Jump to content

Нямаагийн Энхболд

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Нямаагийн Энхболд
Батлан хамгаалахын сайд
Албан тушаал хашсан
2017 оны 10 сарын 19  2020 оны 7 сарын 8
ЕрөнхийлөгчХалтмаагийн Баттулга
Ерөнхий сайдУхнаагийн Хүрэлсүх
ӨмнөхБадмаанямбуугийн Бат-Эрдэнэ
ДараахГүрсэдийн Сайханбаяр
Гадаад хэргийн сайд
Албан тушаал хашсан
2006–2007
Ерөнхий сайдМиеэгомбын Энхболд
ӨмнөхЦэндийн Мөнх-Оргил
ДараахСанжаасүрэнгийн Оюун
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
Албан тушаал хашсан
2007–2008
Ерөнхий сайдСанжаагийн Баяр
ӨмнөхСундуйн Батболд
ДараахБадраагийн Долгор
Хувийн мэдээлэл
Төрсөн (1957-01-06) 1 сарын 6, 1957 (69 настай)
Улс төрийн намМонгол Ардын Нам
МэргэжилЭдийн засагч, Улс төрч

Нямаагийн Энхболд (1957 оны 1 сарын 6-нд Завхан аймгийн Улиастай хотод төрсөн) нь Монгол Улсын улс төрийн зүтгэлтэн. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр тасралтгүй 5 удаа Төв аймгаас сонгогдсон.

1974 онд Төв аймгийн Зуунмод хотын 10 жилийн дунд сургууль, 1979 онд ЗХУ-ын Москва хотын Хэвлэлийн дээд сургууль Инженер- эдийн засагч мэргэжлээр, 1990 онд ЗХУ-ын Москва хотын КН-ын дээд сургууль, 1996 онд Австрали улсын Сиднейн их сургуулийн магистрантур тус тус төгссөн англи, орос хэлтэй.

Удирдлагын ухааны магистр.

Ажилласан байдал

[засварлах | кодоор засварлах]
  • 1979 - 1980 онд Соёлын яамны хэвлэлийн нэгдсэн редакцид эдийн засагч
  • 1980 - 1986 онд Соёлын яамны Төлөвлөгөө эдийн засгийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн
  • 1986 - 1990 онд Улсын Хэвлэлийн Комбинатын орлогч дарга
  • 1990 - 1993 онд Монгол Хэвлэл нэгтгэлийн ерөнхий захирал
  • 1993 - 1995 онд Монгол Улсын Шадар сайдын /Л.Энэбиш/ зөвлөх
  • 1997 - 2000 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын Мэдээлэл харилцааны албаны дарга
  • 2000 оноос хойш Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2004 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2006 - 2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад хэргийн сайд
  • 2007 - 2008 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын дэд дарга
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 - 2013 онд Монгол Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга
  • 2017 - 2020 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд
  • 2020- оноос УИХ-ын гишүүн.
  • 2001 онд Алтангадас одон,
  • 2001, 2011, 2021 онд Ардын хувьсгалын ойн медалиуд,
  • 2006 онд Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн хүндэт медаль
 Commons: Нямаагийн Энхболд – Викимедиа зураг, бичлэг, дууны сан