Jump to content

Дашийн Адилбиш

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Дашийн Адилбиш (1917 онд Монгол улсын Сайн ноён хан аймгийн Үйзэн гүний хошуу буюу өнөөгийн Өвөрхангай аймгийн Тарагт суманд төрж, 1993 онд Улаанбаатар хотод нас барсан) - Монгол Улсын улс төрч, дипломат хүн.

1934 онд Монголтрансын жолооч бэлтгэх сургуульд сураад Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга Дансранбилэгийн Догсомын жолоочоор ажиллаж байжээ.

1942 онд ЗХУ-ын Москва хотод Дорно дахины хөдөлмөрчдийн эв хамтын дээд сургуулийг төгсөөд улс төрийн ажил эрхэлж байсан.

1946 онд Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөлийн дарга.

1950-1953 онд ЗХУ-д суугаа ЭСЯ-ны 1 дүгээр зөвлөх,

1953-1956 онд БНМАУ-аас ЗХУ-д суугаа Элчин сайд, мөн БНСЧУ-л хавсран суугаа Элчин сайдын алба хашсан.

1956-1957 онд Гадаад Явдлын Яамны сайд,

1957-1959 онд БНУнгар улсад суугаа Элчин сайд,

1962-1963 онд БНМАУ-аас Энэтхэгт суугаа Элчин сайд,

1973-1978 онд БНМАУ-аас Югославт суугаа Элчин сайдаар тус тус ажиллажээ.

1993 онд Улаанбаатар хотод нас барсан.

Эхнэр Ц.Дуламжав Төв аймгийн болон улсын эмэгтэйчүүдийн хорооны дарга байсан.

Төр засгаас түүний хөдөлмөр бүтээлийг үнэлж “Алтан гадас” одонгоор хоёр удаа, “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одон, Сүхбаатарын одон болон ойн медалиудаар шагнажээ. Мөн зарим гадаад улсын медалиудаар шагнуулсан байна.

1956 онд Онц бөгөөд бүрэн Эрхт Элчин сайд дипломат цол хүртсэн.