Jump to content

Лувсангийн Эрдэнэчулуун

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

Лувсангийн Эрдэнэчулуун (1948 оны 10-р сарын 10-нд Улаанбаатар хотод төрсөн) 2000-2004 онд Монгол Улсын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан дипломатч.

Л.Эрдэнэчулуун Бүгд Найрамдах Монгол Ард Улсын төрийн зүтгэлтэн Сономын Лувсангийн хүү.

1966 онд Улаанбаатар хотын зөвлөлтийн 2-р дунд сургууль төгссөн.

1966-1972 онд ЗХУ-ын Москва хот дахь Олон улсын харилцааны дээд сургууль, 1986-1988 онд ОХУ-ын ГЯЯ-ны дэргэдэх Дипломатын Академийг тус тус дүүргэсэн.

1972-1980 онд Гадаад явдлын Яамны Олон улсын байгууллагын хэлтэст атташе, гурав, хоёрдугаар нарийн бичгийн дарга,

1980-1984 онд Нью-Йорк дахь НҮБ дахь Байнгын төлөөлөгчийн газарт хоёр, нэгдүгээр нарийн бичгийн даргаар ажилсан.

1985-1990 онд ГЯЯ-ны Хэвлэл, мэдээллийн хэлтсийн дарга, 1990-1996 онд Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн газарт Байнгын төлөөлөгчийн орлогч, Байнгын төлөөлөгч байсан.

1997-1998 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн Гадаад бодлогын зөвлөх,

1999 оны 2 дугаар сараас МАХН-ын дарга Н.Энхбаярын Гадаад бодлогын зөвлөх, 2000 оны 7-р сараас Монгол Улсын Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөхөөр тус тус ажиллаж байв.

2000 оны 8-р сараас 2004 оны 9-р сарын 28-ны өдөр хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайдын албыг хашсан.

2005 онд Хүний аюулгүй байдлын судалгааны төвийг үүсгэн байгуулсан.

Англи, орос хэлтэй.

Л.Эрдэнэчулууны хөдөлмөр бүтээлийг төр засгаас үнэлж “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Алтан гадас” одонгоор шагнажээ.

Монгол Улсын Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд дипломат цолтой.