Сономын Аварзэд
Сономын Аварзэд | |
---|---|
![]() | |
Албан тушаал хашсан 1957 он – 1958 он | |
![]() | |
Албан тушаал хашсан 1955–1957 | |
![]() | |
Албан тушаал хашсан 1959 он – 1960 он | |
Хувийн мэдээлэл | |
Төрсөн | 1922 он Монгол Улс |
Нас барсан | 1989 он![]() |
Улс төрийн нам | МАХН |
Мэргэжил | Төрийн зүтгэлтэн, дипломат |
Цэргийн алба | |
Харьяалал | ![]() |
Энэ нийтлэл ямар ч эх сурвалжгүй байна. |
Содномын Аварзэд - (1922 онд Монгол Улсын Засагт хаан аймгийн Бишрэлт гүний хошуунд /өнөөгийн Говь-Алтай аймгийн Цогт сумын Баян-Өндөр хэмээх газар төрсөн- 1989 онд Улаанбаатар хотод нас барсан)- Монгол улсын төрийн зүтгэлтэн, БНМАУ-ын Гадаад явдлын яамны сайд, дипломат.
1941-1944 онд Говь-Алтай аймагт малын бага эмч, 1944-1945 онд Мал аж ахуйн Яаманд малын бага эмч, орчуулагч.
1946 онд Маршал Х.Чойбалсангийн тушаалаар ЗХУ-ын Москва хотын Олон улсын харилцааны их сургуульд явсан анхны 6 оюутны нэг юм.
1952 онд тус сургуулийг Олон улсын эрх зүйч мэргэжлээр төгссөн байна.
1952 оны зунаас ГЯЯ-ны Ерөнхий нарийн бичгийн даргын туслахаар хагас жил ажилласан.
1953 оны 1 дүгээр сараас 1954 онд БНМАУ-ын Улсын прокурорын орлогч.
1954-1955 онд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн зохион зааварлах хэлтсийн дарга.
1955-1957 онд БНМАУ-ын Сайд Зөвлөлийн орлогч дарга.
1957-1958 онд БНМАУ-ын Гадаад Явдлын Яамны сайд.
1959 оны 2-р сараас 1960 оны 7-р сар хүртэл Монгол улсаас Бүгд Найрамдах Унгар Ард улсад суугаа Элчин сайд,
1960 оноос МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүнээр 9 сар ажиллаад дахин сонгогдоогүй байна.
1960 оноос 1962 онд Улсын прокурорын газарт хэлтсийн даргаар (Шүүх хяналтын) томилогдон ажиллажээ.
1962 оны намар Намын Төв Хорооны шийдвэрээр ажлаасаа чөлөөлөгдөн МУИС-д багш болж түүх-хуулийн факультетын Төр эрхийн тэнхимд хоёр жил орчим 1964 он хүртэл багшилжээ. Мөн хугацаанд МУИС-т франц хэлний багшаар ажилласан ажээ.
1965 онд нутаг заагдан Говь-Алтай аймгийн Цогт сумандаа сум-нэгдлийн дарга хийсэн.
1967 оны 2-р сараас 9-р сард БНМАУ-ын ШУА-ийн Мэдээллийн тасгийн эрхлэгчийн үүрэг гүйцэтгэгчээр ажиллажээ.
1967 оны намраас Авто тээврийн 1-р баазад холын тээврийн цистерний жолооч.
1970 оноос Цалин хөлсний улсын хороонд Хууль-эрхийн хэлтсийн зөвлөх, жилийн дараа мөн хэлтсийн даргаар дэвшив.
1977 оны зунаас 1979 он хүртэл Авто тээврийн 22-р баазад жолооч.
1979-1980 онд Геологи уул уурхай яамны Олон улсын геологийн экспедицэд хуулийн зөвлөх-референтээр шилжиж ажиллав.
1980-1985 онд Зөвлөлтийн барилгын 3-р трестийн /СОТ-3/ зөвлөлтийн дарга нарын жолооч хийжээ. /1982 онд тэтгэвэрт суусан боловч үргэлжлүүлж ажиллажээ/.
1985-1987 онд Авто тээврийн 37-р баазад жолооч хийж байсан.
Хэлмэгдүүлэлт
[засварлах | кодоор засварлах]МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны орлогч гишүүн, БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, ГЯЯ-ны сайд Содномын Аварзэд Монгол-Зөвлөлтийн хилийн хэлэлцээнд буулт хийгээгүйн улмаас Зөвлөлтийн Элчин сайд В.М.Молотовтой (Цэдэнбалыг 1953 онд загнаад буцааж байсан нөгөө хатаагдсан зөвлөлтийн большевик) халз тулж, ана мана үзэлцэн, олон улсын эрх зүйн үүднээс Молотовын элдэв өнгөлзлөгийг няцааж, түүнээсээ болж Зөвлөлтийн эсрэг үзэлтэн гэж буруутгагдаад алжлаас нь зайлуулж нутаг зааж дараа нь тээврийн жолооч хийлгүүлж байжээ.
БНМАУ-ЗХУ-ын 1958 оны хилийн хэлэлцээ
[засварлах | кодоор засварлах]1958 онд БНМАУ-ын Гадаад Явдлын сайд Содномын Аварзэд Зөвлөлт-Монголын хилийн хэлэлцээрийн монголын талыг тэргүүлж байв. С.Аварзэд бол Зөвлөлт улсад Москвагийн Олон Улсын харилцааны дээд сургуулийг төгссөн, орос франц хэлтэй, өндөр боловсрол, мэдлэгтэй, туршлагатай, эх оронч хүн байлаа. Монгол, Зөвлөлтийн хилийн хэлэлцээг ЗХУ-ын талаас тус улсаас БНМАУ-д суугаа Элчин сайд В.М.Молотов тэргүүлжээ. Зөвлөлтийн төлөөлөгчид Монгол, Зөвлөлтийн хилийн шугамыг тогтоох санал, гар зураг бэлтгэхдээ Увс аймгийн хойд хэсэг, Тэсийн голоос Тагнын нурууг давуулсан их хэмжээний газрыг Зөвлөлт улсын нутаг дэвсгэрт багтаасан байжээ. Энэ газар нь стратегийн ач холбогдол бүхий уран, гянт болдын нөөцтэй, монголын унаган нутаг байлаа. Зөвлөлтийн Элчин сайд В.Молотов “манай Тувагийн үлдсэн газар нутгийг өг. Энэ бол манай Зөвлөлт улсын нутаг”” хэмээн монголын талд хүчтэй тулгалт хийж байжээ. Зөвлөлтийн тал өмнө монголын Урианхай буюу Туваг 1944 онд өөртөө нэгтгээд одоо бас дахин ийм аргаар газар нэхэж эхэлжээ. С.Аварзэд хэлэлцээний үед унаган монгол газар нутгаа таслан өгөхгүй гэсэн хатуу байр суурьтай байсан тул В.М.Молотов “Тэр алгын чинээхэн газраас юунд тэгтлээ зууралдаад байгаа юм бэ. Тэгж яривал танай улс бүхлээрээ манайх байж байх тийм үе байсан юм чинь” хэмээн уурлаж, ” Танай монголын удирдагчид Зөвлөлтийн бүрэлдэхүүнд нэгдэх хүсэлтээ хэд хэдэн удаа илэрхийлж байсан шүү” хэмээн сануулж байлаа. Гадаад явдлын яамны сайд С.Аварзэд “СССР-т монголын 2442 хавтгай дөрвөлжин км газар нутгаа өгөхгүй” хэмээн бүтэн таван сарын сарын турш Молотовтой халз үзэлцэж түүний балмал ажиллагааг эсэргүүцэж байлаа. “ЗХУ Монголын нутгийн хэсгийг авах гэж байгаа нь эзэрхэг түрэмгий хаант Орос улсын замаар замнаж буй хэрэг" хэмээн Аварзэд Молотовт сануулан хэлж байжээ. Тэр хэлэлцээний үеэр Аварзэд сайд Увс аймгаас нутгийн хоёр малчин хүнийг авчирч зөвлөлтийн авах гэж газар бол Монголын нутаг гэдгийг хичнээн ч удаа нотолж яриад ч зөвлөлтийн тал огт хүлээж авахгүй байлаа. Хэлэлцээ мухардмал байдалд орсон тул тэр үед Москвагаас Никита Хрущёв (ЗСБНХУ-ын Коммунист намын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга)-ын цахилгаан утас Монголын Төв Хорооны Улс Төрийн Товчоонд иржээ. Тэр цахилгаанд “Танай Гадаад явдлын яамны сайд Аварзэд Москвад хачирхал төрүүлж байна. Яаралтай арга хэмжээ ав” хэмээн тушаасан байжээ, Тэр үед Цэдэнбал Москва явсан байгаад удалгүй Москвагаас иржээ. Цэдэнбал : “Монгол, Зөвлөлтийн найрамдлын харилцаанд сэв суулгаж та нар муухай юм хийсэн байна. Нөхөр Аварзэд Улс төрийн товчоог төөрөгдөлд оруулжээ. Түүнд арга хэмжээ авах хэрэгтэй” хэмээн ихэд уурлан хилэгнэж байв. Энэхүү хэлэлцээний явцыг тухай бүрт нь Улс Төрийн Товчоонд илтгэж байсан тухайгаа Аварзэд Цэдэнбалд хэлжээ. Цааш нь Аварзэд “Ер нь улсын хилийг өөрчилнө гэдэг бол хэн нэгэн гадаад улсын төлөөлөгч, элчин сайдын саналаар болдог зүйл биш. Энэ асуудлыг монголын төрийн дээд байгууллага шийдэх ёстой. Миний ганц тулгуурладаг юм бол энэ” хэмээн Цэдэнбалд бодит үнэнийг хэлжээ. Гэвч Цэдэнбал Аварзэдийн эх орноо хамгаалсан зүтгэлийг үнэлсэнгүй. Харин эсрэгээр түүнийг буруутгаж арга хэмжээ авахаар зэхэж байв. Хамгийн хачирхалтай нь Цэдэнбалын төрсөн нутаг Увс аймгийн Давст уулыг нь зөвлөлтийн тал булаан авч байхад тэр бээр юу ч дуугараагүй өнгөрчээ. Удалгүй Цэдэнбал ГЯЯ-ны сайд С.Аварзэдийг буруутгаж ямар ч үндэслэлгүй ажлаас нь яаралтай чөлөөлж, зөвлөлт-монголын хэлэлцээнээс зайлуулжээ. Цэдэнбал Аварзэдийг “Прокурорт өгч түүнийг яаралтай шийтгэж арга хэмжээ ав” хэмээн хууль хяналтын байгууллагад үүрэг өгч байжээ. Монгол, зөвлөлтийн хилийн хэлэлцээг үргэлжлүүлэн хийх Монголын төлөөлөгчдийн тэргүүнээр БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн орлогч дарга, зөвлөлтийнхөнд "өөрийн хүн" хэмээн тоогддог Лувсанцэрэнгийн Цэндийг томилж, зөвлөлтийн талаас монголын талд шаардсан бүх газар нугийг өгөхөөр болжээ.
Гэр бүл
[засварлах | кодоор засварлах]1954 оны эхээр Эхнэр- Ламжмаагийн Дугармаатай гэрэлсэн байна. 4 хүүхэдтэй- Алимаа (1956), Цогт (1958), Ленин (1962), Мичидмаа (1965).
Ташрамд дурдахад
[засварлах | кодоор засварлах]Аварзэд жолооч хийж байхдаа франц жуулчинтай тааралдаж франц хэлээр ярихад цаад франц нь ихэд гайхширч монголын захын таксины жолооч миний хэлээр ярьж байна гэж уулга алдаж байсан гэдэг. Ийм л эх орончдын нуруун дээр Манай Монгол Улс оршин байдаг билээ.