Jump to content

Өлзийсайханы Энхтүвшин

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь
Өлзийсайханы Энхтүвшин
 Монголын Шадар сайд
Албан тушаал хашсан
2017 оны 10 сарын 18 – 2020 оны 7 сарын 8
Ерөнхий СайдУхнаагийн Хүрэлсүх
ӨмнөхУхнаагийн Хүрэлсүх
 Монголын Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
Албан тушаал хашсан
2006–2007
Ерөнхий СайдМиеэгомбын Энхболд
ӨмнөхПунцагийн Цагаан
ДараахНордовын Болормаа
Монгол Ардын Намын дарга
Албан тушаал хашсан
2012 оны 7 сарын 25 – 2013 оны 8 сарын 21
ӨмнөхСүхбаатарын Батболд
ДараахМиеэгомбын Энхболд
Хувийн мэдээлэл
Төрсөн1958 оны 10 сарын 30 (1958-10-30) (66 настай)
Хөвсгөл аймаг, Цагаан-Уул
Улс төрийн намМонгол Ардын Нам
Алма матер1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр 1989 онд ЗХУ-ын КНТХ-ны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.

Өлзийсайханы Энхтүвшин (1958 онд Хөвсгөл аймгийн Цагаан уул суманд төрсөн) - Монгол улсын Их Хурлын гишүүнээр 5 удаа сонгогдсон хүн.

Тэрээр Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, БСШУ-ны сайд, Шадар сайд, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга зэрэг нэр хүндтэй, хариуцлагтай албыг хашиж байсан ба 2012 оны 7 сараас 2013 оны 11 сарын 21 хүртэл Монгол Ардын Намын даргаар ажиллаж байв. 2017 оны 10 сарын 18-наас 2020 оны 7 дугаар сар хүртэл Шадар сайдаар ажиллаж байсан. 2021 оноос ОХУ-д сууга Элчин сайд.

Төгссөн сургууль, мэргэжил

[засварлах | кодоор засварлах]
  • 1976 онд Хөвсгөл аймгийн Мөрөн хотын 10 жилийн дунд сургууль
  • 1980 онд Монгол Улсын Их Сургууль Түүхч, түүхийн багш мэргэжлээр
  • 1989 онд ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны академи тус тус төгссөн.

Эрдмийн зэрэг, цол

[засварлах | кодоор засварлах]

Түүхийн ухааны доктор.

Ажилласан байдал

[засварлах | кодоор засварлах]
  • 1980 - 1986 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний дэд ажилтан
  • 1989 - 1990 онд Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны институтэд эрдэм шинжилгээний ахлах ажилтан
  • 1990 - 1995 онд "Ардын эрх" сонины парламентын тоймч, хэлтсийн эрхлэгч, хариуцлагатай нарийн бичгийн дарга
  • 1995 - 1996 онд Монголын Радио, телевизийн хэрэг эрхлэх газрын дарга
  • 1996 - 2005 онд Монгол Ардын Хувьсгалт Намын нарийн бичгийн дарга
  • 1996 - 1997 онд "Үнэн" сонины ерөнхий эрхлэгч
  • 1996 - 1997 онд Улаанбаатар хотын Монгол Ардын Хувьсгалт Намын хорооны дарга
  • 2000 - 2004 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2000 - 2004 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга
  • 2006 - 2007 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд
  • 2006 - 2008 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2008 - 2010 онд Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга
  • 2008 - 2012 онд Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2012 - 2013 онд Монгол Ардын Намын дарга
  • 2016 оноос Монгол Улсын Их Хурлын гишүүн
  • 2017-2020 оны 7 дугаар сар хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын Шадар сайд
  • 2021 оны 12 дугаар сард Монгол Улсаас ОХУ-д суух Элчин сайдаар томилогдоод байгаа.


2001 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон.