Батмөнхийн Батцэцэг

Батмөнхийн Батцэцэг (1973 оны 12 дугаар сарын 09-нд Баянхонгор аймагт төрсөн.) -2021 оноос Монгол улсын Гадаад харилцааны сайд. Монгол Ардын Намын Бага хурлын гишүүн.

Боловсрол[засварлах | кодоор засварлах]

1992 онд Дархан хотын 13 дугаар дунд сургууль төгссөн.

1996 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль дүүрэгсэн.

2000 онд Санхүү эдийн засгийн дээд сургууль төгссөн.

2005 онд Голландын Маастрихтийн менежментийн их сургууль суралцсан.

Олон улсын харилцааны бакалавр, Бизнесийн удирдлагын магистрын зэрэгтэй

Ажлын туршлага[засварлах | кодоор засварлах]

1996-2005 онд “Мөнхийн үсэг” ХХК-ийн Ерөнхий захирал

2005-2007 онд Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагийн Гадаад сурталчилгаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга

2007-2015 онд “Мөнхийн үсэг групп” ХХК-ийн Удирдах зөвлөлийн дарга

2010-2011 онд Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн даргын зөвлөх

2011-2012 онд Монгол Ардын Намын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга

2015-2016 онд Монгол Улсын Сангийн сайдын гадаад бодлогын зөвлөх

2016-2020 онд Монгол Улсын Гадаад харилцааны дэд сайд

2021 оны 1-р сараас Монгол Улсын Гадаад харилцааны сайдаар томилогдон ажиллаж байна.


Гадаад хэл: Англи, орос хэлний мэдлэгтэй

Гэр бүл: Нөхөр Ганбат аймгийн үндэсний бөхийн начин. 3 хүүхэдтэй.