Аймаг
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж |
---|
Нэгдүгээр зэрэг |
Аймаг (21) |
Нийслэл (1) |
Хоёрдугаар зэрэг |
Сум (330) |
Дүүрэг (9) |
Гуравдугаар зэрэг |
Баг (1647) |
Хороо (204) |
Аймаг нь Монгол Улсын засаг захиргааны, нутаг дэвсгэрийн хуваарийн хамгийн том үндсэн нэгж юм. Аймаг нь засаг захиргааны нэгжийн хувьд сумд хуваагддаг. Монгол улсын нийслэл хот Улаанбаатар нь тусдаа захиргаатай.
Мөн эрт, дундад зууны хэмжээгээрээ овгоос том, үндэстнээс арай жижиг угсаатны бүлгийг аймаг гэж нэрлэдэг.
Түүх
[засварлах | кодоор засварлах]1691 онд Халх Манжид дагаар орсны дараа Түшээт, Сэцэн, Засагт 3 хаан, 8 засаг буюу 8 хошууны нутгийг тус бүр хошууг шинээр бий болгож, 1725 онд баруун Монголтой байлдахад гавъяа байгуулсан гэж үзсэн Чин ван Дашдондовт Түшээт хан аймгаас 19 хошуу тасалж, мөн Засагт ханы зүүн өмнөд нутгийг нэмж өгч Сайн ноён хан аймгийг үүсгэснээр Халхын 4 аймаг гэх болсон. Мөн хожим Дөрвөдийн зүүн гарын Бат ерөөлт төгс хүлэг далай хааны аймаг, Дөрвөдийн Үнэн зоригт хааны аймгууд нэмэгдэн 6 аймаг болжээ.
1911 оны Богд хаант Монгол улсын үед аймгуудын эрх хэмжээ, чуулган, тамга, тэмдэгийг шинээр батламжилсан ба нэрүүдийг хэвээр үлдээсэн чуулгадыг уулын нэрээр нэрлэжээ.[1]
1921 оны хувьсгалын дараа аймгуудын хуучин нэрийг халж, Сэцэн хан аймгийг Хан Хэнтий уулын аймаг, Түшээт хан аймгийг Богд хан уулын аймаг, Сайн Ноён хан аймгийг Цэцэрлэг Мандал уулын аймаг, Засагт хан аймгийг Хан Тайшир уулын аймаг, мөн Ховдын хязгаарыг Чандмань уулын аймаг болон Их уулын аймаг гэж уулуудын нэрээр өөрчилжээ.
1931 онд засаг захиргааны хуваарилалтыг өөрчлөх шийдвэр гарчээ. Ингэснээр Ховд, Дөрвөд (хожим Увс гэж нэрлэгдсэн), Алтай (хожим Говь-Алтай гэж нэрлэгдсэн), Хөвсгөл, Завхан, Архангай, Өвөрхангай, Өмнөговь, Тариачин (хожим Булган, Сэлэнгэ аймгуудын хэсгүүд болж хоёр хуваагдсан), Төв, Дорноговь, Хэнтий, Дорнод (хожим Чойбалсан гэж нэрлэгдсэн) аймгууд үүсгэгджээ. 1954 онд өмнөд Говь цөлийн хэсэг газрыг Хятад дахин авчээ. Тэгээд Монгол улсын үлдсэн нутаг дэвсгэрийг засварлаж, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Дундговь, Сүхбаатар аймгуудыг байгуулжээ. Хоёр жилийн дараа Сэлэнгэ аймгийг Төв аймгаас салгажээ.
1963 онд Чойбалсан аймгийг дахин Дорнод нэртэй болгож, Улаанбаатарыг Төв аймгаас салгаж тусдаа захиргаатай болгожээ.
1994 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 32 дугаар тоот УИХ-ын тогтоолоор дараах хотуудыг хилийн цэсээр нь аймаг болгон өөрчилж хороодыг сум болгон өөрчилсөн:
- Дархан хотыг хилийн цэсээр нь Дархан-Уул аймаг байгуулж төвийг нь Дархан гэж нэрлэсэн ба хороодыг сум болгон өөрчилсөн.
- Эрдэнэт хотыг хилийн цэсээр нь Орхон аймаг байгуулж төвийг нь Эрдэнэт гэж нэрлэсэн ба хороодыг сум болгон өөрчилсөн
- Чойр хотын хилийн цэсээр Говьсүмбэр аймаг байгуулж төвийг нь Чойр гэж нэрлэсэн ба хороодыг сум болгон өөрчилсөн.
Газрын зураг-1
[засварлах | кодоор засварлах]
Эшлэл
[засварлах | кодоор засварлах]- ↑ "Богд хаант Монгол улсын аймаг, хошуудын тамга". Archived from the original on 2016-03-06. Татаж авсан: 2016-12-08.