Наранбулаг сум
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Наранбулаг сум
ᠨᠠᠷᠠᠨᠪᠤᠯᠠᠭᠰᠤᠮᠤ | |
|---|---|
| Улс | |
| Аймаг | |
| Сумын төв | Наранбулаг |
| Газар нутаг | |
| • Нийт | 5,375 км2 (2,075 бээр2) |
| Хүн ам (2022) | |
| • Нийт | ▼ 4,366 |
| Цагийн бүс | UTC+7 (UTC + 7) |
| Шуудангийн код | 85110 |
Наранбулаг нь Увс аймгийн сум юм. Наранбулаг сумын төв нь аймгийн төвөөсөө 90 км оршдог. Хангай, говь, хээр тал хосолсон нутагтай. Гүнбүрд, Алдар, Хужирт, Улаан Үзүүр гэсэн 4 багаас бүрдэнэ. Алдар баг нь Монголын хамгийн том баг юм.
Хан Хөхийн нурууны баруун үзүүрийн салбар уулс болох Тогтохын шил Наранбулаг сумын нутагт оршино. Тогтохын шилийн Хүрмийн овоо далайн түвшнээс дээш 2357 метр.
Мөн Наранбулаг сум нь Монгол улсын том нууруудын хоёр нь болох Увс, Хяргас нууртай хиллэх бөгөөд хоёр нуурын дундуур Ханхөхий нурууны төгсгөл болох Тогтохын шилээр тусгаарлахдсан байдаг. Монголын том хоёр нуурыг нэгэн зэрэг дээрээс нь тольдох ховорхон завшаан нь Хүрмийн овоо хайрхан дээрээс тохиох болно. Энэ нутагт аялал, зугаалгаар явахад байгалийн сайхныг үзэж харахаас түүхийн ач холбогдолтой хүн чулуун хөшөө, хадны сүг зураг, хэзээ үеийнх гэдгийн судалж тогтоогоогүй чулуужсан морины туурайны том бага мөрнүүд байдаг юм.
Хүмүүс
[засварлах | кодоор засварлах]- Одвогийн Балжинням - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Үндэсний бөхийн улсын аварга, гавьяат тамирчин
- Санжжавын Сүхбаатар - Үндэсний бөхийн улсын заан
- Юнгэрийн Батаа - Улсын начин
- Д.Сайнбуян - гавьяат малын эмч
- Иргэл баян (14000 толгой мал 1940-өөд онд тоолуулсан, энэ хүний малыг нийгэмчилж тус сумыг байгуулсан түүхтэй)
- Гантулгын Ган-Эрдэнэ - сүмо бөхийн ёкозүна
- Жамбалын Ганбаатар - УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга
- Б.Доржсүрэн - Сум, нэгдлийн дарга. Тус сумыг 1980-1986 оны хооронд 6 жил удирдаж ажилласан. Ажиллах хугацаандаа хөдөлмөрийн баатар, улсын аварга, аймгийн аварга олон ажилтнуудыг төрүүлж, сум орон нутагт үр дүнтэй ажиллаж байв.
Зүүлт, тайлбар
[засварлах | кодоор засварлах]Энэ Монгол улсад хамаарах өгүүлэл дутуу дулимаг бичигджээ. Нэмж гүйцээж өгөхийг хүсье.