Лувсангийн Эрдэнэчимэг

Лувсангийн Эрдэнэчимэг нь Монгол Улсын улс төрч, бизнесвомен эмэгтэй юм.
1967 онд Улаанбаатар хотод Лувсангийн 6 дахь охин нь болж мэндэлсэн. Нөхөр гурван хүүхдийн хамт амьдардаг.
Бизнест[засварлах | кодоор засварлах]
Монос группийг үүсгэн байгуулагч, амжилттай бизнес эрхлэгч.
Улс төрд[засварлах | кодоор засварлах]
2012 онд Ардчилсан Намаас нэр дэвшин Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, 2016 он хүртэл ажиллахдаа
-УИХ-ын Агаарын бохирдлыг бууруулах дэд хорооны дарга,
- УИХ дахь эмэгтэй гишүүдийн бүлгийн дарга,
- УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажиллаж байв.
2016 оноос хойшхи:
- Монгол Улсын ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх
- МоАХ-ны гүйцэтгэх захирал
- Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны зөвлөлдөх зөвлөлийн гишүүн
- Ардчилсэн намын Үндэсний бодлогын хорооны гишүүн
2012-2016 онд ажиллаж байхдаа санаачилсан хуулийн төслүүд[засварлах | кодоор засварлах]
- Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг батлуулсан.
- Согтууруулах ундааны хяналтын тухай хууль
- Тамхины хяналтын тухай хуулийг батлуулсан.
- Хамтын тэтгэврийн тухай хуулийг батлуулсан.
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн ажлын хэсгийн гишүүнээр ажилласан.
- Хивэгний экспортыг зохицуулах тухай хуулийн төслийг батлуулсан.
- Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.
- Зарим газар нутгийг тусгай хамгаалалтанд авах тухай хуулийн төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа. /Тост тосон бумбын нурууг улсын тусгай хамгаалтанд авах тухай УИХ- ын тогтоол/
- Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан.
- Таван толгойн тогтоолын төсөл өргөн барьсан.
- Шилэн дансны тухай хуулийг санаачлан өргөн барьсан.
Төгссөн сургууль, мэргэжил[засварлах | кодоор засварлах]
- 1974 - 1984 онд Нийслэлийн 10 жилийн 10 дугаар дунд сургууль
- 1984 - 1990 онд БНБАУ-ын Софи хотын их сургууль Биологич мэргэжлээр
- 1998 - 2003 онд Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн дээд сургууль Эрх зүйч мэргэжлээр тус тус төгссөн.[1]
Эрдмийн зэрэг, цол[засварлах | кодоор засварлах]
- Биологийн ухааны магистр
Ажилласан байдал[засварлах | кодоор засварлах]
- 1990 - 1992 онд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан
- 1992 - 1994 онд "Монос" ХЭАА-н захирал
- 1994 - 2008 онд "Моносфарм трейд" ХХК-ий ерөнхий захирал
- 2008 - 2012 онд "Монос Групп" ХХК-ийн дэд ерөнхийлөгч
- 2012- 2016 Монгол Улсын Их Хурлын гишүүн
- 2016 -2019 онд "Монос Фарм Трейд" ХХК ерөнхий захирал
Шагнал[засварлах | кодоор засварлах]
- 2006 онд Эрүүл мэндийн тэргүүний ажилтан
- 2011 онд Алтангадас одон
Эшлэл[засварлах | кодоор засварлах]
- ↑ "parliament.mn". Archived from the original on 2015-04-10. Retrieved 2015-06-19.