүн, төрийн сайд Лу.Гантөмөр, МУ-ын гарьд Ө.Бат-Орших, эрдэмтэн доктор М.Саранцэцэг, Э.Ууганбаяр, Э.Отгон-Эрдэнэ, ОУХМ М.Дэлгэрхүү (усанд сэлэлт, олимпид улсаа төлөөлөн оролцсон), М.Дэлгэрмаа (спортын бүжиг), Б.Цагаанбаяр (спортын бүжиг), О.Хүслэн (жүдо), спортын мастер О.Нямбаяр (сагсан бөмбөг), Г.Дөлгөөн (сагсан бөмбөг), Г.Баасанжав, П.Самбуудорж (волейбол), Ш.Яруу-Эгшиглэн (теквандо), Г.Хангайбаяр (чөлөөт бөх), сумоч Казэноүми Ц.Билгүүн, дуучин, жүжигчин Д.Дэлгэрцэцэг (DAISY), аймгийн арслан Э.Мөнх-Эрдэнэ, аймгийн харцага Э.Лхамхүү,

Сумын өнөөгийн байдал

[засварлах | кодоор засварлах]

Зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш улс орон даяар бий болсон төвийн бүс рүү шилжих ба Ховд сумынхан нь "Шаазгайн нуур" гэх хавь луу шилшиж ба их нүүдэл тус сумыг мөн л дайрч тус сумын иргэд Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд болон Төв, Сэлэнгэ аймгийн сумдад олноороо шилжин суурьшаад байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд сумын хөгжилд ахиц гарч, 24 цагийн эрчим хүчтэй, гар утасны дэд бүтэц, шилэн кабель орсон, сум орон нутгийн барилгуудыг шинэчилж засварласан, төр засгаас алслагдсан бүс нутагт зөв бодлого барьж ажиллаж эхэлсэн нь нүүдлийг сааруулж байна. Мал сүрэг өсч, эсгийний, загасны гэх мэт жижиг үйлдвэрүүд бий болж, чацаргана, хүнсний ногоо тарьдаг өрхийн тоо эрс ихэсч байна.

Сум маань 2011 онд улсын тэргүүний сумаар, Соёлын төв 2012 онд улсын тэргүүний соёлын төвөөр шалгарч, төрөлх нутагтаа буй Ховдчууд сэтгэл санаа өөдрөгөөр ажиллаж, амьдарцгааж байна.